Үрэлгэн зарлагатай, өндөр алдагдалтай сонгуулийн жилийн төсвийг баталлаа

Aдмин / Улстөр

Урьд өмнө төсвийн түүхэнд байгаагүй 11.7 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 13.8 их наяд төгрөгийн зарлага гаргах, 2.7 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв албан ёсных боллоо. Сонгууль тохиох жилийн төсвийн зарлага 2012, 2016 оны адил огцом тэлж, алдагдал нь талийж өглөө.

Төсвийн зарлага энэ онтой харьцуулахад 20 гаруй хувиар нэмэгдсэн байна. УИХ-аар төсвийг хэлэлцэх явцад зарлага дорвитой буурсангүй, бараг л хэвээр үлдэв. Эдийн засгийн өсөлтийг 2020 онд зургаан хувиар тооцоолсон байна.

Өмнөх жилүүдтэй харьцуулахад төсвийн хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн боловч үр ашигтай байх ёстой гэсэн зарчмаа баримтлаагүй болохыг эдийн засагчид хэлж байна.

ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэх алдагдалтай төсөв баталснаар манай улсын нэг хүнд ногдох өрийн хэмжээ нэмэгдэхээр боллоо. Төсвийн орлого, зарлагыг тус бүр дөнгөж 100 гаруй тэрбум төгрөгөөр танасан байна. Гэвч энэ нь хангалттай хэмнэлт биш юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг УИХ мөн л зөрчлөө. Өмнөх жилүүдтэй харьцуулахад төсвийн хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн боловч үр ашигтай байх ёстой гэсэн зарчмаа баримтлаагүй болохыг эдийн засагчид хэлж байна.

Төсвийн төсөлд онцгой өөрчлөлт хэлэлцүүлэх үед ороогүй бөгөөд ногоон гэрлээр УИХ баталлаа. Төсөвт сумын төвд барих соёлын болон спортын барилга байгууламж хамгийн олноор тусгажээ. Үүнийг Эдийн засагчдын клуб үр ашиггүй барилга байгууламж болохыг дурдсан. Орлогыг гаалийн болон татварын шинэчлэлээр бүрдүүлэхээс гадна газрын төлбөрийг бүрэн хурааж авахаар төсөвт тусгасан байна.

Ирэх жил 68 соёлын төв барих бол сумын төвийн шинэчлэлд 20 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүнийг “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийн хүрээнд хэмээн тайлбарлаж буй. Нийгмийн даат-галын шимтгэлийг 42 хувиар өсгөн байж бүрдүүлсэн төсөв шударга бус хөрөнгө оруулалтыг өөг шүүлсэн, хувийн хэвшилд ихээхэн дарамт авчрахаар байгааг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас мэдэгдсэн билээ.

Баяртогтох
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ


Сэтгэгдэл

Зочин [66.181.184.155] 2019-11-15 23:32:04

Бүсээ чанга бүслэх хэрэгтэй сонгуулийн шоу хэрэггүй төсвийн алдагдалыг тухайн нам үүрэх ёстой

zochin [202.126.89.199] 2019-11-15 14:30:08

дурак шиг юмаа болохгүй бна гээд л яриад байдаг, тэр олон соёлын төвөөр юугаа хийнэ. Удахгүй газрынхаа талыг өрөнд алдах гэж байж. Өөрсдөө идэхийн тулд юу ч хамаагүй хийх юмаа Дандаа луйварчдыг төрийн эрхэнд гаргаснаа мэдэж байдаг болов уу бид..

Иргэн [64.119.25.169] 2019-11-15 12:04:46

УИХ ГЭМТ ХЭРГЭЭ ҮЙЛДСЭЭР. ТАВЬСАН ӨР ЗЭЭЛЭЭ ӨӨРСДӨӨ ТӨЛӨӨРЭЙ.

зочин [103.57.95.9] 2019-11-15 10:06:54

baahan or shirtei ehnees ni or shiren nehegdeh geed bhad oorsdondoo zoriulj huuli batalaal ergvv 76 bitgii songooroi doo sain harj awii


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.