Мөнгөний барьцаанд орсон Монголын улстөрчид

Л.Батцэнгэл / Нийслэл

“Буруу замаар будаа тээвэл буцахдаа чулуу тээнэ” гэсэн Монголын нэгэн гашуун боловч үнэн үг бий. Ийм “буруу замаар чулуу тээгч”-ид Монголын улс төрд ёстой нэг хог нэгээрээ байх юм. Төрд л гарвал дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж болно гээд ойлгочихдог шиг байгаа юм. Гунигтай шүү. Ийм жишээнүүд маш их дээ. Үйлийн үртэй тэдний тухай баримт вагон вагоноороо байх юм даа.

image

Өлсгөлөн зарлаж өндөрт гаруутаа улсын төсөвт хохирол учруулсан З.Баянсэлэнгэ

Буруу замаар будаа тээвэл буцахдаа чулуу тээдгийн нэг тод жишээ бол УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгийн улсын төсөвт хохирол учруулсан хэрэг байна. болон БХБЯ-ны мэргэжилтэн М.Болортуяа нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн баасан гаргаас эхлэн хэлэлцэж, өчигдөр шийдвэрээ гаргалаа. З.Баянсэлэнгийг албан тушаалаа ашиглаж, “Бэрэн групп”-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын байрыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсын төсөвт 972.4 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт буруутгасан юм.

З.Баянсэлэнгэ мэргэжилтэн М.Болортуяагаа “Хуралд орох гээд байна. Хурдан бичиг баримт бүрдүүл” хэмээн шахаж шаардсаар улсын төсвийн 972.4 сая төгрөг гаргуулах шийдвэрийг Засгийн газрын хурлаас гаргуулсан нь шүүхийн хэлэлцүүлгийн явц болон мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон байна. Түүнчлэн тухайн байрандаа МАХН-ын гишүүн, дэмжигчээс гадна өөрийн хамаатныг оруулсан байсан бөгөөд тэднээс мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг авсан аж.

Тухайн үед хамаатных нь дүүгийн нөхөр согтуугаар АТГ-ын мөрдөн байцаагчийн ажилд саад учруулахыг оролдсон тохиолдол ч гарч байсан гэдэг. Засгийн газрын хурлын шийдвэрийн талаар тухайн үеийн сайд нар өнгөрсөн баасан гарагт гэрчийн мэдүүлэг өгсөн тухай бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Шүүх гурван өдөр хэлэлцээд шүүгдэгч З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарыг албаны эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, улсын төсөвт 972.4 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон.

Улмаар 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2 дахь хэсэгт зааснаар З.Баянсэлэнгийг төрийн байгууллагад ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.2 сая төгрөгөөр, М.Болортуяаг төрийн байгууллагад ажиллах эрхийг нэг жил хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9 792 000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Харин улсад учруулсан 972.4 сая төгрөгийг “Бэрэн групп”-ээс гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн.

image

Том толгой гаргаж, улсаа хохироосон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг

Засгийн газрын 2009 онд “Оюутолгой” ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелээгүй асуудлаар Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг. “Оюутолгой” компани Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу цахилгаан станц барьж ашиглалтад оруулах, Монгол Улсаас цахилгаан эрчим хүч авах үүргээ биелүүлээгүй бөгөөд одоог хүртэл БНХАУ-аас цахилгаан эрчим хүч импортоор авч хэрэглэж байгаа. Иймээс Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дахь заалтыг түдгэлзүүлсэн холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэсэн.Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Засгийн газрыг тэргүүлж байхдаа албан тушаалаа ашиглан Дубайн гэрээ буюу Оюутолгойн далд уурхайн төслийн төлөвлөгөөнд болон бусад үр дагавар бүхий баримт бичгүүдтэй холбоотой асуудлаар шалгаж эхэлсэн юм.

