Б.Отгонбаяр: Оршуулгын газрын үйл ажиллагаа явуулдаг албан ёсны зөвшөөрөлтэй найман газар бий

Н.Алтанцэцэг / Нийгэм

-Оршуулгын газруудыг цэгцлэхийг бодлогын хэмжээнд ярих байх-

Нийслэлийн 574 га талбайд оршуулгын үйл ажиллагааг үйлддэг байна. Үүн дотроо 380 гаруй га талбай нь зөвшөөрөлтэй бол үлдсэн хувьд нь зөвшөөрөлгүйгээр оршуулгын зан үйл хийдэг юм байна. Буяны зан үйлийн үйлчилгээнд тулгамдаж буй эл асуудлыг өнөөдөр тус салбарын мэргэжилтнүүд хөндөж, нэгдсэн хууль эрх зүйн орчинтой болох талаар хэлэлцэж байна. Энэхүү хэлэлцүүлгийг Буяны зан үйлийн холбооноос нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулж байгаа аж.

image

Буяны зан үйлийн холбооны гүйцэтгэх захирал Б.Отгонбаяр “Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй 20 гаруй оршуулгын газар үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс албан ёсны зөвшөөрөлтэй найман газар бий. Бусад арваад газар нь албан ёсны зөвшөөрөлгүй гэсэн үг. Сүүлийн жилүүдэд иргэд өөрсдөө дур мэдэн буяны зан үйл үйлдэх байдал элбэг болоод байгаа. Тиймээс “Буяны зан үйлийн холбоо” төрийн бус байгууллага, нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран анхдугаар хурлыг зохион байгуулж байна. Уг хурлаар зөвшөөрөлгүй оршуулгын газруудаас гадна газар эдэлбэр, хуучин оршуулгын асуудлыг хэрхэн яаж цэгцлэх вэ гэх мэт асуудлыг хэлэлцэж байна. Өнгөрсөн 2018 онд Далан давхар оршуулгын газрын 1.5 га талбайд газар чөлөөлөлт хийж, цахилгааны дэд станцыг барьсан. Энэ ажлыг “Улаанбаатар буян” компани болон “Суварга буян” компани хамтарч, газар чөлөөлөлтийг хийсэн. Цаашдаа нийслэлийн хэмжээнд буяны үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллагууд хуучин оршуулгын газруудыг цэгцлэх бодлогын хэмжээний асуудлыг ярих байх” гэв.

2014 ОНД ОРШУУЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ЖУРМЫГ БАТАЛСАН

Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга С. Аригуун “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулахтай холбоотой хууль эрх зүйн зохицуулалт Монгол Улсын хувьд харьцангуй сул байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хэмжээнд оршуулгын үйл ажиллагааг хэрхэн яаж зохион байгуулах вэ гэдэг нэгдсэн хууль эрх зүйн зохицуулалт байхгүй гэж ойлгож болно. Тиймээс нийслэлийн Захирагчийн ажлын албанаас 2014 оноос эхлэн энэ салбарын эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байна. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 2014 онд Оршуулгын үйл ажиллагаатай холбоотой журмыг баталсан. Мөн нийслэлийн Захирагчийн ажлын албанаас 2018 онд ажлын хэсэг гаргаж, НИТХ-аар батлагдсан журмын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, өнгөрөгч есдүгээр сард НИТХ-д өргөн бариад байгаа.

Зөвшөөрөлгүй оршуулгын газруудад хуулийн дагуу арга хэмжээ авна гэхээр зохицуулсан хууль байхгүй. Мөн Зөрчлийн тухай хуульд энэ талаар тодорхой заалт байхгүй. Тиймээс энийг зохицуулахын тулд журмын шинэчилсэн найруулгын төсөлд зарим заалтуудыг Зөрчлийн тухай хуультай холбон оруулсан юм” гэв.


Сэтгэгдэл

зочин [43.228.129.95] 2019-11-17 04:48:48

зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй газарыг нэг цэгцлэх цаг болсон шүү энэ хэний хийх ажил вэ төрийн албанд ард түмэнийг төлөөлөн гарч ирсэн нөхөд шүү дээ улсаас цалингын авч байж ажилаа хийхгүй байх чинь арай юм биш үү

