“Шуурхай удирдлага, зарлан мэдээллэх төв”-тэй боллоо

Aдмин / Нийгэм

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад сүүлийн үеийн дэвшилтэд технологи бүхий “Шуурхай удирдлага, зарлан мэдээллэх төв”-тэй болж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай болон даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчид оролцсон юм.

image

Хошууч генерал Т.Бадрал хэлсэн үгэндээ, “Онцгой байдлын байгууллага 2017 оноос Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн үндэсний болон бүсийн төвүүдийг байгуулсан. Үүнтэй холбогдуулан харьяа анги, байгууллага, салбарууд нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангагдах төвүүдийг байгуулан ажиллаж байна. Үндэсний аврах бригадын алба хаагчид гамшгийн голомтод олон хоногоор үүрэг гүйцэтгэдэг. Энэ удирдлагыг холбоо, мэдээлэлгүйгээр төсөөлөх аргагүй. Цаг үеэ олсон, техникийн содон шийдлээр “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв”-тэй болж байгаад баяртай байна. Та бүхэнд ажил, хөдөлмөрийн амжилт хүсье” гэлээ.

Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвийг алба хаагчдын санаачлагаар өрнүүлж, сүүлийн үеийн техник, технологиор тохижуулан үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.

Ингэснээр Онцгой байдлын ерөнхий газар, бүсийн төвүүдийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв болон аймгуудын Онцгой байдлын газартай нэгдсэн сүлжээнд холбогдон мэдээ, мэдээллийг түргэн шуурхай авах, дамжуулах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл, ослын үед шуурхай удирдлага зохицуулалтаар хангагдах боломжтой боллоо.

image

Үндэсний аврах бригад нь Монгол Улсад ихэвчлэн тохиолддог ой, хээрийн гал түймэр, ган, зуд, үер, хүчтэй цасан болон шороон шуурга, газар хөдлөлт, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, ус, уулын болон цацраг, химийн хорт бодисын ослын хор уршгийг арилгах, эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулахад төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагад дэмжлэг үзүүлж, байнгын үүрэг гүйцэтгэн ажилладаг юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Ulzii [202.131.225.197] 2019-11-12 09:11:11

Unendee Control room iim bdaggui ymaa. Sanhuugiin bolomjgui bdlaas bolood iim hiisen bh yahav ehlel tudii gehed bolomjiin tehdeel buhel buhen ulsiin ontsgoi bdliin zarlan medeelel control room iim bn geheer sanaa zovjil bn

МРЛ [203.91.115.49] 2019-11-12 08:38:57

БАДРАЛ ГЭХ ЭЛБЭГЭЭГИЙН БӨГС ДОЛООЖ ЦЭРГИЙН БОЛОВСРОЛГҮЙ БАЙЖ ГЁНЁРАЛ БОЛСОН АВИЛГАЧ НӨХӨР.АВРАХ МАШИН ГЭЖ ХӨНДИЙ ХООСОН ГАЗЁЛЬ МАШИНУУДЫГ, МӨН ХЯТАДЫН УСНЫ МАШИНЫГ ГАЛЫН МАШИН ГЭЖ ШАХАЖ ОНЦГОЙН ЧАДАВХИЙГ АЛДАГДУУЛЖ ОДОО ТЭДГЭЭР МАШИН НЬ 5 ЖИЛ Ч БОЛОЛГҮЙ АШИГЛААГҮЙ БАЙЖ ГРАЖИД ХОГ БОЛОН ХЭВТЭЖ БНА. АТГ ШАЛГАГДАЖ БАЙГАА ГЭСЭН. ИХ ХҮН МУУТАЙ ХҮҮХЭМСЭГ МӨНГӨНД ДУРТАЙ НӨХӨР. ХАЖУУД ЯВАА ХОТЫН ОНЦГОЙН ДАРГА ЧҮЛТЭМСҮРЭН НЬ ӨМНӨ МАЛЧДАД ИРҮҮЛСЭН ТУСЛАМЖИЙН МӨНГӨНӨӨС З000 ДОЛЛАР ХУЛГАЙЛЖ БАРИГДААД ОНЦГОЙГООС ХӨӨГДӨЖ БАЙСАН НӨХӨР ЯАЖ ЭРГЭЖ ЭНЭ АЛБАНД ОРСОН БЭ. ТАМГЫН ДАРГА БОЛДБААТАР НЬ ХҮРЭЛСҮХИЙН ХАДАМ ТЭТГЭВЭРИЙН НАС АЛЬ ЭРТ БОЛСОН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖЛААР ОЧООД ХОЛБООЧИН ОХИНЫГ ДАРАМТАЛЖ ХҮЧИНДЭХИЙГ ЗАВДСАН ОНЦГОЙНХОН БҮГД МЭДДЭГ. ЭД БҮГД ЛУЙВАРЧИД ШҮҮ. ТӨРИЙН АЛБАНД ҮЛ ТААРАХ НОХОД. БАДРАЛ НЬ ЖАНХУУ ИДЭХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ. НҮГЭЛ НҮДЭЭРЭЭ ГАРЧ ҮЙЛ ЛАЙГАА ЭДЛЭХ ЦАГ АЙСУЙ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.