Ц.Баттуяа: Б.Ундармаагийн идсэн мөнгийг нөхөхийн тулд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж байна

Aдмин / Нийслэл

-Ард түмний халаасыг тэмтэрч байхаар Б.Ундармаагийн нэг их наядын хөрөнгөөс "Капитал"-ын хохирлыг төлүүлье-

“Капитал” банканд төрийн 31 байгууллагын 375 тэрбум төгрөгийг байршуулсан баримт олон нийтэд ил болоод буй.

Тэрхүү жагсаалтын хамгийн өндөр мянган дүнтэй нь Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөгийн хохирол юм. Хохирлыг өнөөдөр хэрхэн барагдуулах асуудал тодорхойгүй байгаа энэ үед Засгийн газрын зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийг нэг хувиар нэмэхээр болсныг зарлалаа. Засгийн "газрын энэ үйлдэл “Капитал”-ын дампууралтай хамт салхинд хийссэн Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөгийг нөхөх оролдлого гэж үзэх хүмүүс байна. Энэ талаар хуульч Ц.Баттуяатай ярилцлаа.

-Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөг Капитал банкны дампууралтай алга болсон энэ үед нийгмийн даатгалын шимтгэлийг нэг хувиар нэмэх хууль хэрэгжихээр боллоо. Олон нийтийн зүгээс үүнийг ихэд буруушааж байна. Энэ нөхцөл байдлын хууль зүйн гаргалгааг тайлбарлаж өгөхгүй юү?

-Монгол Улсын Их Хурлаас Нийгмийн даатгалын багц хуулиудыг 1994 онд баталснаас хойш нийгмийн даатгалын тогтолцооны хууль эрх зүйн үндэс бүрдсэн. Өнгөрсөн хугацаанд Нийгмийн даатгалын тухай хуульд 27 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байдаг. Хамгийн сүүлд 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр тус хуулийн 15 дугаар зүйлд өөрчлөлт оруулж, жил бүр шаталсан зарчмаар нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхээр болсон. Ингэснээр өнгөрсөн 2018 онд хоёр хувиар нэмэгдэж, энэ жил нэг хувиар нэмэгдсэн.

Харин 2020 онд дахин хоёр хувиар нэмэгдэх зохицуулалт хийгдсэн байна. Үндсэндээ иргэдийн яриад байгаа нэг хувь гээд байгаа нь хоёр хувь бөгөөд нийтдээ таван хувиар нэмэгдүүлэхээр хуульчилсан юм.

Нийгмийн даатгалын шимтгэл ирэх онд хоёр хувиар нэмэгдсэнээр ажилтан ажил олгогчдын төлөх татварын хэмжээ 26 хувь болно. Үүн дээр хүн амын орлогын албан татварт ойролцоогоор найман хувийг төлдөг гээд тооцвол авч байгаа цалингийнхаа 35 хувийг шимтгэлд төлөхөөр болж байна. Өөрөөр хэлбэл, нэг сая төгрөгийн цалинтай иргэн 350 орчим мянган төгрөгийг татварт төлнө гэсэн үг.

Төрийн албаны цалин үе шаттайгаар нэмэгдэж байгаа энэ үед хувийн хэвшилд ажиллаж байгаа ажиллагсад аж ахуйн нэгжүүдэд энэ нь бодит дарамт болох нь мэдээж.

Өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэл төлдөг нэг сая гаруй иргэн байдаг. Он гараад ажилтан, ажил олгогчдын төлөх нийгмийн даатгалын шимтгэл 25 хувь болно гэж төр засгийн зүгээс мэдэгдээд байна.

Монгол хүний дундаж цалин нэг сая төгрөг гэж байгаа. Энэ тооцооллоор бол нэг иргэн сард зөвхөн өндөр настны тэтгэврийн шимтгэлд 190 мянган төгрөг төлдөг. Жилд 2,210,000 төгрөг төлдөг гэсэн үг. Үүнийг хэдэн жил төлөх вэ. 10, 20, 30 жил төлнө. Төрийн үүрэг бол энэ мөнгийг найдвартай газар, гайгүй хүүтэй хадгалах ёстой. Гэтэл энэ мөнгөн дээр салбарын сайд нар үеийн үед “ажиллаж” ирсэн хардлага олон нийтэд байдаг.

Тодорхой баримтууд ч байдаг. Үүний сонгодог нэг хэлбэр нь “Капитал”-ын дампуурлаар гараад ирлээ.

Нийтийн мөнгийг банканд аваачиж байршуулахдаа дампуурах гэж байгаа банканд байршуулсан. Уг нь төр засаг найдвартай банканд хадгалах ёстой. Найдвартай банк гэдэг бол маш чухал ойлголт. Сүүлийн хэдэн жилийн тайлан нь Монголбанкны цахим сайтад нээлттэй, ямар ч алдагдалгүй, хэвийн үйл ажиллагаатай банк гэсэн үг. Гэтэл төрийн мөнгө байршуулсны хүүг нь хувааж иддэг асуудлыг орхиё гэхэд мөнгийг нь давхар идчихлээ.

Ийм нөхцөл байдалтай байхад нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхээ зарлачихлаа. Нэг ёсондоо “Капитал”-д алдсан Нийгмийн даатгалын сангийн мөнгөө ард түмний халааснаас нэмэлт шимтгэл хэлбэрээр авч шархаа нөхөхөөр болсон гэж харагдаж байна. Үүнийг өнөөдөр (өчигдөр) УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн ч баталж өглөө.

-Б.Чойжилсүрэн гишүүний мэдээлэлд шимтгэлийг нэмснээр 200 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ гэсэн...

-Энэ чинь “Капитал”-д алдаад байгаа Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум, дээр нь Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум, нийлээд 240 тэрбум төгрөгөө олж авна гэсэн үг. Өнгөрсөн хавар “Капитал” дампуурч 240 тэрбум төгрөг алдагдсан.

Эргээд 200 тэрбум төгрөгийг босгоно гэж байгаа нь шархаа нөхөх гэсэн уваагүй аргуудыг хэрэглэж эхэлж байна гэж хардахаар нөхцөл байдал үүсээд байна. Нэг ёсондоо миний мөнгийг төр засаг алдсаны хариуд дахиад би өөрөө тэр алдсан мөнгийг төлөхөөр болж байна. Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн бүр нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхгүй бол Тэтгэврийн сан хоосорч дампуурах эрсдэлтэй болчихсон гэлээ.

Зовлон жаргалаа түрүүлж ярих хэрэгтэй гэж олон удаа хэлсэн. Юу гэсэн үг вэ. Төр засгийн хариуцлагагүй, уваагүй үйлдлээс болж нийтийн олон зуун тэрбум төгрөг алдагдсаныг яагаад ард түмэнд зовлон болгож наагаад байна вэ. Маш хариуцлагагүй мэдэгдэл хийлээ.

Өнөөдөр Монголын төр өөрийнхөө иргэдийг хамгаалах ямар ч баталгаагүй нь харагдаж байна. Үндсэн хуульд байдаг төр ард түмнийхээ эдийн засгийн баталгааг бүрдүүлж өгнө гэдэг зарчим утгаараа алдагдаж байна.

