Ажил олгогчид ирж байсан дарамт ажил эрхлэгч рүү чиглэлээ

Н.Алтанцэцэг / Нийслэл

-Жирийн иргэд Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдүүлснийг эсэргүүцэж байна-

Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ)-ийн хэмжээг 2008 онд эрс бууруулан 14 хувьд хүргэсэн нь ялангуяа ажил олгогчдын хувьд таатай шийдвэр байсан. Харин 2017 онд НДШ-ийг эргэн нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Уг шийдвэрийн дагуу НДШ-ийн хэмжээг 2017 оноос жил бүр шат дараатай нэмж ирэх 2020 он гэхэд эргээд 19 хувьд хүргэхээр болсон. Тухайлбал, 2018 оны нэгдүгээр сараас ажил олгогч, даатгуулагч хоёрын аль алиных төлдөг шимтгэлийг тус тус нэг хувиар, 2019 оны нэгдүгээр сараас тус бүр 0.5 хувь, харин 2020 оны нэгдүгээр сараас мөн тус бүр нэг хувиар нэмэх юм. Ингэснээр ирэх 2020 оноос ажил олгогч, даатгуулагч аль аль нь 9.5 хувь төлнө. Ингэснээр ажил олгогчид байсан ачаалал ажил эрхлэгч рүү чиглэж байна.

Ингэж нэмэгдэж буй шимтгэл нь зөвхөн Тэтгэврийн даатгалын санд нэмж хуримтлагдах юм. Энэхүү нэмэгдлийг тэтгэвэр авагчийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 16 мянгаар, түүнд зарцуулах мөнгөн хөрөнгө сүүлийн хоёр жилд хоёр их наядаар тус тус өссөн ба цаашид эдгээр үзүүлэлт өсөх нь тодорхой учир тэтгэврийн санг зузаатгах шаардлагын үүднээс хэмээн тайлбарлаж байна. “Ингэж байж энэ цаг үед тэтгэвэр авч байгаа иргэдэд олгох мөнгөний эх үүсвэрийг тасалчихгүй байна, цаашлаад ажилтны ирээдүйд тогтоолгох тэтгэврийн хэмжээ ч өндөр тогтоно” гэх сайхан үгээр хаалт тавьж байгаа.

Жишээ татъя. Өнөөдөр иргэн та 900 мянган төгрөгийн цалин авдаг гэж бодъё. Нийгмийн даатгалын санд ажил олгогч 900 мянган төгрөгийн цалингийн 12.5 хувь буюу 112.500 төгрөгийг, ажилтан өөрөө 900 мянган төгрөгийн цалингийн 11.5 хувь буюу 103.500 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлж байгаа.

Харин 2020 онд та 900 мянган төгрөгийн цалин авдаг хэвээрээ гэж бодоход өөрөө болон компанитайгаа нийлээд цалингийнхаа 26 хувийг буюу сар бүр 234 мянган төгрөгийг нийгмийн даатгалдаа хуримтлуулна. Үүнээс ажилтан өөрөө 12.5 хувийг буюу 112.500 төгрөг, ажил олгогч 13.5 хувийг буюу 121.500 төгрөг төлөх юм. Яг хувь хүн буюу ажилтан таны төлөх НДШ 2019 онд 103.500 мянган төгрөг байгаа бол 2020 онд 112.500 мянга төгрөг болж нэмэгдэнэ. Энэ нь одоо гар дээр авч байгаа цалингийн хэмжээнээс 9000 төгрөгөөр багасна гэсэн үг юм.

МонголУулс НДШ-ийг 1995 оноос авч эхэлсэн. Анх энэ реформыг хийх үед 1960 оноос хойш төрсөн хүмүүст нэрийн данс нээж, нэрийн дансанд төлсөн шимтгэлийг хуримтлуулж, тэтгэвэрт гарахдаа уг хүн санаа зовох зүйлгүй, боломжийн хэмжээний тэтгэвэр тогтоолгож болно хэмээн сурталчилж байсан. Гэвч явцын дунд гажуудуулж, тусдаа байсан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг улсын төсөв рүү нийлүүлэх шийдвэрийг өнөөгийн МАН, тухайн үеийн МАХН гаргаж байсан.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ ИРЭХ ОНООС АХИАД НЭМЭХ ГЭЖ БАЙГАА НЬ ЯДСАН АРГА