Ч.Сайханбилэгийн дээрх үйлдлийн талаар өмнө нь нэр бүхий УИХ-ын гишүүд Өмнөд бүсийн эрчим хүчний тухай гэрээг хууль бусаар өөрчилж, УИХ-д танилцуулалгүй, эрх мэдлээ урвуулан ашигласан тул шалгах ёстой гэж байр сууриа илэрхийлсэн байдаг бол тухайн үед “Эрдэнэс-Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Дубайн гэрээнд биечлэн гарын үсэг зурсан Б.Бямбасайхан “Өнөөгийн дэлхийн зах зээл дэх зэсийн ханшаар тооцвол гүний уурхай ашиглалтад орсноор 50 жилийн хугацаанд 47 тэрбум ам.долларын бодит мөнгөн урсгалыг Монголын Засгийн газар авна гэж тооцож байгаа.Ногдол ашгийг 2037 оноос авахаар байгаа” хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг. Харин тухайн үеийн сөрөг хүчин, одоогийн эрх баригч УИХ дахь МАН-ын бүлгээс Дубайн гэрээг Монгол Улсад ашиггүй гэж дүгнэсэн удаатай. Дубайн гэрээг шалгах ажлын хэсэгт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн, “Оюутолгой”-н ТУЗ-ийн Монголын талын гишүүнээр ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн орж ажилласан байдаг. Тэдний зүгээс Дубайн гэрээгээр 4.2 тэрбум долларыг гаднын банкуудаас авах болж байгаа.

Ерөнхий сайдын тайлбар хийгээд олон нийт уг 4.2 тэрбум долларыг далд уурхайн бүтээн байгуулалтад компани авна гэж ойлгосон. Гэтэл Дубайн гэрээгээр бол 4.2 тэрбум ам.долларыг “Оюутолгой” төсөлд бус, “Рио тинто” компанид татан төвлөрүүлж ашиглахаар тусгасан гэдэг. Энэ нь Монголд хохиролтой бөгөөд, уг зээлийг “Рио тинто” толгой компани гэдгээр өөр дээрээ авч зарцуулаад хүү, хураамжийг нь “Оюутолгой” ХХК төлөхөөр болж байгаа нь олон улсын дүрэм журам, бизнесийн хэм хэмжээнээс давсан үйлдэл гэж ажлын хэсэг дүгнэсэн байдаг. Мөн “Оюутолгой” компанийн нийт хөрөнгийн 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг.

Тийм учраас Засгийн газрын хөрөнгийг барьцаалах бол УИХ-аас заавал зөвшөөрөл авах тухай хуулийн хэд хэдэн заалт байдаг. Гэтэл энэ зөвшөөрлийг авалгүйгээр УИХ-ын бүрэн эрхэнд халдаж “Оюутолгой’’-н компанийн хөрөнгө, ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалан зээл авахаар болсон нь хууль зөрчсөний дээр Монголын талыг эрсдэлд оруулсан.Өөрөөр хэлбэл, Монголын парламентын мэдэх асуудлыг УИХ-ын өмнөөс “Эрдэнэс-Оюутолгой” компани шийдэж байгаа нь хуулийн зөрчил зэргээр хэд хэдэн тодорхой гаргалгаа хийж, асуудал Засгийн газрыг огцруулах хүртэл өндрөө авч байсан юм. Энэ мэтээр Дубайн гэрээг зөвтгөж, буруутгасан олон талын байр суурь байдаг бөгөөд ямартай ч хууль хяналтын байгууллагаас албан ёсоор хэрэг үүсгэх үндэслэлтэй гэж үзсэн байдаг. Ч.Сайханбилэг Монгол Улсад хихиролтой гэрээнд үзэглэсэн хэргээр өнөөдөр гадагшаа хил давах эрх ч үгүй хуулийн дор бөмбөлзөж яваа нь нөгөө “чулуу”-ны хэрэг шүү дээ.

image

Оффшор, Оюутолгой зэрэг олон хэрэгт буруутгагдаж буй С.Баярцогт

Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү оролцож энэ сарын 11-нд хэвлэлийн хурал зарлахдаа “АТГ-ын удирдлагууд шинээр томилогдсоны дараа хэрэг шалгах ажлыг эрчимжүүлэх албан даалгавар гаргаж авлигын гэмт хэргүүдийг хурдан хугацаанд шалгаж шийдвэрлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд олны анхаарал татсан, удаан хугацаанд шалгагдсан хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж прокурор, шүүх рүү шилжүүлээд байна. Тухайлбал, Оюу толгойн гэрээтэй холбоотой С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарт холбогдох хэрэг, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нарт холбогдох хэрэг гэх мэт хэргүүдийг дурдах боломжтой” гэж байсан. Сангийн сайд асан, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогтыг АТГ-аас Оюу толгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгасан.Түүнийг өнгөрсөн жил хорьж байсан ч гадуур батлан даалтад гарган шалгаж байсан юм.Мөрдөн байцаалтын явцад оффшор, Оюутолгойн асуудлаар шинэ үйлдлүүд илэрсэн гэдэг.