Хамгийн эмзэглэмээр нь бид өнөөдөр л хоёр хувийн шимтгэл төлөхөөр болчихсон хэрэг биш. Бүр бүхэл бүтэн таван хувийн шимтгэлийг өнгөрсөн жилээс эхлээд үе шаттайгаар нэмэгдүүлж төлж байж. Одоо дахиад хоёр хувь нэмчихвэл 200 тэрбум төгрөг хуримтлагдах боломжтой гэж байгаа нь “Капитал”-д алдсан мөнгөө шимтгэлийн нэмэгдлээр олж авна гээд ил тод зарлаж байна.

Хуулийн өөрчлөлтөөр шимтгэлийн нэмэгдэл дуусахад нэг жил дутуу байхад Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хадгалж байсан банкийг дампууруулж, мөнгийг нь авчихаад үлдсэн жилийнхээ хоёр хувийн шимтгэлээр 200 тэрбумаа нөхчихнө гэсэн атгаг санаа харагдаж байна.

-Уг нь аливаа нэг байгууллага дампуурахад хамгийн түрүүнд нийгмийн даатгалын өр төлбөрөө цэгцэлж дуусга гэж эрх бүхий байгууллагууд анхааруулж, шаарддаг. Банк дампуурчихаад байхад яагаад тэр их хөрөнгийг нэхэхгүй байна вэ?

-Үүн дээр өнөөдөр хүртэл хэн ч ган хийхгүй байна шүү дээ. Нэг сая иргэнээс дахин хоёр хувийн шимтгэл нэмж авч, хохирсон дээр нь нэмж хохироосон бодлого явж байна. Хэрэв хүнээ боддог энэрэнгүй ардчилсан нийгэм утгаараа хэрэгждэг улсад үүнийг шууд зогсоох ёстой юм.

Өмнө нь төлж байсан шимтгэлийг хамтад нь идчихээд, одоо дахиад шимтгэл нэмж төл гэж байгаа нь хөдөлмөрийн мөлжлөг утгаараа явагдаж байна. Үүн дээр хэн ч дуугарахгүй байгаа нь эс үйлдэл. Авлигын сүлжээг өөгшүүлж байгаа явдал.

Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэд ингэснээр бүгд хохирогч болно. Тэдний ард үр хүүхэд орвол нийтдээ гурван сая иргэн бүгд хохирогчид болж таарч байна. Учир нь нийгмийн даатгалын шимтгэл гэдэг бидний ирээдүйд хэрэглэх мөнгө шүү дээ. Зарим улс оронд нийгмийн даатгалын шимтгэлийг нь хүүтэй нь хадгалдаг. Даатгуулагч нас барахад өв залгамжлуулна.

Харин манайд бол нэг монгол иргэн 137 насалж байж, ажиллах хугацаандаа төлсөн мөнгөө буцааж эдлэх юм билээ. Маш эмгэнэлтэй. Дээрээс нь шимтгэлд төлсөн мөнгөө ингээд алдчихлаа.

Тэтгэвэртээ гарч амжаагүй байхад замаас нь алга болж байна. Үүнийг Б.Чойжилсүрэн гишүүн “Удахгүй манай Тэтгэврийн сан хоосорно. Дампуурах гэж байгаа” гэж зүгээр нэг энгийн зүйл шиг ярьж байгаа нь маш буруу. Үнэндээ “Капитал”-д үүссэн энэ асуудал Авлигын эсрэг хуулийг хөндөж байгаа юм.

Энэ хуульд авлигын асуудлыг тодорхой эрх мэдлийн хүрээнд хувийнхаа ашиг сонирхол, хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох гэх мэт ойлголтууд байдаг. Энэ нь тухайн үеийн сайд нь дампуурах гэж байгаа банканд давуу байдал олгож, “Капитал” банкийг сонгосон байна.

-Зөвхөн Нийгмийн даатгалын сан гэлтгүйгээр Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар гэх мэт төрийн 31 байгууллагын их хэмжээний мөнгө “Капитал”-д байршиж байсан. Одоо тэгвэл яах вэ. Хэн ч үүний араас хөөцөлдөж, татвар төлөгчдийн мөнгийг нэхэхгүй байна шүү дээ?

Ч-Улстөрчдийн шунаад байгаа зүйл бол энэ асар их мөнгөний хүүгийн хувийг авах гээд улайрцгаадаг нь нууц биш. Гэтэл тэд хувиа аваад зогсохгүй бүгдийг нь авахаар шийдчихсэн.

Тэгэхийн тулд “Капитал” банк руу мөнгө оруулаад дампууруулж орхилоо. Үүн дээр нэг ноцтой баримт хэлье. Олон нийтэд ил болсон мэдээлэл бол Нийгмийн даатгалын сан 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сан 136 тэрбум төгрөг хадгалуулж байсан байдаг.

Тэгвэл дампуурсан “Капитал” банканд Татварын ерөнхий газар гэхэд 1.5 тэрбум, Сангийн яам хүртэл 16.8 тэрбум, Эрдэнэт үйлдвэр 155 сая төгрөг, Дулааны III цахилгаан станц 30.8 тэрбум төгрөг, ХХҮЕГ 3.9 тэрбум төгрөгийг хадгалуулсан байдаг. Энэ мэтээр төрийн 31 байгууллага 375 тэрбум төгрөгөөр хохирчихоод байна. Энд нийгмийн халамжийн салбарынхан дийлэнх нь байгаа биз

. Эрүүл мэндийн даатгалын сан Нийгмийн даатгалын сан хоёроо хоёр жилийн өмнө тусад нь салгасан хэр нь Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум төгрөгийг“Капитал” РУУ оруулчихсан. Энэ бас л ноцтой асуудал. Ингээд харахад луйврын том схем харагдаж байна. Үүнийг манай АТГ, ЦЕГ-ын дэргэдэх Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс зэрэг байгууллагууд энэ өндөр дүнтэй тоонуудын араас шалгах ёстой.

Тухайн үед бүх мөнгөн шилжилт хөдөлгөөнийг хийж байсан эрх бүхий албан тушаалтнуудыг шалгамаар байна. Үүнийг бид ч шаардана. Яагаад гэвэл үүнд таны ч мөнгө, миний ч мөнгө, бидний үр хүүхэд, ах дүүсийн шимтгэлийн мөнгө явж байгаа. Дээр нь энэ их мөнгөний хүү хаана байна вэ. Тухайн байгууллагууд руугаа авч байсан уу, эсвэл хэн нэгэн албан тушаалтанг авч байсан уу, бүр эсвэл “Капитал” банкин дээрээ өсөж байсан уу. Хэрэв “Капитал”-д төвлөрдөг байсан гэвэл 375 тэрбумаас ч их мөнгө яригдана.

Дээр нь өнгөрсөн онд нэмэгдсэн хоёр хувийн шимтгэлийн мөнгө яригдана. Ингэхээр зөвхөн 375 тэрбум төгрөгөөс давсан мөнгө яригдах болно.

