Сайд Д.Цогтбаатар АНУ-ын Мянганы сорилтын корпорацын дэд ерөнхийлөгч Энтони Велчерийг хүлээн авч уулзав

Aдмин / Нийслэл

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Дэд ерөнхийлөгч Энтони Велчерийг арваннэгдүгээр сарын 11-ний өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзаж, Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын хооронд 2018 оны долдугаар сард байгуулсан Усны Компакт гэрээний хэрэгжилтийн явц байдлын талаар ярилцав.

Уулзалтын үеэр талууд Усны Компакт гэрээ нь Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх, монголын ард түмний аж амьдрал, эдийн засгийн өсөлт, улмаар хүрээлэн буй орчин, экологийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой болохыг тэмдэглээд, төслийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар мэдээллээ шуурхай солилцож, нягт хамтран ажиллаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө байгааг харилцан нотлов.

АНУ-ын Засгийн газрын 350 сая ам.долларын тусламжаар Улаанбаатар хотын усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, саарал ус дахин боловсруулах үйлдвэр барих зэрэг томоохон бүтээн байгуулалтыг ажил хийгдэх юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.