Д.Мөнхнасан: Оршуулгын газарт төлөвлөлт, зохион байгуулалт зайлшгүй шаардлагатай

Н.Алтанцэцэг / Нийгэм

“Буяны зан үйлийн холбоо” ТББ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Мөнхнасантай ярилцлаа.

-Танай холбоонд хичнээн буяны зан үйл хийдэг байгууллага бүртгэлтэй байна вэ?

- “Буяны зан үйлийн холбоо” ТББ нь 2008 оноос эхлэн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа. Мөн олон улсын оршуулгын хэд хэдэн оршуулгын холбоонд гишүүнээр элсэн жил бүрийн хурал уулзалт, үзэсгэлэнд идэвхтэй оролцон туршлага солилцож "УБ Буян" ХХК, "Нью Смерти" ХХК зэрэг гишүүн байгууллагуудынхаа үйл ажиллагаа үйлчилгээнд сайжруулалт хийж хэрэгжүүлэхийн хамт технологийн шинэчлэлүүдийг хийж ирсэн. Холбоо өнгөрсөн хугацаанд 10 орчим гишүүн байгууллагатай хамтран ажиллаж ирлээ. Одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд 20 орчим байгууллага оршуулгын үйл ажиллагаа эрхэлж байна.

-Нийслэлийн хэмжээнд нэлээд олон оршуулгын газар бий. Эдгээр газрууд зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг уу. Зөвшөөрлөө хаанаас авдаг бол?

-Албан ёсны зөвшөөрөлтэй найман газар байгаа. Бусад 10 гаруй газрууд зөвшөөрөлгүй гэсэн үг. Нийслэлийн газар нутгийн 570 гаруй га талбайг оршуулгын газар эзэлдэг. Үүний 380 га орчим нь зөвшөөрөлтэй газар байгаа. Сүүлийн жилүүдэд иргэд өөрсдөө дур мэдэн буяны зан үйл үйлдэх байдал элбэг болоод байна. Тиймээс “Буяны зан үйлийн холбоо” төрийн бус байгууллага, нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран анхдугаар хурлыг зохион байгуулсан.

ХУУЧИН ОРШУУЛГЫН ГАЗРУУДЫГ ЦЭГЦЛЭХ БОДЛОГО АСУУДАЛ ЯРИГДАХ БАЙХ

-Хуучин оршуулгын газрыг цэгцлэх боломж байна уу?

-Өнгөрсөн 2018 онд Далан давхар оршуулгын газрын 1.5 га талбайд газар чөлөөлөлт хийж, цахилгааны дэд станцыг барьсан. Энэ ажлыг “Улаанбаатар буян” компани болон “Суварга буян” компани хамтарч, газар чөлөөлөлтийг хийсэн. Цаашдаа нийслэлийн хэмжээнд буяны үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллагууд хуучин оршуулгын газруудыг цэгцлэх бодлого асуудал яригдах байх.

-Далан давхар оршуулгын газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудал яригдаж байгаа. Та бүхэн энэ асуудалд ямар байр суурьтай байна?

-Энэ оршуулгын газар хаагдаад олон жил болж байгаа, Даландавхрын оршуулгын газарт байгаа нийт шарилын 80 орчим хувь нь эвдэгдэж тоногдоод хөшөөний нэр, бүр хөшөөгүй болсон. Тэгэхээр өөрчлөх зайлшгүй шаардлагатай болсон. Харин хэзээ хэрхэн шийдвэрлэх талаар Нийслэлийн төсөв төлөвлөгөөтэй уялдуулан төр захиргааны байгууллагууд шийдвэр гаргах байх. Улс орнуудын туршлагаас харахад хуучин оршуулгын асуудал бүх томоохон хотуудад үүсч гарсан тэдгээрийн нүүлгэн шилжүүлсэн, тухайн газарт нь нөхөн сэргээж хөшөө дурсгалыг засварласан, чандарласан зэрэг олон янзаар шийдвэрлэсэн байдаг. Хамгийн оновчтой түгээмэл хэлбэр бол чандарлаж чандрыг шилжүүлэн байршуулж хүндэтгэлийн хана, талбай байгуулах аргыг хэрэгжүүлсэн байдаг. Мөн гадаадын ихэнх орнууд оршуулгын тухай хуультай байдаг.

-Ер нь манайд оршуулгын тухай хууль эрх зүйн орчин ямар байдаг вэ?