зочин [43.228.129.95] 2019-11-17 04:46:18

монголд бүх юм эмх замбраагүй юм биш үү бүгдийн цэгцтэй бологмоор юмаа тээ

Зочин [202.179.25.39] 2019-11-13 11:35:39

Бурханч нэртэй бузрын зальт банди пизда Пүрэвбатын солонгосуудтай нийлж Монголчуудаа шулж буй бизнес,энэ муу үхээрийн ардчил;ал байхгүй байхад бид бурхан болоочдоо эх нутагтаа мөнгө төлж булдаг байл уу,үхээрээр хөлжсөн бузрыг үхсэнийх нь дараа үр удмыг нь хойч үе минь үхлийн муугаар үхүүлээрэй

Зочин [192.82.68.239] 2019-11-13 09:09:49

Хүн гэдэг амьтан энэ хорвоод өөрөө уйлж ирээд өрөөлийг уйлуулж буцдаг.Хэн боловч ганц удаа ирээд л буцна. Энэ бол хоовоогийн маш хатуу жам .Тийм болохоор хорвоогоос өөрт нь оногдсон алгын чинээ газарыг нь буцахад нь зүгээр өгч хүндэтгэл үзүүлэхийн оронд олон саяар үнэлж өгнө гэдэг хамгийн нүгэлтэй хэрэг. .Үүнийг болиулах ёстой..Харин ,хараагаад байдаг Соц .үед бол ийм байгаагүй шүү.

Ard [94.226.209.236] 2019-11-13 08:41:30

Buynii baiguullaga nernii tsaana solongosuud duursen bgaa yum bishuu neg gazar abahad 10 say togrog tolj bna ene shudraga esuu eronhiilogchoo odoo bur uheh erhgui bolood bna shuu

Зочин [202.126.89.231] 2019-11-13 08:14:37

zovoo. tsegtselj avahgui bol haa saigui l arzaisan tomor, chuluu boloh nee. huuchin bidniig huuhed bhad manai nutgaar orshuulgiin gazaruud ni hunees hol, dald hund il haragddaggui gazart l baidag baisan daa. odoo bolohoor haa saigui. soyol uzemj talaasaa uneheer bolohgui bnaa. Terelj yavah zamd Nalaihiin orshuulgiin gazar gej neg hogiin tseg bnaa. gadna dotnii humuust oligtoi haragdahgui l bgaa bdaa.

Зочин [103.80.211.94] 2019-11-13 07:40:41

Tsegtsleh tsag n ali hediinee bolson.Burhan boloochiinhoo hoithiig guitselduulehed unuu tsagd dundaj davhargiin ard irgeded iheehen hund tusch bna,jishee n gehed l hushuu suvarga gehed l uchnuun unetei bna.Teglee ged suuliin zamd udej bhad zeel tavia l buyanii uil ajillagaa erheldeg gazaruudad munguu uguu l duusdag shuu dee,lam nar n l gehed tariftai bolson tsag

Зочин [223.11.139.107] 2019-11-13 07:02:01

iim ajil hiih gej yund bulaatsaldana ve

Зочин [203.91.115.54] 2019-11-13 06:58:52

Энэ бол яах аргагүй зохицуулах ёстой асуудал. Өнөөдрийн монголчууд хамгийн жудаггүй, хүний чанаргүй болсон, ёс суртахуунгүй хүний адаг болсон нь үнэн. Эмнэлэг дээр хүйтэн царайлсан эмч нэртэй, цагаан нөмрөгтэй алуурчид байж, өвчин зовлонгоор баяжиж байдаг. Өвчтөнийг үхүүлсэний дараа буяны үйл ажиллагаа явуулдаг гэх шуналтангууд нас барсан хүмүүсийн ар гэрийнхний эцсийн зоосыг хүртэл хоослох үйл ажиллагаа хийж байна. Буяны үйл ажиллагааг ашиг олох бус жинхэнэ буяны үйл ажиллагаа явуулдаг болгох ёстой. Өнөөдрийн буяны үйл ажиллагаа явуулдаг гэх газруудын үйл ажиллагааны зардлуудыг нийтэд ил болгохыг шаардаж байна. Эдгээр шуналтнууудад шуналаа хязгаароахыг мөн шаарлаж байна

зочин [64.119.23.178] 2019-11-13 06:44:07

Хичнээн жил хуули эрх зүйн орчин гэж амандаа үглэж бодит хийж гүйцэтгэж биелүүлсэн юмгүй новшнууд хотын засаг,захиргаа,иргэдийн хуралд суух юм.ингэж хог,новш болтолоо суухаа болиж үз дээ?

масс [103.229.123.9] 2019-11-13 06:42:48

1.3.5.дахь өдөр оршуул гэсэн төв хорооныхоо тогтоолыг яах гэж байна.ингээд л байгаад байхуу.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.