Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналыг дэмжлээ

Aдмин / Улстөр

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2019.11.13/ хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хий. Ажлын хэсэг болон зөвшилцөх ажлын хэсгээс гаргасан найруулга хийх нийт 11 саналаар дахин санал хураалт явуулна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Өчигдөр ажлын хэсэг дээр ярилцаад Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудалд ойлголцолд хүрэлгүй орхисон. Бидний ойлголцсон хоёр санал болох Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ бүрдүүлэх, мөн сонгуулийн холимог тогтолцоог дэмжсэн. АН-аас оруулсан гурван саналаас хоёр нь зөвшилцөх ажлын хэсэг дээр дэмжигдсэн тул эхэлж санал хураалт явуулах горимын санал гаргаж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Улс төрийн намын тухай хуульд сонгуулийн үр дүнгээр нам, эвслийн бүлэг байгуулагдаж, хэрэв задарвал бие даагчид болдог. 2016 оны сонгуулийн үр дүнгээр МАХН, МАН, АН болон нэг бие даагч гишүүнтэйгээр парламентыг бүрдүүлж байгаа. Зөвшилцлийн ажлын хэсэг гэдэг хууль бус юм гаргаад үүндээ МАХН-аас оруулаагүй. Ухаантай хүмүүс нь хурлаа хийгээд шийдэх байх гэсэн чинь 62 гишүүний санаачлан өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн заалтыг ард түмнээсээ асууна гэсэн атал 10 гаруй саналыг хоёрдугаар хэлэлцүүлэгт огт яриагүй. Хэн энэ төслийг өргөн барьсан болж хувирав. Ажлын хэсгийн санал гэх юм уу. АН-ын саналыг авч үзэх шаардлагатай байна гэж ард түмний тархийг угаачхаад хуулиа зөрчөөд байна. Бид Үндсэн хуульдаа гарах хүрэх гэж байна.Ер нь ямар хуульд зөвлөл гэсэн заалт байгаа юм. Хоёр шинэ галзуугийн намыг зөвлөл ч гэж байх шиг. Ингэж төрөөр тоглохоо боль. Түүхэнд үлдэнэ. Намуудтай зөвшилцөж байгаа бол парламентад суудалтай намуудтайгаа зөвшилцье. Цаашлаад нийт ард түмэнтэйгээ зөвшилцье. Дураараа өөрчлөх эрх байхгүй шүү. Бохир зүйл хийхээ боль. Зөвшилцлийн ажлын хэсэгтээ МАХН-ыг оруул.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: Санал хураах саналын томъёолуудаас хоёрхон санал нь 73 дугаар тогтоолоор батлагдсан ард нийтийн санал асуулга явуулах тухай болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах 73 дугаар тогтоолыг хэлэлцэж байх үед дэмжигдсэн ийм саналууд байгаа. 73 дугаар тогтоолоор хүчингүй болчхож байгаа учраас дахин гуравдах хэлэлцүүлгээр санал хураах шаардлага үүссэн. Түүнээс биш үг, үсгийн өөрчлөлт ороогүй. АН-аас гаргасан гурван саналаас хоёр саналаар нь санал хураалт явагдана. Энэ хоёр санал нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд анхнаасаа байсан, хоёрдох хэлэлцүүлгийн явцад олонхын дэмжлэг аваагүй ийм санал. Холбогдох хуулиудын дагуу энэ хоёр саналыг хэрэв гишүүдийн гуравны хоёр нь дэмжвэл цааш санал хураагдана.

Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төсөлд “4.Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна” гэсэн агуулгатай Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг нэмэхээр тогтов. Уг саналыг ажлын хэсгийн гишүүд дэмжсэнээр хууль хоорондын нийцлийг хангах үүднээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төслийн 4 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулийн” гэсний дараа “Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд,” гэснийг “Ерөнхий сайд,” гэж нэмэх гэсэн саналаар санал хураалт явуулахыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний нь 15 дэмжсэн буюу 93.8 хувиар дэмжигдэв.