-Хууль эрх зүйн асуудал нэлээд хөндөгдөж байгаа. Одоогоор оршуулгын үйл ажиллагаа түүнд холбогдон зохицуулах хууль, стандарт байхгүй. НИТХ-ын тогтоолоор баталсан журмын хүрээнд зохицуулагдаж ирсэн маш их учир дутагдалтай. Зөвхөн нийслэлийн хэмжээнд биш Монгол Улсын хэмжээнд мөрдөх эрх зүйн бичиг баримт шаардлагатай. Хөдөө орон нутагт ч гэсэн ийм асуудал үүссээр байгаа. Ганцхан жишээ бид газар хэмээх хязгаарлагдмал нөөцийг хязгааргүй үргэлжлэх үйл ажиллагаанд зарцуулж байгаа энэ нөхцөлд төлөвлөлт, зохион байгуулалт зайлшгүй шаардлагатай.

-Манайд чандарлах зан үйл хэр хийгдэж байна вэ. Ер нь хэзээнээс хийгдэж эхэлсэн бол?

-Эх дэлхий өөрөө газар нутгийн хязгаарлагдмал нөөцтэй учраас оршуулгын үйл ажиллагаанаас үүсэж байгаа хамгийн том бэрхшээл бол газар, талбайн зохицуулалт, зохион байгуулалтын асуудал. Тийм ч учраас дэлхий нийтийн оршуулгын үйл ажиллагааны чиг хандлага эко хэлбэр рүү шилжиж байна. Мөн сүүлийн үед оршуулгын үйл ажиллагаанд хэрэглэгдэж буй хөшөө, чулуу нь жижгэрч байгаа. Гэхдээ хамгийн үр дүнтэй арга нь чандарлаж оршуулах зан үйл юм. Дэлхийн нийт нас барагсдын 40 хувийг чандарлах зан үйлээр оршуулж байна. Энэхүү зан үйл нь Монгол Улсад эрт дээр үеэс хүлээн зөвшөөрөгдсөн оршуулгын нэг хэлбэр байсан юм билээ.

Харин "Улаанбаатар буян" компани 2004 оноос эхлэн хэрэгжүүлсэн байдаг. Чандрыг маш олон төрлөөр оршоож болох бөгөөд бурхан бологчийг хөрсөнд нь оршоох шаардлагатай гэж үзвэл чандарлаад хөрсөнд нь шингээж болно. Ингэх нь хөрсний болон агаарын бохирдлыг бий болгохгүй. Түүнчлэн Чандар шүтээнийг нутагшуулдаг цэцэрлэгт хүрээлэнгүүдийн олон жишээ ч олон улсад бий. Улаанбаатар хотын хэмжээнд жилд 7500 орчим хүн бурхан болж байгаа бөгөөд тэдний ар гэрийнхний 20 орчим хувь нь л чандарлах зан үйлийг сонгодог бол үлдсэн 80 хувь нь газарт оршуулахыг сонгодог. Чандарлах зан үйл 980 мянган төгрөгийн багц үйлчилгээнээс эхэлдэг бол газарт оршуулах зан үйл нь 1.2 саяас эхэлдэг.

-Баярлалаа.


Сэтгэгдэл

зочин [66.181.188.210] 2019-11-14 10:51:40

Алга дарам газар,хайрцаг,хөшөө гурав нийлээд8.5 сая төг болж бгаа юм,энэ ни ямар ч амидралд бодит үнэ биш шүү дээ,тэр суврага босгох гэвэл 8-15 сая гэж үндэслэлгүй хүн ардаа шулж дэлгүүрийн бараа шигээ багцын үйлчилгээг сонгоно уу та гэж хүний үхэл,зовлонгоор тоглож бгаан энэ нийгмийн харгис хэрцгий хүн чанаргүй хүнлэг бус нийгэм гэдэг ни харагдаж бнаа,одоо тэгээд хуучин оршуулагын газрыг эмхэлж цэгцлэхэд улсын төсөв мөнгө ярихаа боли,энэ талын буяны байгууллагууд өөрсдөө хөрөнгө мөнгө гаргаж цэгцлэх ёстой биш үү?ийм буяны байгууллага яах гэж байгуулсан юм,үүрэг ни газрыг эмхэлж цэгцэлж буяны ажлыг иргэдийн өмнөөс хийх ёстой шүү дээ,үүний хажуугаар шашины энэ хоцрогдсон зан үйл хийж ард иргэдээс худал хуурмаг дүр эсгэж мөнгө саадагаа зогсоо,ард түмэн үнэхээр энэ ажил гарвал маш их туйлдаж ядуурал руу түлхэж хүний зовлонгоор зарим лам,буяны байгууллага тоглож бгаан илт,тэр хайрцаг,хөшөө,газрын үнээ багасгаж амидралд нийцтэй үнэ тогтоох хэрэгтэй,багцын үнэ гэж дэмийрэхээ болицгоо,

Иргэн [202.126.89.226] 2019-11-14 07:05:06

Тэнэг авгай минь ! Далан давхар ба бусад газруудыг мод тариад тохижуулах хэрэгтэй. Европын орнуудын оршуулгын газрууд хотын төвд нь байдаг шүү дээ .

