“Монголын түүх-Монгол бахархал” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарлалаа

Ц.Анударь / Боловсрол

Их эзэн Чингис хааны өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Их сургууль хамтран “Монголын түүх-Монгол бахархал” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна. Энэ талаарх мэдээллийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, Монгол Улсын Төрийн соёрхолт, түүхч Д.Өлзийбаатар, МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч П.Дэлгэржаргал нар олон нийтэд өгөв.

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулах эсээ бичлэгийн уралдаан нь эх түүхийн мэдлэгийн хүрээгээ тэлэх сонирхолтой, сэдлийг төрүүлэх, өөрийгөө илэрхийлэх чадварыг нэмэгдүүлэх, эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэхэд тус дэм үзүүлнэ хэмээн үзэж байгааг онцоллоо.

Эсээ бичлэгийн уралдааны талаарх мэдээлэл:

Хугацаа: 2019 оны арван нэгдүгээр сарын 15-ны өдрөөс арван хоёрдугаар сарын 29-ний өдөр хүртэл гурван үе шаттай явагдана.

Хамрах хүрээ: Ерөнхий боловсролын сургуулийн арван хоёрдугаар ангийн сурагчид.

Тавигдах шаардлага:

  • Эсээ нь сэдвийн нэр, агуулгад нийцсэн байх
  • Асуудал хөндсөн байх
  • Шинэлэг санаа дэвшүүлсэн, эрэл хайгуул хийсэн байх
  • Бусдын оюуны бүтээлийг хүндэтгэж, эх сурвалжийг тодорхой заасан байх
  • 1500 хүртэл үгтэй байх
  • “А4” цаасан дээр, Times New Roman, 11pt-ээр бичсэн байх
  • Зөв бичих дүрмийн болон найруулгын алдаагүй байх
  • Овог нэр, оршин суугаа газраа тодорхой бичсэн байх,

Бичлэгийн сэдэв ба дүгнэх явц:

Эсээ бичлэгийн нэгдүгээр шатны сэдэв нь “Миний мэдэх Чингис хаан”. Дээрх шалгуурын дагуу бичигдсэн эсээг 2019 оны арван нэгдүгээр сарын 15-25-ны дотор сургууль бүрийн удирдлага тус тусын шүүгчийн баг ажиллуулан дүгнэж зөвхөн нэг сурагч шалгаруулна. Шүүгчийн баг дүнгээ “Монгол бахархлын өдөр” сургууль дээрээ танилцуулж, шалгарсан сурагчийн материалыг арван нэгдүгээр сарын 30-ны дотор аймаг, дүүргийн Боловсрол, соёл, урлагийн газар /БСУГ/-т ирүүлнэ. БСУГ эсээ бичлэгийн уралдааны нэгдүгээр шатны талаарх мэдээг аймаг, дүүрэгтээ нэгтгэн Ерөнхийлөгчийн Тамгын газарт арван хоёрдугаар сарын 5-ны өдөр ирүүлнэ.

Эсээ бичлэгийн хоёрдугаар шатны сэдэв нь “Тусгаар тогтнолын үнэ цэн”. Нэгдүгээр шатанд шалгарсан сурагчид хоёрдугаар шатанд оролцох бөгөөд тавигдах шаардлага ижил байна. Сургууль бүрээс шалгарсан сурагчдын эсээ бичлэгийг аймаг, дүүргийн БСУГ 2019 оны арван хоёрдугаар сарын 9-20-ны хооронд зохион байгуулж шүүгчийн баг гарган дүгнэх ба анги танхимаар хангана.

Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргээс тус бүр хоёр сурагч, бусад дүүрэг болон бүх аймгаас тус бүр нэг сурагч шалгаруулан, шалгарсан сурагчийн материалыг арван хоёрдугаар сарын 23-ны дотор tuvshinjargal@president.mn хаягаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлнэ. Аймаг дүүргийн БСУГ-аас ирүүлсэн сурагчдын материалыг үндэслэн Ерөнхийлөгчийн Тамгын газраас эсээ бичлэгийн хоёрдугаар шатанд шалгарсан бүх сурагчдад талархлын захиа илгээнэ.

Эсээ бичлэгийн хоёрдугаар шатны уралдаанд шалгарсан 36 сурагч гуравдугаар шатны эсээ бичлэгийн уралдаанд Улаанбаатар хотод ирж оролцоно. Эсээ бичлэгийн гуравдугаар шатны уралдаан 2019 оны арван хоёрдугаар сарын 27-ны өдөр Төрийн ордонд болно.

Эсээ бичлэгийн уралдааны гуравдугаар шатны сэдвийг тухайн танхимд зарлах бөгөөд оролцогчид хоёр цагийн хугацаанд өгөгдсөн сэдвээр эсээ бичнэ. Гуравдугаар шатанд шалгаран оролцож буй сурагчдын эсээ бичлэгийн ажлыг МУИС-ийн Түүхийн тэнхимийн таван хүний бүрэлдэхүүнтэй эрдэмтэн багш нарын баг байр эзлүүлэн дүгнэж, дүнг Ерөнхийлөгчийн Тамгын газарт мөн өдөртөө хүргүүлнэ.

Эсээг шалгаруулахад баримтлах шалгуур үзүүлэлтүүд:

Нэг болон хоёрдугаар шатанд оролцогчдыг шалгаруулах сургуулийн захиргаа, аймаг, дүүргийн БСУГ-ын шүүгчийн баг дараах шалгуур үзүүлэлтүүдийг баримтална.

0-100 хүртэл онооны системээр дүгнэж нийлбэр дүнгээр байр эзлүүлнэ.

Үүнд:

  • Найруулга, зөв бичих дүрмийн мэдлэг (15 оноо);
  • Үгийн тоо (10 оноо);
  • Бичих ур чадвар (25 оноо);
  • Санаагаа илэрхийлсэн байдал (30 оноо);
  • Сэдэв, зорилго, агуулга, дүгнэлтийн уялдаа холбоо (20 оноо).

Шүүгчийн баг сонгон шалгаруулалт хийхдээ дийлэнх олонхын саналаар шийдвэрлэнэ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:57:03

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:57:02

Зочин [103.229.121.133] 2019-11-14 17:43:38

dorvitoixon snagnaj yramsnyylaarai Z.Enknbold dargaa xorgoloo toolov doo

J.Munknbold [103.229.121.133] 2019-11-14 17:41:57

Arai xet undur snalgyyrtai yum bisn vv Cyrgyylyydad Mongoliin Tvvxiin xicneel oligtoi zaadag yy xalit zaadag baij magadgvi tegeed cn xvvxdvvd internet gar ytacaar zanimalddag Mongold tvvx niigmiin bagsn nar xangalttai olon baidag bidnii deer erliiz xyrliizyyd ydirddag boloxoor Tvvxiin xicneeliin tsagiig n bagacgaj zaadag baix Xvvxed zalyycaa ex tvvxeeree baxarxan omogsnooroi Manai xoyor xursniig bidnii cyyt yxaant uvug deedcvvd zaxiran noyorxoj bailaa Ertuntsud Mongolcnyydaac uur vndecten Oroc xyatadiig ezlen darangyilj baigaagvi

Зочин [64.119.24.78] 2019-11-14 16:36:12

Шалгарсан сурагч яах юм бол


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.