Нийслэлд зам тээврийн осол 14.8 хувиар буурч, орон нутагт 10.3 хувиар өсчээ

Aдмин / Нийгэм

Өнөөдөр "Автозамын ослын улмаас амь насаа алдагсадын дурсгалыг хүндэтгэх өдөр" тохиож байгаа юм байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанаас үзвэл зам тээврийн ослын улмаас дэлхий даяар жилд дунджаар 1.35 сая хүн амь насаа алддаг аж.

Тэгвэл Монгол Улсын хувьд энэ оны хагас улирлын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын шинжтэй дуудлага 36045-г хүлээн авчээ. Зам тээврийн ослын шинжтэй дуудлагын тоо нь өнгөрсөн оны үзүүлэлтээс улсын хэмжээнд 837 нэгжээр буюу 2.3 хувиар, Улаанбаатар хотод 945 нэгжээр буюу 2.3 хувиар буурсан үзүүлэлттэй байсан аж. Улсын хэмжээнд 12839 зам тээврийн осол бүртгэгдсэний 11332 буюу 88.3 хувь нь хотод, 11.2 хувь нь орон нутгийн замд бүртгэгдсэн осол байжээ. Үзүүлэлтийг өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад нийслэлд зам тээврийн осол 14.8 хувиар буурч, орон нутагт 10.3 хувиар өсжээ.

Энэ хугацаанд ослын улмаас 243 хүн амь насаа алдаж /бодит нас баралтын тоо/, 1729 хүн гэмтэж, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 13,7 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас гаргасан юм.


Сэтгэгдэл

zochin [202.126.89.45] 2019-11-17 14:10:43

opon nytsgt gapan ocliin ixenx ni dapxanii zamd gapcan daa ingeed apd tvmen l xpxlpood bgaa


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.