Манбадацан хийд орчмын орон сууцнууд төвлөрсөн дулаанд холбогдлоо

Ц.Анударь / Нийгэм

“УБДС” ТӨХК-ийн инженерүүд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, КТМС, Манбадацан хийд орчмын гэр хорооллын бүсэд байрших 21 иргэн, аж ахуйн нэгжийн барилгуудыг төвлөрсөн дулаанд холбох судалгаа, тооцоог 2018 онд хийж гүйцэтгэн Эрчим хүчний яамнаас техникийн нөхцөл авсан байдаг.

Энэ дагуу тендерт ажлын гүйцэтгэгчээр “Гом-Илч” ХХКомпани шалгарч улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2ф125-150 мм-ийн голчтой 200 орчим метр дулааны шугам шинээр татах ажил, орчин үеийн иж бүрэн тоноглол бүхий ДДТ-ийг барих ажлуудыг 2019 оны 11 дүгээр сард багтаан хийж дуусгажээ.

Ингэснээр Манбадацан хийд орчмын гэр хорооллын бүсэд байрших 9 иргэн, аж ахуйн нэгжийн үйлчилгээ болон амины орон сууцны барилгуудыг төвлөрсөн дулаанд холбосон байна.

Дараагийн ээлжид тус бүсэд байрлах бусад нам даралтын зуухнаас халдаг иргэн, аж ахуйн нэгжийн барилга, обьектуудыг төвлөрсөн дулаанд холбохоор төлөвлөжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоол, “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж “УБДС” ТӨХК нь Эрчим хүчний яамтай хамтран нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь энэ аж.


Сэтгэгдэл

"КТМС-ийн зүүн орчим" [66.181.183.27] 2019-11-13 13:17:42

Зураг дээр "КТМС-ийн зүүн талд..." гарчиг дээр БАРУУН (ертөнцийн зүг) ТАЛД барилгууд оршиж байх юм

1horoolol davaad ... [59.153.112.126] 2019-11-13 13:08:54

1 horoololiin hoishoo dulaan tatval ch ih nemertei dee

Зочин [202.9.43.207] 2019-11-13 11:28:40

Boljdee. Amjilt khusie. Tsag tukhaid ni ajlaa guitsetgeed baival.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.