image

Нийгмийн даатгал шимтгэлийг нэмэгдүүлж байгааг МҮЭ-ийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас тодруулахад “Нийгмийн даатгалын багц хууль 1995 онд батлагдсан. Энэ хууль батлагдсанаас хойш 15 жил болж байна. 15 жилийн өмнө нийгмийн даатгалын багц хуулийг өөрчилж, эрүүл мэндийн даатгал, тэтгэвэр, тэтгэмж, даатгалын тогтолцоог бүрмөсөн өөрчлөх саналыг МҮЭ-ээс тавин ажиллаж байгаа. Харамсалтай нь энэ дандаа улс төрийн шугамаар ажил хэрэг болж өөрчлөлт орохгүй байна. Ялангуяа тэтгэврийн даатгалын тогтолцоо алдагдалд орлоо. Удахгүй тэтгэврийн даатгалаас тэтгэвэр авч байгаа хүмүүсийн асуудал хүнд байдалд орно гэж нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх оноос ахиад нэмэх гэж байна. Энэ бол ядсан арга. Одоо энэ тогтолцоог өөрчилж сайжруулах хэрэгтэй. Тэтгэврийн даатгалын тогтолцоо бараг ирээдүйд хадгаламж хэлбэрээр аваад явах тогтолцоо руу орох нь илүү оновчтой” гэж байсан.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙГАА НЬ ИРГЭДЭЭ ШУЛАХ НЭГ АРГА

Нийгмийн даатгал шимтгэлийг нэмэгдүүлж байгаа асуудалд иргэдийн байр суурийг сонслоо.

Цалин нэмэхгүй байж шимтгэл нэмэх учир дутагдалтай

image Сүхбаатар дүүргийн иргэн Эрдэнэбат ”Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж байгааг нэг их буруутгахгүй байгаа. Ажил хөдөлмөр хийж байгаа хүмүүсийн хувьд тэтгэвэрт гарахад нэмэр болно. Тэтгэвэрт гарахад тэтгэврийн хэмжээч гэсэн өндөр тогтох байх. Гэхдээ цалин мөнгөө нэмэхгүй байж шимтгэл авах нь бас учир дутагдалтай. Иргэдийн амьдрал жилээс жилд дордож байна. Оюутолгой, Тавантолгой гэж ярьж байгаа боловч иргэдэд хүрч байгаа зүйл байхгүй. Цөөхөн хэдэн хүн л хувь хишиг хүртэж байна”

Шимтгэл нэмэгдүүлж байгааг яасан ч дэмжихгүй

image Сонгинохайрхан дүүргийн иргэн Оюунбилэг “Ажил хийгээд авч байгаа цалингаас жил бүр шимтгэлийг нэмэгдүүлж байгааг дэмжихгүй байна.Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдүүлж байгаа нь иргэдээ шулах нэг арга. Өндөр цалин аваад амьдрал нь хүрэлцэж байгаа бол хамаа алга. Бид ч хэдэн төгрөгийн цалин авч байгаа билээ. Бүгд л эрүүл мэндийн даатгал төлж байгаа. Гэвч эрүүл мэндийн байгууллагаас үнэ төлбөргүй үйлчилгээ авч чадахгүй байна. Тэгсэн хирнээ эрүүл мэндийн шимтгэлийг байнга хоёр хувиар авдаг. Иймээс энэ асуудал дээр төр засгийнхан анхаарах хэрэгтэй. Иргэдэд хэрэгтэй зүйлийг хийгээч. Цас ороод хүйтрэхэд нийтийн тээвэр нь иргэдэд хүрэлцэхгүй, иргэд хөлдөж үхэх гээд явж байна. Энэ мэт зовлон зөндөө байгаа. Манай дарга нар оройн цагаар автобусны буудал ирж үзээд иргэдийн бодит амьдралтай танилцах хэрэгтэй”

НДШ нэмээд бидэнд ямар ч нэмэргүй

image Баянзүрх дүүргийн иргэн Бүжин “Тэтгэвэрт гарах гээд бичиг баримтаа хөөцөлдөөд явж байна. Нийгмийн даатгалын шимтгэлээ 23 жил төлчихөөд тэтгэвэрт гарч чадаагүй. Шимтгэл нэмэгдүүллээ гээд бидэнд ямар ч нэмэр байхгүй. Зүгээр л иргэдэд ачаалал үүсгэж байна. Бид эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг. Харин эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа байдал ямар байгаа билээ. Энэ мэт асуудал зөндөө байгаа. Бидний авч байгаа цалин амьдралд хүрэлцдэг бол хэдэн төгрөгийн шимтгэл авсан ч болно шүү дээ “гэв.