-Ноцтой баримтууд байна. Сангийн яамнаас эхлээд татвар, даатгал, нийгмийн халамжийн олон тэрбум төгрөг “Капитал”-д байжээ?

-Маш том том байгууллагууд орж ирж байгаа юм. Монгол Улсын эрдэнэсийн санг атгадаг Сангийн яам өөрөө байна. Дээр нь Хөгжлийн банк, агентлагууд тэр чигээрээ. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Зээлийн батлан даалтын сан гэх мэт. Орон нутгийн төрийн өмчит компаниуд ч байсан шүү дээ. Бас дээр нь боловсролын салбарынхан.

Энэ 31 жагсаалтаас харахад өнөөдөр авлигад идэгдсэн, өртөмтгий гурван гол салбар байна. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн даатгал, халамж. Дээр нь төрийн өмчит компаниуд, ҮТЕГ ороод ирсэн. Хэрэв эдгээр байгууллагууд нэхэмжлэл гаргаад хөөцөлдөж байгаа бол олон нийтэд ил болгоод ямар шатанд явж байгааг зарлах хэрэгтэй. Зарлахгүй байна гэдэг эс үйлдлээрээ гэмт хэргээ нуун дарагдуулахыг хичээж байна.

Яагаад гэвэл энэ бол хэн нэгэн гишүүн сайдын мөнгө биш. Энд нийтийн мөнгөний асуудал яригдаж байна. АТГ улстөрчдийн зувчуулсан мөнгийг 12 их наяд гээд саяхан зарласан. Энэ бол маш их мөнгө. Үүн дотор Нийгмийн даатгалын сангаас зувчуулсан мөнгө орж яваа юу гэдгийг тодруулах ёстой.

-Одоогоор ил болоод байгаа нь 600 гаруй тэрбум төгрөгийн хохирол “Капитал” банкин дээр яригддаг. Ийм их хэмжээний хохирлыг бий болгосон “Капитал” банкны эзэн Б.Ундармаа өнөөдөр юу болж таарч байна вэ?

-Б.Ундармаа гэдэг хүн бол өнөөдөр хуулиар өөрийгөө халхавчилсан байдалтай саарал ордонд сууж байна. Түүний УИХ-ын гишүүн болох шалтгаан ард түмнийг төлөөлөх бус өөрийгөө хаацайлж хамгаалуулах явдал л байж.

Үүнийгээ ч ил тод харуулж байна. Энэ хүнтэй ёс зүй, ёс суртахууны тухай ярилтгүй. Хүнд хүний мөс чанар гэж байх ёстой. Гэтэл Б.Ундармаад өөрийнх нь үр хүүхэд болж байвал бусад нь хамаагүй. Өөрийнх нь бизнес болж байвал нийтийн өмчийн асуудал хамаагүй гэж хандаж ирлээ. Энэ хүн эх хүн, эмэгтэй хүн гэдэг утгаараа өөрөө сайн дураараа ард түмэндээ гарч ирж үнэнийг илчлэх ёстой.

Гэтэл чадахгүй байна. Энэ чинь өөрийг нь хаацайлж нууж байгаа гишүүдтэй үгсэж хуйвалдаж байна гэж харагдаж байна. Өнөөдөр Монголын ард түмнийг дэндүү дорд үзэж байна.

-Б.Ундармаа гишүүнийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандаж байсан гэл үү. Ямар хариулт өгсөн бэ?

-Б.Ундармааг гишүүнээс эргүүлэн татаач, Үндсэн хуулийн хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн үйл явдал боллоо. Ёс зүйн хувьд энэ хүнд хариуцлага хүлээлгэмээр байна гэж хандсан. Цэц бидний хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан.

Харин эсрэгээрээ Б.Ундармаагийн хууль бус үйлдлийг өөрсдөө нотлоод ир гэсэн. Яах вэ Цэцийн гишүүдийг УИХ-аас томилдог. Илгээдэг байгууллага учраас ёс зүйн хувьд ч гэсэн Цэцэд найдаж болох уу. Өнөөдөр банк нь найдваргүй, Цэц нь найдваргүй, УИХ нь найдваргүй байдалд хүрчихээд байна.

-Б.Ундармаа гишүүн нэг их наяд төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй гэдгийг Алтжин компанийн захирал Г.Алтан хэлж байсан. С.Зориг агсныг хөнөөсөн хавтаст хэргийн материал сэйфэндээ багтдаггүй унаж ирдэг байсан гэдэг шиг үнэхээр ч Б.Ундармаа гишүүний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд сэйфиндээ багтдаггүй гэж эх сурвалжууд ярьдаг. Тэр хүний хөрөнгийг зараад энэ олон төрийн байгууллагын хохирлыг төлж болдоггүй хэрэг үү?

-Тэгэх ёстой. Б.Ундармааг маш их хэмжээний хөрөнгөтэй гэдэг. Гэтэл тэр хөрөнгийнх нь жагсаалт нийтэд ил тод байдаггүй. Бүгд нуугдмал шинжтэй. Эргээд л гэмт хэрэг хийдэг арга нь энэ. Тиймээс энэ хүний хөрөнгийг олж авч үнэлж, төрийн энэ их хохирлыг барагдуулах ёстой. Ядаж энэ хэргийг шалгаж дуустал тэр УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх ёстой.

Гэтэл УИХ-ын танхимд нэг том гавьяа байгуулчихсан юм шиг “Саарал жагсаалтаас бид яг хэзээ гарах вэ” гээд сууж байна. Өөрөө Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан гол тоглогч нь шүү дээ. Үнэхээр тэр хүн Монгол Улсыг, ард түмнийг доромжилж байна. Тиймээс иргэд илүү ухаантай болох хэрэгтэй. Иргэд өөрсдийгөө хохирсноо мэдэхгүй байна. Дорж, Дулмаа ч биш нийтээрээ хохирогч болчихоод байна шүүдээ, монголчууд.

Сүүлийн 10, 20, 30 жил ажилласан бүх хөдөлмөрийн үр шим хэдхэн нөхдийн гараар ороод алга болчихлоо. Тиймээс олон нийт хохирлыг нөхөн төлүүлэх тал дээр хамтдаа нийлж дуугарахыг хүсэж байна. Үүний тулд стратегийн өмгөөллийн ажил хийх шаардлага гарна. Нэг талдаа төр, нөгөө талдаа ард иргэд. Төр нь ард иргэдийнхээ өмнө маш том гэмт хэрэг хийчихээд байна. Гэр бүлээр ярих бол юм бол төр хүчирхийлэгч, цөлмөгч болчихоод байна.

Төрийн нэрийг барьсан, төрөөр сүрдүүлсэн, төрийн дээр сандайлсан хэсэг бүлэг нөхөд ард иргэдээ хууран мэхлэх замаар далд хэлбэрээр бүх луйврыг хийж байна. Өнөөдөр хуулийн байгууллагууд ч нэгэнт ил болсон мэдээлэл дээр ажилламаар байна.