Түүний тухай дэлхийд алдартай “Ройтерс” агенлаги ийн бичиж байв. “Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогтыг 10 сая ам.долларын авлига авсан хэмээн Швейцарийн Прокурорын газраас буруутгалаа.Тус хэргийг прокурорууд шалгаж буй бөгөөд дээр дурдсан мөнгө хэд хэдэн дансанд байршиж буй гэнэ. Швейцарын Дээд шүүх эхний ээлжинд 1.85 сая ам.доллар бүхий Швейцарын банк дахь дансыг царцаасан талаар албаныхан өгүүлэв. Сангийн сайд асан С.Баярцогтыг уул уурхайн “Рио Тинто” компанид уурхайн төсөл авч өгөхийн тулд их хэмжээний авлига авч, эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн прокурорууд үзэж байна.Уг хэрэгтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд царцаасан дээрх дансаар дамжуулан С.Баярцогтод 10 сая ам.долларыг шилжүүлсэн гэв.Монгол Улсын Авлигатай тэмцэх газар мөн өнгөрсөн 2009 онд Сангийн сайд асан С.Баярцогтын гарын үсэг зурсан “Рио Тинто”-гийн хөрөнгө оруулалтын гэрээг шалгаж байжээ. Уг хөрөнгө оруулалтын гэрээний дараа “Оюу Толгой”-н төсөл эхэлсэн юм. Энэхүү гэрээг байгуулах үеэр С.Баярцогт хувийн ашиг сонирхлын хүрээнд хөндлөнгөөс нөлөөлсөн хэмээн буруутгаж байна.Швейцарын Холбооны шүүх, Прокурорын Ерөнхий газар энэхүү авлигын дуулиантай холбоотойгоор өнгөрсөн баасан гаригт хамтарсан хэвлэлийн хурал зохион байгуулсан юм. Хамтарсан хэвлэлийн хурлын үеэр “Рио Тинто” компани болон С.Баярцогтыг шалгаж буйгаа мэдэгдэхээс гадна хэд хэдэн ноцтой баримтыг дэлгэжээ.Прокурорын Ерөнхий газар “Мөрдөн шалгахтай холбоотой ямар ч тайлбар хийхгүй. Үнэн зөвийг зөвхөн шүүхээр тогтооно. Шүүх гэм буруутайг тогтоох хүртэл хэн ч гэм буруугүй. Хэн нэгний нэр хүндэд халдахгүй байх хэрэгтэй” хэмээн мэдэгдлээ.

Олон улсын хэвлэлээр цацагдаж буй уг авлигын дуулиантай холбоотой асуудлаар “Рио Тинто” тайлбар хийхээс эрс татгалзжээ. “Ройтерс” агентлагийн цахим шууданд Швейцарын Шүүхээс “Швейцарын шүүхийн байгууллага гадаадын нэр бүхий албан тушаалтныг хахуулдсан, мөнгө угаасан хэргийг шалгаж байгаа нь үнэн болно” гэх мэдээлэл ирсэн байна.Тус мэдээллийн мөрөөр “Ройтерс” агентлаг их хэмжээний авлига авсан гэгдэж буй С.Баярцогттой гар утсаар болон мессежээр холбогдохыг хэд хэдэн удаа оролдсон боловч бүтэлгүйтжээ.

