"Эерэг хандлага - Эрүүл оюутан" аян үргэлжилж байна

Aдмин / Нийслэл

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Оюун дархлаа” ТББ-тай хамтран оюутан, залуучуудад эрүүл зан үйл, дадлыг төлөвшүүлэх, хорт зуршлын хор хөнөөлийг таниулах, бэлгийн замаар дамжих халдвар, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтөөс сэргийлэх, гэр бүл төлөвлөлтийн талаар тодорхой ойлголт өгөх зорилгоор их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр дамжааны оюутан залууст зориулсан эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг зохион байгуулж байна.

Аяны хүрээнд өнөөдөр “Сити” их сургууль, Хүрээ дээд сургуулийн 1 дүгээр дамжааны 100 гаруй оюутнуудад сургалт зохион байгууллаа. Монгол Улсын хөгжлийн ирээдүй болсон оюутан, залуусыг эрүүл мэндийн мэдлэг, мэдээллийн дархлаатай болгох, халдварт болон халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга замуудыг танилцуулах, сайн дурын үзлэг, шинжилгээнд хамрагдах, эрт оношлуулж, эмчлүүлэхийн ач холбогдлыг ойлгуулах нь чухал байна.

Тиймээс энэхүү сургалтыг мэргэжлийн сургагч багш нар болон нийслэлийн 9 дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтнүүд хамтран өртөөчилсөн арга хэлбэрээр зохион байгуулж буйгаараа онцлог юм.

Уг аяныг энэ сарын 22-ны өдрийг дуустал зохион байгуулах юм гэж нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.