Тэр их мөнгө хаа нэгтээ байж л байгаа. Аль нэг өөр компани руу хувираад дахин хөрөнгөжих байдлаар орсон уу. Жижиг банк руу орсон уу, хэн нэгний үл хөдлөх хөрөнгө болж хувирсан уу. Тодорхой зүйл байж л таараа.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

ЗОЧИН [103.229.121.237] 2019-11-16 08:43:17

ТЭМЦЭЖ ЧАДДАГ БОЛТОЛ НЬ ИД МӨНГӨӨ АРВИЖУУЛ ДАА УНДАРМАА. ХЭЗЭЭ ТЭМЦЭЖ ӨӨРСДИЙНХӨӨ ХӨРӨНГИЙГ МЭДДЭГ БОДТОЛ НЬ ИДЭЦГЭЭ УУЦГАА ХУВАЛЗНУУД АА ЭРЛЭГИЙН ҮҮДЭНД ЧИ НҮЦГЭН Л ОЧНО

зочин [103.10.22.66] 2019-11-16 08:26:56

ундармаа зөв сэтгэж сайн ажилласан байна шүү дээ. түүнд топ банкир, гавьяат эдийн засагч зэрэг цолыг нь нэн даруй олгох хэрэгтэй. чадаж байгаа юманд арга үгүй юм чинь. энэ хүүхэн манай өнөө үеийн бахархан дуурайх манлайлгач .2020 оны сонгуульд бас дахин дэвшүүлье. ийм амьдралаа аятайхан аваад явдаг хүмүүсийг уих -даа олонхи болгоход сайхан шүү дээ .

халх [202.126.89.44] 2019-11-15 10:07:42

Gadaadad metronii tasalbariin vne nemehed 1say hvn esergvvtsen jagsdag harin manai mongolchuud zvgeer utasnii tsaanaas gonginodog iim hvltsengvi ard tvmniig deerelhej duraaraa aashlah ni argagvi lalaruud

Зочин [59.153.85.73] 2019-11-15 10:20:33

tiimee bid chin Vxer nertei Mongolchuud ...Mongold 3 say mal bdg tuuniig ni 200 xulgaich luivarchid malladag xarin 70 say 5 erdene bgaa ter ni 3 say maliinxaa xool tejeel boldog ymaa....Bid bol MAL tiim bizdee Mal eznee xezeech diilej bgaagui xervee jaaxan omgolon gex bol alaadl idchixnee aij yavbal amind ulziitui gej KUNZ surgaaliar xvmvvjsen Urid bol aimxai xvn 10 vxdeg gesen XUNNU surgaalitai yavsan ym bilee..Odoo yaxavdee er ni Xuja-n bool ; em ni devsger ; vr xvvxdvvd maani erxtenii DONOR bolood muxnu bizdee gej....

зочин [202.126.89.66] 2019-11-14 22:52:48

Тѳрд байгаа хэд хэдэн хулгайч авгай нарыг болиулах юм сан

Г [66.181.161.66] 2019-11-14 21:40:47

Ундармаа авгайн нүгэл нь нүдээрээ гарна даа.

Irgen [66.181.161.28] 2019-11-14 19:42:38

Undarmaag awsan mongoo toluulj ter ih horongin huraa

Зочин [182.160.35.180] 2019-11-14 18:09:05

104 тэрбум хулгайлахад яадаг ч үгүй юм байна. Бүгдээрээ ч гэсэн том хулгайн анд гарцгаах уу даа. Тэртэй тэргүй бидний мөнгө ш дээ.

irgen [202.5.205.2] 2019-11-14 17:11:17

мөнгө угаагч луйварчдыг яаралтай шалгаж хариуцлага тооцож энэ өрийг дарах хэрэгтэй

Зочин [66.181.161.5] 2019-11-15 15:13:30

Битгий сэрүүн зүүдэл. Капиталист төрд наадах чинь байдаг л асуудал. Коммунист дэглэмтэй болвол харин ингэж хуцаж болох байх.

зочин [202.126.88.72] 2019-11-14 15:22:46

ЭНЭ МАНАН БОДЛОГО МАШ ЗӨВ ТАТВАР, НДШ ЗЭРГИЙГ ӨШӨӨ НЭМЖ УНДАРМАА МЭТИЙН АВГАЙЧУУДЫГ САНХҮҮЖҮҮЛЖ ХЭТЭВЧИЙГ ЗУЗААТГАЖ БАЙХЫГ МОНГОЛЧУУД ДЭМЖЭЭД БАЙГАА ЮМ БИЛЭЭ. ГАРЧ ТЭМЦЭХГҮЙ БАЙЖ СООШЛООР БИТГИЙ ГОНШИГОНООД БАЙЦГАА. ТАТВАР, НДШ-ИЙГ УЛАМ ИХ НЭМСҮГЭЙ МОНГОЛЧУУД ДЭМЖИЖ ЭРХТЭН ДАРХТАН ТА БҮГДИЙНХЭЭ ТАЛД БАЙГАА ШҮҮ

зочин [103.10.22.66] 2019-11-14 13:58:34

ийм харгис төрийг халах цаг айсуй.

зочин [103.10.22.66] 2019-11-14 13:22:38

ундармааг гишүүнээс нь түдгэлзүүлж шалгаад мөнгө хаашаа хэний гараар орсныг хэлүүл.

Зочин [66.181.161.5] 2019-11-15 15:14:42

Чи яаж хэлүүлмээр байна. Хоолойг нь шахах уу. Хятадад бол магадгүй.

зочин [202.179.26.132] 2019-11-14 13:03:53

Ард иргэд минь бид НД--ын шимтгэлээ энэ авгайн идэж уусан мөнгөнд төлөөд дуугуй суусаар ядуураад байж байх хэрэгүү.

Зочин [202.170.68.162] 2019-11-14 12:58:19

Demjij bn

Зочин [103.14.36.18] 2019-11-14 12:07:22

зөв зүйл хөндсөн байна, дэмжиж байна.

Зочин [124.158.94.88] 2019-11-14 10:14:33

НД-г нэмэх биш харин багасгаж бүр системээр нь өөрчилж, эрүүл болгож, улсын төсөвтэй хамааралгүй болгох ёстой.

Зочин [66.181.161.5] 2019-11-15 15:15:30

76 юу гэж тэгж хоолноосоо салахав дээ.

хилэн [202.126.88.72] 2019-11-14 09:42:09

монголчууд энэ их доромжлол, дарлалыг тэсэх хүлээцтэй тэвчээртэй зан дуусч байгаа шүү новшнуудаа

Зочин [66.181.161.81] 2019-11-16 10:46:01

чи тэгэж бодож байна уу. үгүй дээ хилэн ац минь. дээр үеийн шилийн хулгайч нар өнөөдрийн өөх цөвдлийг нь үхэрнүүдэд өгдөгөөс бид сүйрэх дөхсөн. одоо энэ болсон болоогүй оюутнуудын архи бар янхны мөнгө нь цаг хугацаа нь өөр болохоос бусдаар адил. мөхлөө хүлээгээд сууцгаая даа үхэрнүүдээ. үхэр гэж халхуудыг зүгээр ч нэг хэлээгүй. уг ядуу ч гэсэн паспорт шуу юм үзүүлээд явах зүгээр юмсан. байхгү бол ямар хэцүүг хорвоогоор нэг тэнэхдээ хараад явж байна даа. үхэрнүүдээ тусгаар улс байхуу сүйрэхүү өөрсдөө шийд. эднийг алахад багадна. удмаар нь хүйс тэмтрэх хэрэгтэй байгаа юм даа. учир нь ах дүү нь ч цусалж байгаа тул төлөөсөө төлөх л юстой.

