УБТЗ ХНН-ийн барилга, зураг төслийн инженер, албан хаагчдыг сургалтанд хамруулав

Aдмин / Нийгэм

МХЕГ-ын ДБХГ, УБТЗ ХНН хамтран “Барилга байгууламжийн угсралтад тавих хяналт, арга зүйн сургалт”-ыг энэ сарын 12-ны өдөр УБТЗ ХНН-ийн Их барилга, хөрөнгө оруулалтын хэлтэс, алба, зураг төслийн төв, барилга, орон сууцны алба, төв, зарим салбар нэгжийн ерөнхий инженерүүд, их барилга, их засвар хариуцсан инженер техникийн ажилтан, албан хаагчдыг хамруулан зохион байгууллаа.

Улсын хэмжээнд мөрдөгддөг туршлага, загвараас нэвтрүүлэх, ажлын гүйцэтгэлийн чанарыг захиалагч, зохиогч, ашиглагч, гүйцэтгэгчийн бүх түвшинд дээшлүүлэх зорилгоор хийгдэж буй тус сургалтаар дэд бүтцийн салбарын хууль эрх зүйн орчин, барилга байгууламжийн зураг төсөл, төлөвлөлт, материал, угсралт, ашиглалт, инженерийн шугам сүлжээ, өргөх механизм, даралтат савны техникийн аюулгүй байдалд тавигдах шаардлага, гарч буй зөрчил дутагдлууд, анхаарах асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэл мэдээлэл хийж хэлэлцүүлэг өрнүүлэв.


Сэтгэгдэл

Зочин [64.119.20.47] 2019-11-14 06:27:51

Davhar vagonii zurag tosol


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.