Дээрх томьёоллоор санал хураахаас өмнө гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Барын амнаас гараад арслангийн аманд орно гэдэг болж байна. Миний мэдэж байгаагаар улс төрийн намуудын фракц бүлэглэл явагдаж, өнөөдөр ураг төрлөөрөө холбогдож, төрийг хувьчилж авах гээд байгаа энэ үед засаглалын тогтолцоондоо гар хүрч байна. Намын дарга нь Ерөнхий сайд байна. Ерөнхий сайд нь Засгийн газраа томилно. АН-д эмгэнэл илэрхийлье. Ардчилал, эрх чөлөөг тунхаглана гээд гарч ирсэн. С.Зориг агсан АН-ын үед амиа алдсан хэрэг, АН-ын үед илэрлээ гэсэн. Үүнийг МАН үгүйсгэсэн. УИХ Засгийн газар хянал тавих үүрэгтэй. Зарим сайдууддаа хариуцлага тооц гэхээр тооцдоггүй. Тооцох хууль байхгүй учраас өргөн барихгүй байгаа. 19 гишүүнтэй Ерөнхий сайдыг огцруулж болдог хэрнээ 24 гишүүнтэй Ерөнхий сайдыг огцруулж болохгүй байгаа. Сайд парламентад барьцаалагддаг гэсэн ойлголт байж болохгүй. Бүх Засаг дарга аймгийн намын хорооны дарга хийдэг. Төрийн мөнгөөр намын арга хэмжээ хийдэг. Хуульзүйн сайд нь намын дарга бөгөөд Ерөнхий сайдад таалагдах нь. Намын даргатайгаа гоё яриарай гэдэг. Засгийн газрыг намд хувьчилж өгөх нөхцөл байдал үүсчихлээ. Үндсэн хуульд гар хүрэхдээ зөвшилцөл нэртэй хуйвалдаан хийж байна. Энэ хуйвалдаандаа МАХН-ыг татан оролцуулаагүйд талархлаа. Ард түмэн нэг талдаа авлигачид нэг талдаа орлоо. Намдаа Ерөнхий сайд, Засгийн газрыг бэлэглэж байна. Засгийн газарт хяналт тавих парламентын хяналтыг байхгүй болголоо. Хүн өгзөг барьсан байвал огцруулахаас өөр яах юм. ҮХЦ-ийн дарга нь тийм зүйл хийж л байна. Монгол Улсыг саарал жагсаалтад оруулчихаад "надыг сайшаасан" гээд явж байна. Жинхэнэ утгаараа нэг хүнийг барьцаанд оруулах нөхцөл бүрдэж байна. Эсвэл Ерөнхий сайд парламентыг тараадаг эрхтэй болго.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Ерөнхий сайд танхимаа бүрдүүлж,чөлөөлнө гэдэг саналыг дэмжиж байгаа. Ингэснээр Ерөнхий сайдын эрх мэдэл өргөн хүрээтэй болж байгаа. Их эрх мэдлийг дагаж их хариуцлага нэмэгддэг гэдэг. АН гуравдах саналаа татаж байгаа юм уу. Зөвшилцөх ажлын хэсэг дээр гурав дахь санал нь унаж байгаа бол буруу. Амьдралын туршлагаас харахад засаглалын тогтворгүй байдлын үүдэл нь Ерөнхийлөгч, Засгийн газар хоорондын эрх мэдэл тодорхой бус байдагтай холбоотой. Энэ зөрчил одоогийн ерөнхийлөгч Х.Баттулгын үед бий болсон ч юм биш. Үе үеийн Ерөнхийлөгч нар өөрийнхөө эрх мэдлийг нэмэгдүүлэх хууль оруулж батлуулсаар байгаад ийм болсон. Би судалгаа гаргуулсан. 46 хуулиар УИХ Ерөнхийлөгчид олгох эрх мэдлийг нь нэмэгдүүлж өгсөн байна. Үүнээс болж гүйцэтгэх засаглалтайгаа эрх мэдлээ булаацалдах зүйл рүү Ерөнхийлөгчийн институт өөрийн эрхгүй орсон. Хэрэв болдогсон бол энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ хоёрыг салгах шаардлага зайлшгүй бий.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Ерөнхий сайдын танхимаа бүрдүүлэх АН-ын саналыг дэмжиж байгаа. монгол Улс парламентын засаглалтай улс. Энэ засаглалын тогтолцоогоо сайжруулах чиглэлд бид алхам хийж байгаа. Дэлхийн нийтийн чиг хандлагыг дагаж энэ саналыг дэмжих нь зөв шүү. Өнөөдөр манайд сайд нараа оруулж ирж, хариуцлага ярьж чаддаггүй нь УИХ дээр улс төр болоод танхимаар доргих асуудал болчихдог учраас үе үеийн ерөнхий сайд нар танхимын сайд нараа оруулж ирэх асуудалд жийрхэж ирсэн.

