“U-money” цахим төлбөрийн системийг боловсронгуй болгох асуудлыг судалж ажиллав

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр “T-money” компанийн ерөнхийлөгч Ким Тэ Гыг байлцуулан нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, “U-money” цахим төлбөрийн системийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгоход цаашид юуг анхаарч ажиллах шаардлагатайг нөхцөл байдал дээр нь очин судалж ажиллалаа.

“Улаанбаатар смарт карт” ХХК нь “Удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем” төслийг хэрэгжүүлэх мастер гэрээгээр нийт 500 байршилд цэнэглэх цэг байгуулах үүрэг хүлээсэн хэдий ч иргэдийн зорчих эрэлт, хүндрэл багатай үйлчлүүлэх нөхцөлийг сайжруулах зорилгоор цэнэглэх цэгийн тоог нэмэгдүүлэн ажилладаг. Тус компани үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойшхи хугацаанд буюу 2016 онд цэнэглэх цэгийн тоо 399, 2017 онд 492, 2018 онд 538 байсан бол өнөөдрийн байдлаар 539 цэг ажиллаж байгаа аж. Гэсэн хэдий ч карт борлуулах цэг автобусны буудал бүрт байдаггүй, хүртээмжгүй байдлаас болж иргэд бэлэн мөнгөөр зорчдог, өглөө эрт цагтаа онгойдоггүй, зарим тохиолдолд хаалттай байдаг гэх зэрэг олон шалтгаанаас болж иргэдэд хүндрэл бэрхшээл учирдаг. Энэ асуудалтай холбоотойгоор Хотын Захирагч С.Амарсайхан “T-money” компанийн ерөнхийлөгч Ким Тэ Гыгийн хамт нийтийн тээврээр зорчиж, иргэдээс "U-money" цахим төлбөрийн картыг хэрэглэхэд тулгамдаж буй ямар асуудал байгааг сонсож, цаашид үйлчилгээгээ илүү хүртээмжтэй, хүндрэлгүй хүргэхэд ямар арга хэмжээ авч ажиллах талаар ярилцсан юм.

image

“T-money” компанийн ерөнхийлөгч Ким Тэ Гыгийн зүгээс “U-money” цахим картаар үйлчлүүлэхэд иргэдэд тулгамдаж буй асуудлыг нөхцөл байдал дээр нь харж, цаашид ийм асуудал гаргахгүй байхад анхаарч ажиллан, картны цэнэглэх, борлуулах цэгийг нэмэгдүүлж, үйлчилгээгээ улам сайжруулж ажиллах шаардлагатай гэдгийг “Улаанбаатар смарт карт” компанийн удирдлагуудад онцгойлон анхааруулж, үүрэг болголоо.


Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

зочин [49.0.140.4] 2019-11-14 05:47:11

Автобусныхаа тоог нэмэхгүй байж юун дугаарын хязгаарлалт вэ

зочин [49.0.140.4] 2019-11-14 05:45:27

Алтай хотхоны чиглэлд явдаг автобус тоо дэндүү цөөхөн байна Өглөө орой 30 минутаас 1 цаг хүртэл хүлээж байна

zochin [213.55.221.68] 2019-11-14 05:02:31

Ee tuleenuudee. Application hiigeed online tulbur hiij boldog l bolgchildoo. Applicationdaa autobusnuudyn chigellel, gazryn zurag bolon busad heregtei medeel oruulchildaa. Q pay g ch nevtruulj bolno shdee. erguu atsnuudaa

Зочин [202.179.31.9] 2019-11-14 07:29:09

Тийм. Монголчууд нийлээд элбэг хийчих зүйл.

Зочин [202.131.251.109] 2019-11-14 05:15:39

Ooroo hiih geed bgaamaa. Butehgui. Zondoo uulzsan kiread medne geed tend neg helgui ubba suuj bn

Зочин [139.5.219.204] 2019-11-14 04:57:58

СМАРТ КАРТ ЯАХАВ АВТОБУСНЫХАА ТООГ НЭМЭХГУЙ БОЛ ӨВЛИЙН ХҮЙТЭНД ХЭЦҮҮ БАЙНА ШҮҮ

Зочин [192.82.78.43] 2019-11-14 04:04:31

Хан хиллс-Ард гэсэн 63 номерийн автобус ойр ойрхон хурдан ирдэг бол автобусаар явмаар байх юм.Даан ч маш удаан өдөртөө 4хөн автобус явах юм.Тэр нь нэг талдаа гарчихна.Тэгээд жаахан хүүхэдтэй хүн чинь машинтай явах юм.Энэ чиглэл сайн явбал Баянмонгол хавийн хороолол хотхон Хүннү ю,Маршалл,Ривер Гарден хавийн хороолол хотхоны хүмүүс маш их зорчино

Зочин [202.170.68.162] 2019-11-14 03:07:00

Ургах нарангийн автобусны тоог нэмж өгнө үү хүүхэд хөгшид даараад хол алхах хэцүүү байнаааа

Зочин [202.179.31.52] 2019-11-14 02:52:05

смарт карт гэчихээд эзэн нь хэд байгаагаа харж чадахгүй хүн царай алдаж явах нь смарт картны шинж мөн үү?

Зочин [192.82.75.104] 2019-11-14 02:22:10

Joloochid nenelt orlogo oruulahaa bolih heregtei humuus uhamsaraara kartaa tsenegledeggui joloochid bsinga 500 tugrug shurguulaastai,iim bga ym chini niitiin teever yaj buteemjtei ajillahav dee.esku bol hynaltiin ajiltang bainga hynaj ajiluulah heregtei

зочин [192.82.65.180] 2019-11-14 02:20:36

картны цэг яахав нийтийн тээврээ сайн явуулаач Хан хиллс гэж төвөөсөө БаянМонгол руу ганц чиглэл маш удаан хүлээнэ тэгж байж нэг ирнэ ирэхээрээ буцаад наадам центр хүрч тойрно арай хийж нэг харина даа энэ чиглэл дээрээ анхаараач


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.