Зочин [66.181.161.5] 2019-11-15 15:16:23

Дөнгөж эхэлж байна. Хүний увайгүй сэтгэл далайгаас гүн шүү.

зочин [202.126.88.72] 2019-11-14 09:39:01

Монголчууд күй мөн тэвчээртэй шаарнууд шүү

ЗОЧИН [202.131.233.190] 2019-11-14 09:23:10

УНДАРМАА ӨӨРӨӨ 1 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ АТЛАА КАПИТАЛ БАНКИЙГ МАН-ЫН ТОМООХОН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИДТАЙ БҮР ЭРТНЭЭС ХУЙВАЛДАН ТӨСВИЙН 600 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ БАНКИНДАА БАЙРШУУЛАН ТЭДЭНТЭЙГЭЭ ХУВААЖ ИДЧИХЭЭД, МӨН ЭРТНЭЭС ТЭДЭНТЭЙГЭЭ ХУЙВАЛДАН БАНКАА ЗОРИУД ДАМПУУРУУЛСАН, ТӨР ЗАСАГ ЯАГААД ЭНЭ ТӨСВИЙН, АРД ТҮМНИЙ 600 ТЭРБУМ ТӨГ-Г ЭНЭ ЛУЙВАРЧДААС ЭРГҮҮЛЖ АВАХЫГ ХӨӨЦӨЛДӨХГҮЙ, ТАГ ЧИГ БУЙН УЧИР НЬ ҮҮНД ОРШИНО. ЭНЭ БОЛ БАТАЛГААТАЙ, УНДАРМААГИЙН УИХ-ЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХ ДУУСМАГЦ 20 ОНЫ 7 САРЫН 1-НД БАРЬЖ ХОРЬЖ, ЭРҮҮ ҮҮСГЭЖ ЭНЭ ИХ МӨНГИЙГ ЗААВАЛ ТӨЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ, ТЭГЭЭД 15 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛААР ШИЙТГЭ, ӨӨР ЭНЭ ЛУЙВАРЧИНТАЙ ЯРИХ ЮМ ОГТ ҮГҮЙ.

Зочин [66.181.161.5] 2019-11-15 15:17:53

Эргүү юм уу чи. Айдаггүйгээ авдрандаа хийчээд байхад.

Яанаа [43.242.243.216] 2019-11-14 09:02:22

Ундармаа гишуун хеерхий их л гэцуу бгаа юм бндаа зайлуул ядаж байхад нехер нь бэлгийн чиг хандлага нь еер гээд л гол усаар нэг яриа

Зочин [112.72.12.16] 2019-11-14 06:02:29

МОНГОЛЧУУДЫН ТЭВЧЭЭР АЛДАРЧ БАЙНА ДАА

Зочин [66.181.161.5] 2019-11-15 15:18:56

Дөнгөж эхэлж байгаа юундаа алдрах вэ дээ.

Zochi [172.58.45.11] 2019-11-14 02:04:22

Battuya giin am uu! Boojgoo gohsoor baigaad darvaitsaraad,odoo gohuuleh hun baihgui bolhoor shal shal hiigeed yah n ve?

Зочин [202.55.191.40] 2019-11-14 06:50:41

ундармаа авгай сэргэгдэл бичээл

Zochin [103.229.123.239] 2019-11-13 22:01:38

Би л лав төлөх хүсэл алга.Ундармаагаас ав

Зочин [66.181.161.5] 2019-11-15 15:20:13

Чам шиг тэнэг над шиг эргүү хоёр чадахгүй л дээ.

0000 [103.10.23.90] 2019-11-13 20:06:57

Монгол улс одоо Цэгрийг эргэлт хийж Одоогийн энэ их олон хулгайч баячуудыг шууд буудан хороож хөрөнгийг нь хурааж Гадаад өрөөн дарах Уул уурхайн энэ олон алдаатай авилгал луйварын гэрээр нэг бүр цуцлаж Газарын баялаг ард түмний өмч гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх хэрэгтэй өөр арга даанч алга Хулгайч нарын үндсээр нь хороо үр хүүхэдийг нь эцэг эхийхээ луйварын мөнгийг төлтөл нь боолын хөдөлмөр хийлэг

Зочин [66.181.161.5] 2019-11-15 15:21:05

Эхлээд Их Британитай дайн зарлах нь л дээ.

zocin [59.153.113.42] 2019-11-13 20:05:47

manangiin hulgaich nariig songohgeee

Зочин [103.111.68.3] 2019-11-13 20:04:00

Гарамжавын 10,0 тэрбумыг бас төлүүлээрэй

Зочин [103.10.23.90] 2019-11-13 20:08:08

төлөж харагдаач мөн

Зочин [202.126.88.209] 2019-11-13 19:58:48

ene p nariin idsen mungiig tulj bdag bid uneheeriin mulguu zoriggui azgui humuus yum aa.

шударга [66.181.161.115] 2019-11-13 19:30:01

Чинзориг худалч аа насаараа төлсөн НД -аас 45%-р л тэтгэвэр тогтоолгодог шүү чи битгий хуц Чамайг ӨВ дахин сонгохгүй харин Тогтохсүрэн Содбаатар хоёрыг дахин сонгоно

Зочин [66.181.161.5] 2019-11-15 15:21:47

Тэрэгний нөгөө дугуйнууд.

Зочин [202.9.43.202] 2019-11-13 18:48:53

Ард түмний фронт гээд байгаа нөхөд авлига хулгайн эсрэг ярихгүй. Их хурал тар гэсэн улс төржилт хийжбайна.

Мэргэн [64.119.23.102] 2019-11-13 17:52:14

Хулгайч Ундармааг хамсаатантай нь шүүх хэрэгтэй.МАН яахаараа ард олноо ингэж доромжилж болдог байнаа.Гайхмаар юм.2020 онд МАН-д нэгч суудал өгч болохгүй. Тэр үед эдгээр луйварчдыг шүүхээр оруулах хэрэгтэй...

Зочин [66.181.161.5] 2019-11-15 15:22:28

Оронд нь хэн суух болж байна аа.