Ингээд "Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлнэ" гэсэн саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад 93.8 хувиар санал дэмжигдлээ.

Дараа нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төслийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын сонгуулийг олонхыг төлөөлөх болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулсан тогтолцоогоор явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө.” гэсэн агуулгатай 1, 2 дахь өгүүлбэрийг нэмэх гэсэн ажлын хэсгийн дэмжсэн саналаар санал хураалт явуулахын өмнө гишүүд мөн байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Би тодорхой таван асуудлаар ард түмнээсээ асууя гэж хэлж ирсэн. Тойргийн иргэд биднээс асуухгүй Үндсэн хууль өөрчилж байна гэж хэлж байна. Хаалгаар өшиглөөд гаргасан юм тооноор оруулж ирж байна гэдэг. Намын жагсаалтад бичигдсэн нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө гэж заажээ. Нэр дэвшигчийн төлөө гэж байгаа бол Д.Сүхбаатар жанжин, Х.Чойбалсан маршал, эсвэл Чингис хааны нэрийг тавиарай. Нэр дэвшигч хэний төлөө ажиллах вэ? намын төлөө ажиллана. Хувь тэнцүүлэх зарчмаар гэдэг чинь юу гэсэн үг вэ? Хэрвээ сонгоогүй бол тэр нэр дэвшигч муухай болж харагдах уу? Сонгогдох эрх чөлөөг сонгох эрх чөлөөний дээр тавиад байна. Сонгох эрх чөлөөг боож байна. Би нэр дэвшигчийн төлөө биш намын бодлого, үзэл баримтлалын төлөө саналаа өгмөөр байна. Саналаа өгөөгүй бол яах вэ?

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: О.Баасанхүү гишүүн бидний 62 гишүүний өргөн барьсан хуулиар УИХ-ын сонгуулийг хуулиар тогтооно гэж заасан. Ард нийтийн санал асуулга явуулах гэтэл Ерөнхийлөгч хориг тавьсан. Эргээд зөвшилцөл явагдсан. Энэ явцад сонгуулийн тогтолцоо журмыг хуулиар тогтооно гэсэн саналыг АН-ын зөвлөл гаргасан. Өмнө нь ч гаргаж байсан. 64 суудалтай МАН хүч түрж болохгүй гэсэн. Ингээд холимог тогтолцоогоор сонгууль явуулна гээд 2024 оноос хэрэгжүүлэхээр ойлголцсон. 76 тойргоос сонгогдсон гишүүдийн жалга довын депутат гээд байдаг. Тиймээс намын жагсаалтад нэр дэвшиж, улсын наадмын бөх гэдэг шиг улсын хэмжээний гишүүний сонгох гэсэн ойлголт.

Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 13 нь дэмжлээ. Уг заалт 2024 оноос хэрэгжих юм.


Сэтгэгдэл

Зочин [103.212.119.177] 2019-11-13 20:07:31

Холимог тогтолцоо гэдэг нэрийн дор ард түмнээс нэр дэвших боломжгүй малнуудаа оруулах нүх ухаад байхаа болиоч дээ. Үүнийг чинь ард түмэн дэмжихгүй шүү анхаар!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

тогтох [202.21.100.210] 2019-11-13 15:38:47

Хольмог тогтолцоо нь зөвөө тэхгүй бол сонгогдсон тойрогтоо төсөв авах гээд ар өврийн хаалга гарч байгаа юм сонголт ард түмний гарт байгаа учир олгиархуудыг сонгохгүй л байхад болоо. Ер сайд танхимаа бүрдүүлээд түүнд ИХ хяналтаа тавихад болоо.

