"Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийн явц" сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Aдмин / Нийгэм

Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийн явц, Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэн хөгжих дагуул хотын тухай нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Барилга хот байгуулалтын яам, Үндэсний хөгжлийн газар, Барилгын хөгжлийн төв, Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газар, Нийслэлийн хот байгуулалтын газар, Монгол Улсын Их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Шинжлэх ухааны академийн Газарзүй-Гео экологийн хүрээлэн, JICA, ADB төслийн баг болон бусад холбогдох хүмүүс оролцлоо.

image

Монгол Улсын нийт хүн амын 1,5 сая буюу 47 хувь нь хүн амын хэт төвлөрөл бүхий нийслэл хотод, 25 хувь жигд тархалт бүхий 27 хот, сууринд, 28 хувь нь 305 сум, суурин газарт суурьшиж байгаа нь нутагшил, суурьшлын зохистой харьцааг алдагдахад хүргэж байна. Нийслэлийн хүн амын хэт төвлөрөл нь эдийн засаг талаасаа оновчтой хэдий ч хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлж, хүрээлэн буй орчны асуудал хурцаар тавигдаж байгааг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байв.

image

Зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойших өнгөрсөн 30 жилийн хугацаанд орон нутагт ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр олон зуун тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний үндсэн зорилго нь нийслэлийг чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөнөөс үүдэлтэй хүн амын хэт төвлөрлийг сааруулах явдал байсан ч үр дүн нь эсрэгээрээ гарсан. Иймд өнгөрсөн хугацааны сургамжид тулгуурлан, мөн хүн амын нутагшил суурьшил, шилжилт хөдөлгөөний онол аргазүйд үндэслэн хүн амын шилжилт хөдөлгөөнийг хамгийн ихээр татаж буй нийслэлийн засаг захиргааны болон дээд боловсролын үйлчилгээний зонхилох чиг үүргийг дагуул болон хоёрдогч хотуудад оновчтой байршуулах шаардлагатай байна гэдэг асуудал хэлэлцүүлгийн үеэр хөндөгдлөө.

Түүнчлэн өнгөрсөн зууны туршид буюу 1911-1991 он хүртэл нийт 29 хот, томоохон суурин газрыг байгуулан хөгжүүлсэн бол хүн амын өсөлт, хотжилт хамгийн ихээр явагдсан сүүлийн 30 жилийн хугацаанд шинэ хот, томоохон суурин газар байгуулах асуудал үндсэндээ хийгдээгүй байна. Иймд хотжилтын хурдацтай өсөлттэй өнөө үед шинэ хот байгуулах хэрэгцээ шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Энэ хүрээнд Зуунмод хот, Майдар хот, Хөшгийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэн баригдах Аэро сити төслүүдийг цогцоор нь төлөвлөн хөгжүүлэх хэрэгцээ шаардлага байгааг хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа.

Эх сурвалж: БХБЯ


Сэтгэгдэл

Зочин [202.179.31.9] 2019-11-15 16:19:19

Зуун мод л ойрхон байж хөгждөггүй сонин. Хүмүүс тэнд амьдраад УБед ажиллаад байж болно. Гэтэл Зуунмодоос хол газрын хүмүүс байнга шахуу явж ирж байна.

ard. [66.181.183.190] 2019-11-15 10:11:37

xvn amin xet tuwlurul chini irged orshin suux gazraa duraaraa songono gesen vndsen xuuliin tcoorxoi.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.