Буруу Цолмон [103.10.23.90] 2019-11-13 19:43:50

МАН -АН хоёр бол луйварчин хулгайч алуурчин мэхлэгч нар ба тэдний бөхсийн долоогч долдой нарын нам тэднийг дахин сонгож болохгүй дахин сонговол Монгол төр тэдний гараар нэг мөр мөхнө Зөвхөн нэрийн төдий Гадний луйварчин нарын уяны нохой болсон тоглоомын төртэй нэг масөн болно гэсэн үг

Монгол улсын иргэн [150.129.142.150] 2019-11-13 18:15:29

Нэг өдөр дампуурсан биш төриин мөнгииг хуйвалдан төвлөрүүлж дампууруулж байгаа нь үнэн юм шиг ээ. Төриин нэр барисан хулгай хиих арга нь хууль болж дээ.. . Зөрчтлиин. НД. ЭМД. Гээд л жагсаж өгнө дөө.. . .төрөө өрнии тулам болгоод өөрсдөө шуналын тулам болчихоод . . .юу бодож байдаг улс вэ.. . . Хараат болох нь л дутуу л бх шиг бна.

zochin [202.9.43.122] 2019-11-13 17:36:28

Turiin khulgaichuudiin balag ene ulsiig mukhuuj ugui khiikhne ....

Зочин [211.36.136.30] 2019-11-13 17:34:49

Kkkkk... uneheeriin mulguu Mongolchuud ! 2009 onii ued nuguu buh hadgalamj zeeliin horshoodiig hucheer tatan buulgaj dampuuruulahad MAH tur barij baisan ! Hamgiin ih hohirol amssan humuus bol unuuh jiriin irged buyu mulguu Mongolchuud ! Hamgiin bayjsan garuud bol ter ueiin tur barij baisan MAH ! Odoo basl Kapital bankiig damuuruulahdaa jiriin irged mon tuunchilen turiin sanguudiin buh mongiig 2017 onoos hoish zoriudaar kapital bankind tovloruulj baigaad dampuuruulj bgaa ym ! Kapital banknii ezen gegdeh Undarmaa gej bur ineedee barij , bayr huuruu nuuj chadahgui ineemseglen alhah sogtuu huuhen ! Namdaa bolon namiinhaa tomchuudad bugdedn ovoo ym atguultsan bas 2 shaarigiign bazchihsaan ! odoogoor 2 shaarigiig hen hendee tunchig taataigaar ilj taalaadl , evguitvel bas gantshan bazchih geel... !!! Udahgui 2020 onii songuulid Undarmaa gartsaagui ylah toirogt ner devshine ! Gants huniig hucheer gargaadl irne MAH ! Tegeed 4 jiliin daraa oi sanamj muutai Mongaalchuud bugdiig martanaa !

zochin [203.91.119.147] 2019-11-13 17:20:04

Тэнэг юм ярьх юм аа. 240 тэрбум төгрөг чинь авлага дээрээ бүртгэлтэй л байгаа ш д.

Зочин [103.10.23.90] 2019-11-13 19:50:04

Санаатай хийсэн луйвар юм даа Хулгайч нарын арга их юм Эрх мэдэл буруу хүнд очхоор ийм болдог юм

Зочин [103.10.23.90] 2019-11-13 19:48:02

ХЭНЭЭС АВАХ НЬ ТОДОХОЙ ЮМ БОЛ ОДОО АВААЧ ДЭЭ АВАХ ЁСТОЙ ХҮМҮҮС НЬ ӨӨРСӨНӨӨ ЮМ БИШ ҮҮ АРД ҮМНИЙ МӨНГИЙГ ТӨРИЙН НЭРЭЭР ХАДГАЛУУЛААД ӨӨРСӨДӨӨН ЗЭЭЛ МАЯГААР ХУЬДААН ИРГҮҮЛЭН АВЧ ДАМПУУРУУЛСАН ЮМ БИШ ҮҮ ТИЙМ БОЛООД ИРГҮҮЛЭН АВАХ ЭЗЭН НЬ ТОДОРХОЙ БИШ НУУЦ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ

Зочин [202.9.43.202] 2019-11-13 18:46:28

Тэр авлага чинь цаасан дээр байгаа хоосон тоо. Бодит байдалд тэр мөнгийг чинь гадаад дотоодын аль нэг банкинд байгаа. Тэр төрд хэзээ ч ирэхгүй шүү дээ.

Зочин [103.212.117.130] 2019-11-13 17:09:39

Энэ улс орон мөхөж байгаа юм байна дөө

Зочин [66.181.161.5] 2019-11-15 15:24:40

Чи одоо л мэдэж байгаа юмуу. Би аль хэдийн үнсээ зуураад идээд эхэлчихсэн.

БЦ [103.10.23.90] 2019-11-13 19:57:59

МОНГОЛ УЛС АРД ТҮМЭН БИДНИЙ ХАРИУЦЛАГҮЙ ТЭНЭГ СОНГОЛТООС БОЛОЖ МОНГОЛ ТӨР ХУЛГАЙЧ НАРЫН ГАРААР МӨХӨЖ БАЙНА ЭРХ МЭДЭЛД ҮРСАН ХУЛГАЙЧ НАРТ ХИЙХГҮЙ ГЭМЭТ ХЭРЭГ ГЭЖ НЭГЭЭХЭН Ч АЛГА ХУЛГАЙ ,ЛУЙВАР, ХҮЧИН, ХАР ТАМХИ, АЛЛАГ ТАЛЛАГ ГЭЭД БҮХ ЗҮҮЛИЙГ ХИЙДЭГ БОЛОЖ БҮР ДАВРААД ТӨРИЙН ОРДОНГ АЛЛАГЫН ГАЗАР БОЛГОДОГ БОЛЛОО ОДОО ЭДГЭЭР ГЭМЭТ ХЭРЭГТЭН НАРЫН ГАРААР ҮНДСЭН ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГУУЛАХ УУ АРД ТҮМЭН МИНЬ ОДОО СЭРЭХ УХААРАХ ЦАГ БОЛОО ЭС УХААРБАЛ МОНГОЛ ХҮН ХЭН Ч БИШ ХҮНИЙ АДАГ БОЛОЖ ДЭЛХИЙН ШЭВШЭГ БОЛОХ БОЛНО

irgen [182.160.38.18] 2019-11-13 17:04:39

undarmaagaas mengeeabah n zeb chinzorig eeree hubi hurtsen u

Tumur [203.91.115.49] 2019-11-13 16:55:22

Zolbin gichii Undarmaagiin idsen mongiig yaaxaaraa ard tumen toldog bn.Xerev Undarmaa pizda toloxgui bol tuuniig amidaar ni bulshlax xeregtei luivardsan mongoo avsandaa ideg.

Zochin [202.9.44.70] 2019-11-13 16:51:48

Neg zuiliig gaihaal bgaa nuguu otgon geed setguulch haichsan be bas undarmaa uchnuun kompanitai bj zarahgui zgr dampuuruulaad bgaag oilgohgui bn mungu idsen ni unen bhad yagaad hariutslaga tootsohgui bgaan be niigmiin daatgal nemvel jyagsaal bolno shuu

Irgen [202.21.127.168] 2019-11-13 16:43:08

demjij bn daatgaliig nemehee boliyo

зочин [103.10.22.66] 2019-11-13 16:12:12

дампуурсан банкнаас хохирлыг нь даруй гаргуулах хэрэгтэй. ундармааг у.и.х гүшүүнээс түдгэлзүүлж хэргийг шалга . энэ яасан шуналтай хүүхэн бэ ж д ү -гээс мөнгө бас авсан . төлүүл . иймэрхүү хүмүүс л уих -ыг дүүргэж байна.