Нийтийн хүртээл болгосон шүүхийн баримтаас үзэхэд Швейцарын прокурорууд өнгөрсөн 2008 оны есдүгээр сард С.Баярцогтыг Монгол Улсын сайд болсон үетэй давхцан түүний дансанд 8.2 сая евро буюу 10.1 сая ам.доллар орж ирсэн хэргийг 2016 оноос эхлэн мөрдөж эхэлсэн байна.Түүнээс мэдүүлэг авах, шаардлагатай мэдээлэл солилцоход түүний сайдын халдашгүй дархан эрх саад учруулж байжээ.“Гадаадын нөлөө бүхий сайд албан тушаалаа хүлээн аваад удаагүй байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, их хэмжээний хууль бус мөнгийг дансандаа хүлээн авсан хэмээн сэжиглэж байна” хэмээн Швейцарын Холбооны шүүхээс мэдэгдэв.

“Ройтерс” агентлагийн сэтгүүлчид уг дуулиантай холбоотойгоор Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас тайлбар хийхийг хүсчээ. Тус байгууллага “С.Баярцогттой холбоотой хэд хэдэн хэргийн мөрдөн байцаах ажиллагаа эхэлсэн” хэмээн мэдэгдээд, нэмэлт тайлбар хийхээс татгалзжсан байдаг. С.Баярцогтыг олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид өнгөрсөн 2013 онд хууль бус оффшор данстай болохыг илчилсэн юм.Улсынхаа эрх ашгийг мөнгөнөөс дорд үзсэн хувь заяа хааш эргэхийг цаг хугацаа харуулна биз. С.Баярцогт саяхан Оюутолгойн гэрээтэй холбоотой товхимол хүртэл хэвлүүлж сэтгүүлчдэд тараасан. Гэхдээ хэчнээн мэлзэж гүрэлзэвч улс орноо хохироосон бол хуулийн хариуцлага хүлээх нь шударга ёсонд нийцэх билээ.

image

С.Баяр ч бас баригдахгүй тул биш нь тодроод л байгаа

Загасчин Дулмаа докторын эрх шар хүү буруу замаар чулуу тээгч буруу эрхэлсэн бэрх хүнээр тодроод буйг Монголын АТГ, хууль шүүхийн байгууллагуудаас нотлох баримт бүрдүүлээд байгаа. Түүнийг Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээг батлахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн юм.Дөрвөн жилийн хугацаанд түүнийг хоёр сарын хугацаатай цагдан хорьсон. Ерөнхий сайдын зөөлөн сэнтийгээс “Бие хаа өвдлөө барилаа” гэж нүдний шилнийхээ цаана нулимсаа нууж ядан буухад ард түмэнд түүн шиг шударга гэгээн хүн байхгүй юм шиг санагдаж байсан. Харамсалтай нь тэр тийм ч ариун тансаг сэтгэлтэн байсангүй бололтой.

Түүний талаар УИХ-ын гишүүн асан Г.Уянга Ерөнхий сайд асан С.Баярын талаар ноцтой баримт дэлгэж, АТГ-т шалгуулахаар хандаж байсан. Г.Уянга 12 сая ам.доллар буюу 24-25 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх долоон байрны зураг бүхий мэдээллийг өгч байсан. Г.Уянга энэ тухай уг хөрөнгийг С.Баярын “Оюу толгой”-н гэрээг эхлүүлсэнтэй холбон тайлбарлаж байсан юм.Тэрбээр “Энэ мэдээллийг хараад надад итгэл үнэмшил төрсөн. Ерөнхий сайд саяхан мэдэгдэл хийхдээ Оюу толгойд нэмж 4.2 тэрбум ам.долларын зээл авахыг нь зөвшөөрч, далд уурхайн хөрөнгө оруулалтыг эхлүүлнэ гэсэн. Оюу толгойн гэрээ байгуулагдах энэ үе шат асар том авлигатай холбогдсон бол энэ гэрээ хүчингүй болох хангалттай үндэслэл байгаа” гэж байсан юм. Юутай ч зүв зүгээр гэмгүй байсан хүнийг шорон оронд хориод бариад баривчлаад байв гэж. Монгол Улсынхаа эрх ашгийг уландаа гишгэлэн хувийн жаргалын гандирсын ордон сүндэрлүүлэх гэж ард түмний эрдэнэс баялгийг барьцаалан таанц эргэсэн нь батлагдвал тэр сайн ЕС байсан гэхээсээ саараар түүхэнд нэр нь үлдэх тодорхой юм. Энэ л буруу замаар будаа тээгчдийн гуниг юм даа.