зочин [64.119.23.178] 2019-11-13 15:13:48

Өө,хөөрхийс 24 он хүртэл сонгогдоод зүүд нойрондоо умбаж байх шив дээ,энэ сармагчингуудыг ордоноос арчиж хаях чадалтай,ухаантай ард түмэн байгаасай билээ,монголчууд та нарын сонгох,сонгогдох эрх мэдлийг чини жонхууруулж дууслаа даа наад манан бүлэглэл зөвшилцөх нэрийдэлээр та нарын эрхийг устгаж бнаа,сэрцгээ 20 он чини хаалга тогшиж бна,сэрцгээ арчиж хаях чадалтай,ухаантай байгаарай

Зочин [103.111.68.3] 2019-11-13 14:58:05

БАХ МЭЛХИЙ, ХАЛЗАН ДҮЛЗЭН НАР ТАХАЛТАЙ ТАРВАГЫГ ДАХИН УИХ-Д ГАРГААД ДАРАА НЬ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОХООР БИЧСЭН ЖҮЖИГИЙН ДЭГЛЭЛТ ЯВЖ БАЙНА.

зочин [202.179.25.39] 2019-11-13 14:48:54

горьдцон бас мөрөөдцөн гарууд мөөрөлдөөд сууцгааж л байна уу,уг нь сайхан эрх чөлөөгөө мэдрээд тэмцдэг ард түмэнтэй байсан бол ийм хулгайчуудаар доромжлуулаад сууж баймааргүй л үе ирсэн дээ,Гонконгод тэгэхэд яаж байна ганц хуулийн заалт эсэргүүцээд ард түмэн хойч үе залуус нь тийм мэдрэмтгий тэмцэж байхад манайд бол эсрэгээрээ талбай дээр архины мөнгө өгч байгаа гэсэн аястай л салганаж очоод тэнд болж буй тэмцэл нь худлаа орилж хашаа 3 тойрохоос хэтрэхгүй байна шүү дээ

ЗОЧИН [66.181.191.202] 2019-11-13 14:44:59

"НАМЫН ЖАГСААЛТАНД ОРСОН НЭР ДЭВШИГЧИЙН ТӨЛӨӨ САНАЛАА ӨГНӨ" ГЭДЭГ ЧИНЬ МОЖАРИТОРООС ОГТ ЯЛГААГҮЙ, ТИЙМЭЭС НАМУУДЫН ЭРЭМБЛЭН ГАРГАСАН НЭР ДЭВШИГЧДИЙН ЖАГСААЛТЫН ЭХНЭЭС НАМУУДЫН УЛС ДАЯАР АВСАН НИЙТ ХУВЬД ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ЖАГСААЛТЫН ЭХНЭЭС ТООЛОН ТЭДЭН ТООНЫ ХҮН ГАРЧ ИРЭХ УЧИРТАЙ, ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН СОНГОЖ БУЙН ХАМАГ УЧИР УТГА НЬ ЭНЭ ЮМ, ТЭРНЭЭС ЖАГСААЛТАНД БУЙ ХҮМҮҮСИЙГ ДУГУЙЛНА ГЭДЭГ УТГАГҮЙ, ПРОПОРЦИОНАЛЫН УТГА АЛДАГДАНА.

Зочин [59.153.113.140] 2019-11-13 14:31:47

Заазны пизданууд дахин сонгогдох гэж хуцалдаж байна уу? Үгүй шүү.

Зочин [202.55.188.35] 2019-11-13 18:38:25

Яг үнэн хннийгч сонгохгүй

зочин [202.131.229.246] 2019-11-13 14:01:13

е сайд УИХ тараадаг байх хэрэгтэй тэгвэл гэмт хэргийн уурхай болохгүй одоо хар л даа ямар малнууд байна явж явж жүжиг тоглоод ч байгаа юм шиг


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.