Зочин [103.10.23.90] 2019-11-13 19:59:34

Хулгайч хулгайчаан хамгаална Их хурал хэмээх нь хулгайыч нарын үүр

Gantsaaraa ideegui baihaa [202.126.89.66] 2019-11-13 16:01:01

Namdaa ihenh huviig ugj ar talaa batatgasan bolood nam ni uhtlee hamgaalaad baigaa baih

Зочин [66.181.169.108] 2019-11-13 16:59:36

энэ долир авгай нилээд маапаантай нээрээ л чуулганы танхимд амь биеэ хайрлахгүй улаан тэмцэгч тэр танхимаас гараад залилангийн хийдэг хүүхнүүдээс олхиогүй зан гаргадаг хөгийн шулмас

Irgen [202.179.31.51] 2019-11-13 15:56:16

Undarmaa avgaig gishuunees tudgelzuulj shalgahiig ZG-aas shaardaj bna. ND-iin aldagdaliig nuhun tuluulj hurungiig ni bituumjilj huraah heregtei.

zochin [202.126.89.68] 2019-11-13 16:42:20

Ter emegtei gishvvn bh esrh n bidend sonin bish munguu l tulj baragduulah n chuhal bolood bna shorond hiigeed ch nemergvi

Зочин [182.160.1.82] 2019-11-13 15:43:51

Жирийн иргэн хүн насаараа илжиг шиг зүтгэж ажиллаад орон сууцны 30 хувийн төлбөрийг ч хийж чадахгүй гэр хороололд насаа барж байхад төрийн өндөрлөгт гарсан бирдүүд хэдхэн жилийн дотор мөнгөнийхөө тоог мэдэхээ байтлаа идэж ууж авилга авч баяжицгааж байна энэ шударга явдалуу.Олон зуун тэрбум төгрөг зувчуулж алга болчихоод байхад Ундармаа гэдэг авгайг одоо болтол яагаад шалгахгүй таг дараад ард иргэдийн нуруунд алдагдлийг үүрүүлэх гээд байгаа юм.

Зочин [202.126.89.117] 2019-11-13 15:36:21

С.Эрдэнэ сайд байхдаа НДС ын 10 гаруй их наяд төгрөгийг улсын төсөвт хийж байсаныг ард түмэн санах ойтойгоо байгаа шүү

Irgen [202.179.31.51] 2019-11-13 15:29:55

MAN tatvar nemehgui gej muriin hutulbutuu tusgaj baij 2016 ond UIH-d olonhi bolj yalalt baiguulsan. 2020 ond Niigmiin daatgaliig 2 huvi nembel songuulid amlaltaa bieluuleegui MAN-iig songohgui baiya.

Зочин [66.181.184.195] 2019-11-13 15:29:24

Энэ хүүхэн чинь харин ҮНЭН хэллээ дээ. Ард түмээн тэр ундармаатай тэмцэх хэрэгтэй.

Zochin [202.9.42.9] 2019-11-13 14:50:40

Хувийн банк д хувьсгалын мөнгө ххдгалсан шалтгаан нь ойлгомжгүй байна, хувийнхаа мөнгийг юу ч ойлгохгүй хүшхдэд өгөөд гадаа тоглуулж байгаатай яг утга нэг юм

Зочин [103.10.23.90] 2019-11-13 20:01:03

Монолд шудраг шүүх алга даа шүүх бөхс долоогч нарын үүр болсон

зочин [64.119.23.178] 2019-11-13 14:32:43

Одоо ажил хийж цалин авч,орлого олж бгаа хүн бүр даатгалын шимэтгэл төлөхөө болиод хадгаламждаа тэр шимэтгэлийн орлогоос олсон мөнгөө хийчихээ,тэгээд л хулгай луйварчдын мөнгийг төлөхгүй шүү дээ,таны хадгаламж 40,50,насандаа хэрэглэхэд чөлөөтэй шүү дээ,65 хүрээд тэтгэвэр тогтоолгож мөнгөө авахад данс хоосон,улс дампуурсан байдал угтах байлгүй дээ

zochin [202.126.89.68] 2019-11-13 16:44:26

Ter boltol bankuud uy ch boloo bilee bas bvrheg shvv

undarmaa, xurelbaatar nariin xulgai bulxai xuivaldaan [64.119.16.180] 2019-11-13 14:58:26

ENE XUN UNEXEER UNEN BOGOOD CHUXAL ASUUDAL XONDOV. UNEXEER TER UNDARMAA GEDEG XULGAICHIIN BANKNII SHUGAMAAR IDSENMONGOOG ZASAG NOXOXIN TULD SHIMTGELIIG NEMJ BAINA. UUNTEI XURELBAATAR XULGAICH XUIVALDAJ BAINA. NIITEER NIIGMIIN DAATGALIIN SHIMTGEL TOLOXIIG ZOGSOOJ ENE XULGAICHDIIG SHOROND XIIX XEREGTEI. UNDARMAA MASH IX XORONGTEI. TER XORONGO NI BANKIND BAIRSHUULSAN NIITIIN MONGIIG TSUSALJ IDSEN MONGOOR BII BOLSON BAIGAA. BATBAYAR CHI NAAD SHULmsan xuuxnee xeleechee. ooroo ch bas mash shunaltai amitan genekeidee.

Зочин [66.181.186.172] 2019-11-13 14:28:48

Үнэхээр амьдрал хэцүү бхад ахиад ингэж дарамтлах ямар хэрэгтэй юм бэ сөхөрч гүйцлээ шдээ

Зочин [202.9.45.98] 2019-11-13 14:25:50

Ингээд зоригтой хэлчих хүн байгаад баярлаж Ардчилсан хувьсгал ялж үг хэлэх эрх чөлөөтэй болсон гээд байгаа ч ард түмэн чимээ аниргүй дарлуулж дээрэлхүүлээд байгааг юу гэх вэ.

зочин [202.131.229.246] 2019-11-13 14:21:57

хар жагсаалтад оруулхаас да энэ улсийг тэгэж л тэмцэгч болгохоос

Иргэн [64.119.25.169] 2019-11-13 14:16:01

Банк дампуурах тухай ойлголт монголд байхгүй. Идсэн уусан , буруу гараар орсон булхайгаа далдлах нэг арга нь дампуурах болчихлоо. Нэртэйгээр нь улсаа дампууруулж байгаа төр засгаа дампууруулж дуусгацгаая.