image

Ц.Элбэгдоржийг ард түмэн нэг нүдээрээ ч харахаа байсан нь буруу гар байсных нь төлөөс

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Пунцагийн Цагаан, П.Цагааны эхнэр Даяндоржийн Эрдэнэцэцэг, П.Цагааны төрсөн хүү Ц.Мөнхтүвшин, төрсөн охин Ц.Номундарь нар Монголын нийт ард түмний өмч байх учиртай Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 65 сая тонн зэсийн хүдэр бүхий овоолгыг дангаараа эзэмшиж, уг овоолгоос нэг жилд 13.800 тонн катодын зэс буюу нэг жилд 205.161.840.000 төгрөгийн борлуулалтын орлого олж хагартлаа баяжиж байгааг та бүхэн телевизийн нэвтрүүлгээс нь лавтай. Ц.Элбэгдорж 2009 оны зургадугаар сарын 18-ний өдөр тангараг өргөснийхөө дараа хийсэн хамгийн эхний томилгоо нь Пунцагийн Цагааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрдэс баялгийн асуудал хариуцсан ахлах зөвлөхөөр томилсон явдал байв. Энэхүү томилгоо нь Эрдэнэт үйлдвэрийн овоолгыг П.Цагааны “Ачит ихт” ХХК-д өгч, өөрсдөө хангартлаа баяжих гэсэн асар холоос төлөвлөсөн ажил байсан гэдэг.“Ачит ихт” үйлдвэр бол Ерөнхийлөгч, түүний Тамгын газрын дарга П.Цагаан нарынх гэдэг мэдээллүүд тархаж байсан боловч, албан тоо баримтад тулгуурласан хамгийн үнэнд ойр мэдээ “Өнөөдөр” сонины хавсралт сонин болох “UB Post” дээр англи хэлээр гарсан байдаг юм. Уг мэдээнд “Орхон аймгийн Баян-Өндөр суманд “Ачит ихт” ХХК-ийн зэсийн үйлдвэр барих ажил дуусчээ. Тус үйлдвэр 2014 оны долдугаар сарын 01-ээс туршилтын зэс үйлдвэрлэж эхэлжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр тус үйлдвэр 30 тонн катодын зэс үйлдвэрлээд байгаа аж. Японы “Марубени” корпораци, олон улсын түүхий эдийн худалдааны компани болох “Trafigura” нь “Ачит ихт” ХХК-иас зэс худалдан авах хүсэлтийг хүргүүлсэн боловч тус үйлдвэр хараахан зэс нийлүүлээгүй юм байна. Мэдээллийн агентлагуудын мэдээлж буйгаар “Ачит ихт” ХХК-ийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр, 51 хувийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан эзэмшдэг” гэсэн байдаг.

Энэхүү мэдээ үнэн болохыг нотолж, Эрдэнэтийн овоолгод эзэн суусан “Ачит ихт” ХХК-ийн Ерөнхий захирлаар П.Цагааны эхнэр Даяндоржийн Эрдэнэцэцэг гэх хүн гэнэт томилогдсон байдаг. Даяндоржийн Эрдэнэцэцэг нь Улсын Ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын албан тушаалаас тэтгэвэрт гармагцаа “Ачит ихт” ХХК-ийн захирал болж томилогдсон тэр байв. Ц.Элбэгдоржийн АТГ-т шалгагдах үндэслэл “Ачит ихт”-ийн асуудлаар тогтохгүй гэдэг. Уран зургийн хулгайд ч холбогдож байдаг. Хаашаа ч янзын шуналтай хүн байсан юм, зайлуул. Тэрээр “Гутлаа тослоод, зангиагаа зүүгээд АТГ-т очно” гэж ярьдаг хүн. Хайран ч сайхан нэр төр. “Нэр хугарахаар яс хугар” гэдэг сэн.

Энэ мэтээр “шунал ихэдвэл шулам болно” гэгчээр мөнгөний барьцаанд орж улс эх орныхоо эрх ашгийг улан доороо гишгэлсэн цөөхөн улстөрчдийн “буруу замаар будаа тээж буцахдаа чулуу тээж байгаа”-гаас цухас дурдахад ийм байна. Цаашлаад ЖДҮ-чид, концессчид гээд төрийн албан тушаалыг мөнгө болгон харагчдын нэрсийн жагсаалт өмнө маань ирийж л байна. Тэдний тухайд ч бичих зүйл их байна даа, их байна.