Иргэд [202.9.44.209] 2019-11-14 11:01:50

Яг үнэн энэ ямарч боловсролгүй ТББ нэр барьсан хүний зовлонгоор бизнес эмэгтэй байна.

Зочин [66.181.185.47] 2019-11-14 08:11:58

Тэнэгхэн минь манайх Европ биш үхэгсэдтэйгээ нэг дор амьдардаг ёс заншил үгүй

зочин [103.10.22.120] 2019-11-14 06:12:07

чандарлах зан үйлийг бүх нийтэд хэвшүүлэх хэрэгтэй. харин зардалыг нь багасгах шашны элдэв тулгалт үгүй болгох ,ер нь шашнаар дамжуулж мөнгө олохыг оршуулгын зан үйл явуулж буй үйлчилгээнээс хасмаар байна. хүнээ эцсийн замд нь үдэж байгаа үед хурлын лам дуудаж элдэв шашны зан үйл тулгаж хураамж авах нь зохисгүй.

зочин [150.129.143.138] 2019-11-14 04:38:45

Хийж байгаа ажил нь зөв боловч зарим тохиолдолд арай л үнэтэй хүн өнгөрсөн байхад зэрэглэл тогтоогоод хэдээс хэдэн сая гэх нь их л эвгүй сэтгэгдэл төрүүлэх юм байна лээ жигд нэг үнэтэй байвал хэн хэндээ зүгээр биш үү. Үхсэн хойноо ч зэрэглэлд ороод арай л биш ээ.

Зочин [192.82.75.104] 2019-11-14 04:20:26

Buyanii uil ajillagaa erhlegchid bugd luivarchid bugd biznes bolson amidralaa yay gej bga zarim irgeded neg n uheed ugvul hetsuuhen l bdiin bn lee

ард [70.50.27.97] 2019-11-14 03:21:41

үнэн2. өндөр хөгжилтэй орнуудад олон жил амьдарлаа.хэдхэн хүний шарил гэхэд л тоируулаад цэцэрлэг болгосон байдаг.манайхан ч тэнэглэж баина даа

Зочин [192.82.75.104] 2019-11-14 03:08:27

Lam nar l neg bol hursund n neg bol chandar l ged l heldeg shdee

Зочин [202.179.31.52] 2019-11-14 02:51:19

Газар харамлаж болохгүй зохион байгуулалт бол зайлшгүй шаардлагатай. үүнийг хийх ч бас нэг их хэцүү биш.

Зочин [202.126.89.233] 2019-11-14 02:27:02

Яаж оршуулахыг лам нар л мэднэ дээ тэд л газар шороогоо ...

Зочин [192.82.75.104] 2019-11-14 02:23:51

Neg bodoliin chandar n mash zuv shuu

зочин [103.229.120.88] 2019-11-14 02:12:07

гаргасан журамынхаа дагуу хяналт тавьж ажилах, оршуулгын үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниуд 75 давхрын тохижилтын ажлыгг хийх

Зочин [103.68.107.22] 2019-11-14 01:48:56

алгын чинээ газар гэсээр байтал улс маань хүүрийн газар боллоо. Ер нь чандарлах гэдэг асуудал маш зөв. Одоо үед хавдарын өвчлөл маш их болсон бна тэгтэл хавдартай хүнийг шороонд булаад байвал газрын судлаа дагаад тэр нян вирус халдварлахгүй гэх үндэс байхгүй л байна. Хойд ирээдүйгээ бодсон ч тэр хүмүүс ухаантай зөв шийдвэр гарган хүндэтгэлтэй хандаасай.

Зочин [192.82.75.104] 2019-11-14 01:46:54

Hun bolgon ert oroi hezee negen tsagt ertuntsiin munh busiig uzdegees hoish alga daram gazaraa yu nd n uned oruulj haramlaj bdag bna daa hursunduu shingeh nl zuv shig l sanagddag shuu uuchlaarai irgen minii bodol shu

Зочин [192.82.68.239] 2019-11-14 00:38:26

Хүн гэдэг амьтан хорвоод ирж " хоноод " буцаж байхад нь оногдсон алгын чинээ газрыг нь "билэг " болгоод өгчихгүй олон саяаар үнэлээд зарж байдаг нь мөн ч хатуу сэтгэл их нүгэл шүү. Хэн ч мөнхрөхгүй буцах хойно бие биёнээсээ алгын чинээ газарыг нь харамлаад юу хийнэ.

Зочин [66.181.185.47] 2019-11-14 08:12:54

Зардаггүй байх харин бусад зардал гарна

Зочин [202.9.44.189] 2019-11-14 01:35:50

Яг тийм


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.