Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн мэдээлэл солилцох уулзалт боллоо

Aдмин / Нийгэм

Европын Холбооны санхүүжилттэй, ХХААХҮЯ, НҮБХХААБ-тай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл (SECiM C2)”-ийн хүрээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аж Үйлдвэр Хөгжлийн Байгууллага (НҮБАҮХБ) нь мах, сүү үйлдвэрлэгчид, холбогдох төрийн байгууллагуудын мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр тодорхой зорилтууд дэвшүүлэн ажиллаж байна.

Тус төслийн хүрээнд НҮБАҮХБ-ын шугамаар хүнсний аюулгүй байдлын олон улсын стандартууд, хүнс үйлдвэрлэлийн зохистой дадал (GMP), хүнсний аюулгүй байдлын менежментийн систем - FSMS (ISO22000), аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналт (HACCP), HALAL үзэл баримтлалын чиглэлээр Монгол Улсад ажиллаж буй олон улсын эксперт ноён Исса Али Бэйтуни өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий, Ховд аймгуудад ажиллаж, аймгийн удирдлагууд, ЗДТГ, ХХААГ, МЭГ-ын холбогдох албан тушаалтнууд, МСҮТ-иийн төлөөлөлтэй уулзаж, мал төхөөрөх, эхлэн боловсруулах, мах, сүү боловсруулах үйлдвэрүүдэд зочилж, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлагуудын хэрэгжилтийн үнэлгээ хийж ажилласан байна.

ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле, Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, ХҮХБЗГ-ын дарга Т.Гантогтох тэргүүтэй ажилтнуудтай Монгол Улсад ажиллаж буй олон улсын эксперт ноён Исса Али Бэйтуни уулзаж “Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл (SECiM C2)”-ийн хүрээнд ажилласан мэдээлэл солилцох хурал өнөөдөр /2019.11.15/ боллоо.

image

Стандартын шаардлагуудыг хангахын тулд цаашид анхаарах асуудлуудын талаар зөвлөмж өгч ажилласан байна. Үүнд хүнсний аюулгүй байдлыг хангаж, экспортыг нэмэгдүүлэхийн тулд мал төхөөрөх, эхлэн боловсруулах үйлдвэрүүд барилга байгууламж, үйлдвэрийн урсгал, шугамыг олон улсын стандартын шаардлагад нийцүүлж дахин зохион байгуулах, үйлдвэрийн орчин, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, үйлдвэрийн ажилчдын ур чадварыг дээшлүүлэх, төрийн байгууллага, мэргэжлийн төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийх шаардлага байгааг олон улсын эксперт дүгнэж хэллээ.

Цаашид зөвлөх нь Улаанбаатар хот орчмын мал төхөөрөх, мах, сүү боловсруулах үйлдвэрүүдэд ажиллаж, үнэлгээ өгөхөөс гадна төрийн байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүд, хувийн хэвшилд зориулан хүнсний аюулгүй байдлын олон улсын стандарт, шаардлагуудын “Хүнсний аюулгүй байдлын менежментийн систем ба oлон улсын стандартууд” сэдэвт 3 өдрийн сургалтыг мах, сүүний салбар чиглэл зохион байгуулах юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.