Сэтгэгдэл

тогтох [202.21.100.210] 2019-11-13 12:15:09

Тэтгэвэрийн насийг нэмэх, шимтгэл нэмэх сайнгүй зүйл болж хатагдаад байгаа юм даа одоо бид хэд насалж байгаа билээ тэгээд даатгалын сан маань яг байж чадахуу баталгаа хэрэгтэй Эрдэнэ Ундармаа мэт нь тоглочих юм биш биз. Тэгээд зүгээр маадайгаад л баяжаад, эрх мэдэл нь нэмэгдээд..... нэг л бишээ. Хүрэлбаатар ч уян хатан байх нь зөв байхаа

Зочин [103.9.90.3] 2019-11-13 11:50:00

тэмцэцгээе ингэж дээрэлхүүлээд сууж чадашгүй нь шудрага нийгэм үнэндээ алга

Зочин [202.179.24.114] 2019-11-13 12:34:08

Үйлдвэрчний эвлэлийн хийх ажил маш их байна даа одоо хүнд үйлдвэрийн ажилчдын аюулгүй ажиллагаа нийгмийн байдал хөдөлмөрийн цаг эрүүл мэнд насны ялгаа заагаар хэрхэн харагдах гээд олон уурхай ажиллаж байна. Энд ажиллаж байгаа залуусын эрүүл мэнд үнэхээр аюултай байгаа эсэх халамж үйлчилгээгээ авч чадаж буй эсэх гээд

Emegtei [202.126.89.152] 2019-11-13 11:29:38

Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалд цугларсан байсан өчнөөн их тэрбум мөнгийг Kапитал банкинд алдчихаад ямар ч арга хэмжээ авахгүй дэндүү увайгүй .

Зочин [202.126.89.245] 2019-11-13 11:15:55

ЦАЛИНГЫН 3-НЫ 1 НЬ ТАТВАР ШИМТГЭЛД ЯВЖ БАЙНА. АЖИЛ ХИЙЖ БАЙГАА НЬ ХОХИРООД ЗҮГЭЭР СУУЖ БАЙГАА НЬ ХОШЖИХ НЬ МОНГОЛ УЛСАД ХЭРЭГТЭЙ ЮУ. БОДОХ ХЭРЭГТЭЙ. АЖИЛТАЙ ХҮН АРДААСАА ХӨГЖИЛ ЧИРЧ ИРДЭГ

Зочин [66.181.170.73] 2019-11-13 11:12:11

үүнийг дэвчиж чадашгүй нь тэмцэх хэрэгтэй

иргэн [202.55.191.194] 2019-11-13 11:04:39

зүгээр нийгмийн даатгалыг банкуудтай тухайн хүн хадгаламж байдлаар хийдэг болгочихмоор юм. өвдвөл тэр хадгаламжаасаа аваад л хэрэглэнэ биз

зочин [124.158.77.41] 2019-11-13 11:02:31

нд -н мөнгийг банкинд байршуулж алдачихаад ард түмнээр төлүүлж болохгүй биздээ өөрсдөө зөв зохион байгуулж чадахгүй ажилсан жил хүрээгүй хүмүүсийг нөхөн хамруулж байна гэжгажуудал үүсгэнэ

Иргэн [202.126.88.205] 2019-11-13 10:55:33

Монголын төр засгийн сайд, дарга, гишүүд нар үхэж далд ороож өгөөч ээ...

Зочин [119.40.103.37] 2019-11-13 10:39:59

тэтгэврийн данстай болж өөрөө тэр мөнгөө тэтгэвэрт гарахаар авдаг болоё. япон шиг тэтгэврийн хүмүүс нь баян тансаг амьдарч байна шүү дээ. яаж үрэх үү үү гээд л аялаж байна даа

зочин [202.126.88.206] 2019-11-13 10:32:31

Төрд гөрсан луйварчидад идэх мөнгө нь багадаад шунал нь дийлэхгүй юм. идэх мөнгөө аривжуулах гэж иргэн, аж ахуйн нэгжийн халаас руу шуналтайгаар гараа дүрэх юм яамаар чюм дээ эд нарыг. Татвар нийгмийн даатгал нэрээр биднийг боолчилж шулж байна.