Сэтгэгдэл

nobsiin ylas torch nertei maluudiig baribchil?... [148.60.92.227] 2019-11-14 21:18:45

Elbegdorj,Bayar,Saihanbileg,Bayarchogt edgeer gemt etgeedyydiig baribchilahgyi yagaad Bayanselengiig barizaaldag bainaa!edgeer nehedyydiig hyrdan baribchilaj baichaah hiigeed sorond ni horiooch ee!!!hereb ingehgyi bol Mongoliin ard tymen boslogo zailsgyi gargana!

Zochin [202.21.126.150] 2019-11-14 18:38:27

Huuk unheer ard tumniihee tald yum bol naad sangiin said huil zuin saadaa zailuulaachee. Chadahguildee ham herg bolhoor.

Зочин [150.129.142.43] 2019-11-14 13:50:56

бич бич хүү минь

irgen [202.9.43.34] 2019-11-14 12:29:47

МАНАН- н ЭСРЭГ ЧӨТГӨРТЭЙ Ч ХАМААГҮЙ НЭГДЭЦГЭЭ

Зочин [202.9.43.217] 2019-11-14 17:37:04

Тэр чөтгөр нь хятад

Зочин [66.181.161.4] 2019-11-14 12:12:35

baas hatavhc umhiiguu tavihgui, Hurelsukh bol hongiliig atgah l yum tolgoid ni baigaa.

Зочин [202.21.108.236] 2019-11-14 12:11:04

battulga erynhiilugch uneheer mundag bna

бөж [202.179.25.132] 2019-11-14 12:05:17

хүрэлсүхийн но г одоохондоо бөгс долоогч нар нуугаад бн,сонггулийн дараа унахаар нь бүгд адилхан бөгсий нь ухаж эхлэнэ хараарай,,,,

zochin [122.201.23.226] 2019-11-14 11:57:35

hunii ooriingui tsavchij bj l shudarga yos togtdog uym daa,ooriin tald ochnoon hulgaichid bgaa gedgiig sain medej bgaa,harah l uldlee

Монгол [66.181.184.195] 2019-11-14 11:48:52

Хүрэлсүхэд баяр хүргэе. 1.-д. Эр зориг гарган Монголыг дээрэмдэгчдийг тас цохьсонд. 2-т. Утаа багасгасанд.! Өмнө нь хэн ч хийгээгүй чадаагүй, чадах ч үгүй ажлуудыг амжуулав.

Зочин [172.58.188.202] 2019-11-14 11:30:49

Хүрэлсүх бол мужиk юм шиг байгаа юмаа. Цаадуул нь хэрэг алга .

иргэн [59.153.112.161] 2019-11-14 10:42:14

Энэ төрд нэр цэвэр хүн ч өдрийн од шиг байх. Бусад нь гэмт хэрэгтэнүүд.

Зочин [202.55.191.194] 2019-11-14 09:45:42

УТАА БАГАСЖЭЭ. ХҮРЛЭЭ САЙДАА БАЯР ХҮРГЭЕЭ. 1,5 САЯ ХҮН УУШИГНЫ ХОРТ ХАВДРААС АВРАГДЛАА. УРД ШӨНӨ --27 ГРАДУС ХҮРСЭН ӨГЛӨӨ АГААР ЦЭВЭРХЭН САЙХАН БАЙНА. УУХАЙ БАЯРЛАЛАА

Зочин [117.111.15.234] 2019-11-14 10:37:47

Neeg iimerhuu ylgadas doloogch MAH-guu pizdakuud ih boljee !

Zail chi [66.181.161.28] 2019-11-14 10:32:59

Utaa bagassan n unen chi zail

Зочин [202.170.68.162] 2019-11-14 10:00:38

kkk, ee sdaa bugs doloogch nar

zochin [64.119.17.238] 2019-11-14 09:35:25

ter zorigt haachiv uul uurhain said asan teriig bas shuuh heregtei


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.