Нийслэл иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэхийн тулд 2020 оныг стандартыг мөрдүүлэх жил болгон зарлана

Aдмин / Нийслэл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар “Нэг хот-Нэг стандарт” нийслэлийн анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөн нь Улаанбаатар хотод тогтвортой хөгжлийн стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийн тогтолцоог бий болгох, улмаар мөрдүүлж, хэвшүүлэх талаар санал солилцож байгаагаараа чухал ач холбогдолтой бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтлоо.

Агаарын бохирдлыг бууруулах “Сайн түлш”-ний хэрэглээ, хяналт зохицуулалтын талаар нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан итгэл тавилаа. Мөн Стандартын тухай ерөнхий ойлголтын талаар Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын ахлах мэргэжилтэн Н.Батжаргал, Хотын тогтвортой хөгжлийн стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийн тогтолцоог бий болгож мөрдүүлэх, хэвшүүлэх шаардлага сэдвээр нийслэлийн Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам, "Манай хороо-Миний гудамж" аяны хүрээнд хэрэгжүүлсэн ажлын талаар Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир нар оролцож илтгэл тавьж, санал дүгнэлт дэвшүүлсэн юм.

Зөвлөгөөнд оролцогчид илтгэл болон ажиллах нөхцөл, хүндрэлийн талаар үг хэлж, тодорхой санал гаргаж байлаа. Тодруулбал, хэсгийн ахлагч нарын зүгээс цалингийн доод хэмжээгээр цалинждаг, ээлжийн амралтгүй ажилладаг талаараа дурдаад тодорхой урамшуулал авч, цалинг нэмж өгөхийг хүссэн юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц “Та бүхний хэлсэн санал санаачлагыг ажил хэрэг болгож ажиллана. Хотын удирдлагуудын зүгээс нийслэлийн дүүрэг, хороодын Засаг дарга нар болон хэсгийн ахлагч нарыг бүх талаар дэмжиж ажиллана” гэлээ.

image

Зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад болон дүүргүүдийн Засаг дарга, хэсгийн ахлагч нарт “Нэг хот-нэг стандарт” зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг өглөө. Ирэх 2020 онд хотын стандарт, техник, зохицуулалтын баримт бичгийн эмхэтгэлийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож хэрэгжилтэнд хяналт тавих, аж ахуйн нэгж байгууллага үйлчилгээний газруудын орчны тохижилт, эрүүл ахуйн стандарт шаардлагыг мөрдүүлэх, хяналтыг сайжруулах, стандартын талаар мэдээлэл зөвлөгөөг өгч ажиллах ёстой гэлээ. Түүнчлэн “Нэг хот-нэг стандарт” болзолт уралдаан зохион байгуулж шилдэг 20 хороо, шилдэг 50 хэсгийн ахлагч нарыг шалгаруулж индексийн урамшуулал олгох, олон улсын стандартын талаар гадаадын хөгжилтэй орнуудад сургалтад хамруулах, стандартыг сайн мөрдүүлсэн дүүрэг хороог орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Nd [103.212.118.99] 2019-11-13 09:44:18

ZAZA SHAAGAAD BAILGUI XURDAN SONGUULI BOLOOD ZAILJ UZ. XOT BAIGUULALT ERUNXII TUL7VLUGUUGUU ANXAARAXGUI BAIJ 1000 STANDART HUULI JURAM BIDEND BAIJIL BNA. XEREGJIXGUU STANDART DUREM JURMAAR YAXAV DEE XU

Зочин [66.181.188.232] 2019-11-13 09:27:53

Энэ ёстой худал зүйл шүү. Хотод хэдэн сая хүн амьдарч байна. Тэднийг нэг ухаан доор нэгтгэх хүчтэй тийм систем зохион бүтээхээс нааш худал зүйл юм. Хичнээн мэдээллийн технологи хөгжсөн гээд хийж чадахгүй асар олон зүйл бий, үүнийг нэг нь хотын стандарт гэгч болно.

ulaanbaatariin emegtei [77.87.228.70] 2019-11-13 08:38:49

Yawgan hunii Zam deer tawidag gyalgar zamaa standartad oruulj bolohgui mashi ih gulgaa halitargaatai baidag. Bas sohor hund zoriulsan zurwas gej hun halit gishgedeg sonin shar howil shig yumiig oorchlooroi gej guimar baina.

Irgen O.N [202.131.225.197] 2019-11-12 22:42:21

Yag yamar standart yariad baigaa todorkgoi bicheech Ter standartaa humuustee todorkhoi taniulj murdukhiig shaArdaach, jishee:ISO 9001 geh met Er. I UB hot yu yunii chigleleer yamar standart murduk buigaa todorkhoi medeeleech,, Yamar standart ni buu med, zugeer l standart geed humuusiig munkhuuruulaad naikh yum

Зочин [202.21.109.104] 2019-11-13 06:55:13

юу ярьж байгааг ойлгохгүй байж дэмийрэхээ болимоор юм

Зочин [70.29.38.16] 2019-11-12 23:07:14

Яг зөв, энэ сэтгүүлчид тодорхой бичиж, мэдээлэл зөв өгмөөр байгаа юмаа,,,

Zochin [122.201.24.81] 2019-11-12 21:04:27

Holduu avtobusnuudaa paartai bolgoochee Aimar holduu avtobusnuud chin huleelgej holdoono, dotor n orohoor bas holduu.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.