Зочин [202.9.45.98] 2019-11-13 14:13:35

Ундармаа ганцаараа идээгүй байхаа хуваагаад цохичихсон болохоороо биe биeнээ өмөөрөөд үг хэлж чадахгүй байгаа юм. Ажил хийдэг нь тэтгэвэр тэтгэмж авдагаасаа их байхад НДсан хоосроно гэж юу байсиййн.тэгээд нэлээд хэд нь баахан мөнгө төлж төлчихөөд тэтгэвэрт гарангуутаа үхчихээд байхад

хулгайчид хүргэх үг [202.5.198.23] 2019-11-13 14:06:25

Ундармаа ажилчдынхаа хөдөлмөрийн хөлсийг олигтойхон өгчиж чаддагүй хүний хөдөлмөр мөлжихдөө гаргууд хүн билээ. Өөрсдөө хагартлаа баяжсан байж хөдөлмөрийг сорж байгаа залуучууддаа тохирсон хөлсийг нь өгчих хэрэгтэй биз дээ. Монголын олон үеийн хөдөлмөрчдийн хөлс шингэсэн хөрөнгийг ашиглаж ашиг хонжоо олж байж тэдний үр хүүхдийн хөдөлмөрийг шулж болохгүй шүү дээ Танайхан монгол түмний эсрэг хийж буй олон бусармаг үйлдлээрээ үр хүүхэд удам угсаагаа сүйрүүлж байна. хэдэн үеийн дараа ч хулгайч дээрэмчин нэр чинь үл мартагдах болно УНДАРМАА ХУЛГАЙЧАА

Иргэн [150.129.141.79] 2019-11-13 13:58:45

Хэдэн жилийн өмнө АНОД банк дампуурахад бас л НДЕГ-ын данс нь тэр банкинд байж таараад хэдэн тэрбум төгрөгийн тухай яригдаж байсан. Одоо энэ Капитал банкинд бас л НДЕГ-ын данс байсан болоод байна. Энэ одоо тохиолдол уу? Эсвэл ингэж албаар нийлж хувааж идээд байна уу?

Иргэн [202.21.100.210] 2019-11-13 13:51:41

Энэ Ундармаа гэдэг хүний бүх хөрөнгийг нь хураагаад дуудлага худалдаагаар зарж мөнгийг нь гаргуулах хэрэгтэй. Ард түмний мөнгийг эдсэн нь тодорхой байхад хууль шүүхийн байгууллага ер нь яаж ажиллаад байнаа.

Зочин [66.181.178.21] 2019-11-13 13:50:41

нийгмийэ даатгалын шимтгэл нэмэгдэж бгаа бол тэтгэвэр бодох хувь хэмжээг бас нэмэх ёстой

ИРГЭН [183.81.171.2] 2019-11-13 13:47:24

УНДАРМААГИЙН ХӨЛНИЙ УЛАВЧ БОЛЖ БАЙГАА САНГИЙН САЙДАРХУУ НОВШ ХҮРЭЛБААТАРЫГ ШИИТГЭЕ ЭЭ,, АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ НЭН ХЭЦҮҮ БАЙХАД НДШ НЭМЭГДНЭ ГЭДЭГ ТАМ Л ГЭСЭН ҮГ НОВШНУУДАА

зочин [192.82.78.225] 2019-11-13 13:46:50

Мөнгө байршуулсан гээд хувь шимтгэл авдаг нь бичигдээгүй хууль.Тиймээс энэ одоо илэрсэн нь . Шат шатанд нь хариуцлага нэхэх ёстой

Иргэн [203.217.139.227] 2019-11-13 13:44:34

МАН-ы том луйварчид нь цагаандаа гарсны илрэл. Ямар ч тэмцэлгүй, амиа хоохойлсон үхэрнүүд тэгээд цалингаасаа энэ авгайн өмнөөс төлөөд байж дээ.

Zochin [202.126.88.212] 2019-11-13 13:27:21

Mash zuv. Ene huulch emegtein zuv. Huulch hunii nudeer harj bna. Temts. Undarmaagaas ulsiin mungiig garguul!!!!!!!!!

Зочин [202.179.26.178] 2019-11-13 13:13:51

нийгмийн даатгалд 26, татварт 10, эрүүл мд 12 дээр нь элдэв шимтгэл гээд цалингийн 50%-г дээрэмдэж авч байна. юуны тулд вэ? хэдэн дарганцар хулгайчдын тансаглал, хулгайд зориулж шүүдээ. та нарын аугаа ХҮРЭЛСҮХИЙН хийсэн зүйл энэ шүүдээ. долоогоод гүйгээд байдаг биздээ малнууд. АН-ы хулгайч болохгүй МАН-ы хулгайч, МАН-ы хулгайчид болохгүй бол АН МАХН гээд долоогоод сонгоод гүйдэг биздээ. монгол улс дэлхийн шившигт улс болтол нь долоолоо, юунд хүрсэн юм муу сайн намчид та нар

зочин [122.201.21.186] 2019-11-13 13:04:57

Капитал банкинд, даатгалын мөнгийг хийсэн хүн бол, С.Эрдэнэ.,биз ,дээ. Ер .нь УИХ-ын ,гишүүд саймширч даатгалаас зарлага ,гаргах ,олон ,шидийн ,зүйл ,санаачилдгийг ,зогсоох хэрэгтэй.

Зочин [202.126.89.231] 2019-11-13 13:03:51

Эзэн нь бгаа юм чинь төлүүлэж боломоор л юм. Долийсон новшийг...

иргэн Б. [124.158.94.88] 2019-11-13 12:58:21

Нэгэн компанийн ажилтан татвар төлөгч энгийн иргэн би вээр Баттуяа таныг 100% дэмжиж бна. Бид нарын ирээдүйдээ хэрэглэх гэж төлж байгаа даатгалын мөнгийг хэн нэгэн улс төрч, шуналтай эмэгтэй луйвардаж авахыг би зөвшөөрөхгүй. Бүгдээрээ тэмцэх хэрэгтэй.

zochim [64.119.17.238] 2019-11-13 12:52:14

Edgeer eserguutseed bga daldaakuud MAH namd sanalaa 20k zarsandaa aygui bol. Esvel namdaa gomdogsod shaaj bga

Тулга [202.21.108.78] 2019-11-13 12:46:16

Энэ үнэн шүү. Хаана ямар хөрөнгө Бишрэлт грүппийн нэр дээр байгааг ард олон минь бичиж илрүүлэн түмэн олондоо түгээе!

Зочин [64.119.25.237] 2019-11-13 12:43:23

зев шуу Ундармаагаар телуулэх хэрэгтэй

Irgen [66.181.161.106] 2019-11-13 12:41:14

Ene momo shig amitanii horongiig huraah heregtei.Urid ni manaid bank dampuuruulaad iim baidlaar tatvar tologchdiin mongiig zavshaad ongorson yavdal neg bus baigaa shuu.

шударга [66.181.161.115] 2019-11-13 20:00:17

Чинзориг \ сайд\ дандаа худал ярьдаг хуурамч хүн насаараа төлсөн НД -аас дөнгөж 45% р л тэтгэвэр тогтоолгодог шүү ард түмнийг битгий тэнэг гэж бод ӨВ чамайг дахин сонгохгүй харин Тогтохсүрэн Содбаатар хоёрыг дахин дэмжинэ

шударга [66.181.161.115] 2019-11-13 19:31:36

Чинзориг хуц


96 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
96 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.