Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна

Aдмин / Шинжлэх Ухаан 2023

Нийслэлд цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Өдөртөө 5-7 хэм хүйтэн. Оройдоо хүйтний эрч чангарна.

Өнөөдөр Завхан, Сэлэнгэ, Булган, Төв аймгийн нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Өмнөговь, Дундговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Төвийн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч хүйтний эрч эрс чангарч халтиргаа гулгаа үүсч, зам, даваа гүвээ хаагдахыг онцгойлон анхааруулж байна.

Өнөөдөр нутгийн баруун хагаст үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 18-20 метр, түр зуур секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Нутгийн баруун хагаст хүйтэрч Дархадын хотгор Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.


Сэтгэгдэл

O [202.126.89.123] 2019-11-16 11:43:26


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.