Зочин [202.131.233.214] 2019-11-13 09:52:13

С. Эрдэнэ нийгмийн даатгалын санг хоослоод одоо ард түмэн халаасаа гөвж төлж төвлөрүүлж байна даа.

ИРГЭН [202.180.220.172] 2019-11-13 09:51:32

НД-ЫН ӨНӨӨГИЙН ХУУЛЬ УЧИР ДУТАГДАЛТАЙ БАЙНА. ИРГЭДИЙН НД-ЫГ БАНКИНД ӨӨРСДӨӨ БАЙРШУУЛЖ ТҮҮНИЙГ НЬ 2-25 ЖИЛ Ч ЮМ УУ ХЭРЭГЛЭХГҮЙ ХАТУУ ХУУЛЬТАЙ БОЛГОВОЛ ТААРНА. ТЭГЭЭД ТҮҮНИЙГЭЭ ХЭРЭГЛЭЖ ЧАДАХГҮЙ ҮХВЭЛ ЯДАЖ ҮР ХҮҮДЭД НЬ ҮЛДЭНЭ. ОРУУЛСАН МӨНГӨ НЬ ӨСӨЖ ҮРЖЭЭД БАЙВАЛ УЛСАД Ч ТЭР, ХУВЬ ХҮНДЭЭ Ч ХҮНДРЭЛГҮЙ БОЛНО ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА.

зочин [192.82.71.13] 2019-11-13 09:26:04

Сүх далайтал үхэр амарна гэж үг байдаг.Өнөөдөртөө НДШ хувь хэмжээг нэмэгдүүлэх нь аж ахуйн нэгжүүдэд ч,ажил эрхэлж байгаа хүнд ч дарамт болж байгаа нь үнэн байх.Маргааш энэ шимтгэлийн хэмжээ их байна гэж шүүмжилж байгаа хүмүүс өөрсдөө тэтгэвэрт сууна.Тэр үедээ тэтэгвэр бага байна,төр засаг ахмадуудаа харж үзсэнгүй гэх үг чулуудна.Тэр үед нөгөө шимтгэлийн үлдэгдэл нь 00 зааж яаж ч хичээгээд нэмж чадахгүй болчихвол яанаа.Нэмж болдоггүй юмаа гэхэд одоогийн хэмжээгээ баримаар

зочин [202.131.229.246] 2019-11-13 09:21:27

тэмцэдэггүй ард түмэн мөхдөг хохь нь болж

Зочин [202.126.88.202] 2019-11-13 09:21:05

Энэ арга хэмжээ төсөвт ямар ч падгүй, тэтгэврийн сан нь тэтгэврээ тавьж чадахгүй болохоос хамгаалсан л арга хэмжээ юм даа. Зогсвол зогсоно биз гээд хаяхад амархан байх.

Зочин [117.136.38.143] 2019-11-13 09:07:18

Tatvariin orlogo burduuldeg huviin hevshiluudee daramtgui ashigtai ajilluulah ni chuhal Daramtalj sohruulj dampuuruulj ogt bolohgui.

Зочин [103.229.122.89] 2019-11-13 08:44:10

Ажил хийж байгаа аж ахуйн нэгжүүд зовох байхдаа ,

Зочин [192.82.65.160] 2019-11-13 08:35:42

Энэ Засгийн газрын хамгийн том алдаатай бодлого шүү. Одоо Монголчууд морио унаж босох л үлдэж байна шүү.

Зочин [66.181.185.22] 2019-11-13 08:10:48

Хувийн хэвшил чинь нурж унах л байх даа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлөгчид л нэмэгдэх байх. Улс орон гэдэг ард түмэн гэдгийг ойлгохгүй байна гэж баймааргүй л юм. Үгүй бол энэ дээр байгаа нөхдүүд бүр нэг малаас дор юмнууд байх шиг байна. Идэж уухаас өөр зорилгогүй. Өдөр ирэх тусам хүрээгээ тэлж байгаа эмзэг давхарга л байна. Өөр хийсэн бүтээсэн юу ч алга.


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.