Төр иргэдээ нийгмийн даатгалын шимтгэлээр мөлжих нь

Н.Алтанцэцэг / Нийгэм

Ирэх 2020 оноос эхэлж нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхээр болсон. Тухайлбал, 2018 оны нэгдүгээр сараас ажил олгогч, даатгуулагч хоёрын аль алиных нь төлдөг шимтгэлийг тус тус нэг хувиар, 2019 оны нэгдүгээр сараас тус бүр 0.5 хувь, харин 2020 оны нэгдүгээр сараас мөн тус бүр нэг хувиар нэмэх юм. Ингэснээр ирэх 2020 оноос ажил олгогч, даатгуулагч аль аль нь 9.5 хувь төлнө. Ингэснээр ажил олгогчид байсан ачаалал ажил эрхлэгч рүү чиглэж байна.

Тухайлбал, Батаа өнөөдөр 900 мянган төгрөгийн цалин авдаг гэж бодъё. Нийгмийн даатгалын санд ажил олгогч 900 мянган төгрөгийн цалингийн 12.5 хувь буюу 112.500 төгрөгийг, ажилтан өөрөө 900 мянган төгрөгийн цалингийн 11.5 хувь буюу 103.500 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлж байгаа.

Харин 2020 ондта 900 мянган төгрөгийн цалин авдаг хэвээрээ гэж бодоход өөрөө болон компанитайгаа нийлээд цалингийнхаа 26 хувийг буюу сар бүр 234 мянган төгрөгийг нийгмийн даатгалдаа хуримтлуулна. Үүнээс ажилтан өөрөө 12.5 хувийг буюу 112.500 төгрөг, ажил олгогч 13.5 хувийг буюу 121.500 төгрөг төлөх юм. Яг хувь хүн буюу ажилтан таны төлөх НДШ 2019 онд 103.500 мянган төгрөг байгаа бол 2020 онд 112.500 мянган төгрөг болж нэмэгдэнэ. Энэ нь одоо гар дээр авч байгаа цалингийн хэмжээнээс 9000 төгрөгөөр багасна гэсэн үг юм.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН НЭМЭГДЭЛД ЕРӨНХИЙЛӨГЧ ХОРИГ ТАВИХ ЁСТОЙ

image

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Ирэх 2020 оны улсын төсөвт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг огт тусгалгүй баталлаа. Ингэснээр хувийн болон төрийн төсөвт байгууллагуудад үйлдвэрлэлийн осол гарч, хүний амь нас, эрүүл мэнд хохирох үед ямар нэгэн үйл ажиллагаа явуулах санхүүгийн эх үүсвэр байхгүй болж байна гэсэн үг. Энэ хариуцлагыг Монгол Улсын Засгийн газар хүлээх ёстой. Хуулиар бол төсөвт тусгаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг аливаа үйл ажиллагаанд зарцуулах үүрэгтэй байдаг. Хоёрдугаарт, нийгмийн даатгалын шимтгэлийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс дахин хоёр хувиар нэмэгдүүлж байгаа шийдвэрийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос удаа дараа сануулсан. Харамсалтай нь энийг улсын төсөвт нэмэгдүүлж, тусгалаа.

Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж буй шийдвэрээ салбарын сайд нь тайлбарлахдаа “Улсын төсвийн алдагдлыг бууруулахын тулд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх зайлшгүй нөхцөл байдал үүслээ” гэдэг хариуцлагагүй мэдээллийг хийсэн. Алдагдлыг нөхдөг гарц нь нийгмийн даатгалын шимтгэл биш. Нийгмийн даатгалыг төлөх үү, үгүй юу гэдэг нь даатгуулагчийн бүрэн эрхийн асуудал. Монгол Улсын 2020 оны улсын төсөв нь Үндсэн хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох нийгмийн даатгалын тухай багц хуулийг ноцтой зөрчсөн учраас Улсын их хурал бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцлага хүлээх ёстой. Засгийн газар энэ асуудлыг эргэн авч үзэж, УИХ-д дахин өргөн барих ёстой. Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэлд Ерөнхийлөгч хориг тавих ёстой” гэв.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙГАА НЬ ИРГЭДЭЭ ШУЛАХ НЭГ АРГА

Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх асуудлыг иргэд нэлээд их эсэргүүцэж байна. Ингээд иргэдийн байр суурийг хүргэж байна.

Сүхбаатар дүүргий иргэн Эрдэнэбат ”Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж байгааг нэг их буруутгахгүй байгаа. Ажил хөдөлмөр хийж байгаа хүмүүсийн хувьд тэтгэвэрт гарахад нэмэр болно. Тэтгэвэрт гарахад тэтгэврийн хэмжээ ч гэсэн өндөр тогтох байх. Гэхдээ цалин мөнгөө нэмэхгүй байж шимтгэл авах нь бас учир дутагдалтай. Иргэдийн амьдрал жилээс жилд дордож байна. Оюутолгой, Тавантолгой гэж ярьж байгаа боловч иргэдэд хүрч байгаа зүйл байхгүй. Цөөхөн хэдэн хүн л хувь хишиг хүртэж байна”

Сонгинохайрхан дүүргийн иргэн Оюунбилэг “Ажил хийгээд авч байгаа цалингаас жил бүр шимтгэлийг нэмэгдүүлж байгааг дэмжихгүй байна. Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдүүлж байгаа нь иргэдээ шулах нэг арга. Өндөр цалин аваад амьдрал нь хүрэлцэж байгаа бол хамаа алга. Бид ч хэдэн төгрөгийн цалин авч байгаа билээ. Бүгд л эрүүл мэндийн даатгал төлж байгаа. Гэвч эрүүл мэндийн байгууллагаас үнэ төлбөргүй үйлчилгээ авч чадахгүй байна. Тэгсэн хирнээ эрүүл мэндийн шимтгэлийг байнга хоёр хувиар авдаг. Иймээс энэ асуудал дээр төр засгийнхан анхаарах хэрэгтэй. Иргэдэд хэрэгтэй зүйлийг хийгээч. Цас ороод хүйтрэхэд нийтийн тээвэр нь иргэдэд хүрэлцэхгүй, иргэд хөлдөж үхэх гээд явж байна. Энэ мэт зовлон зөндөө байгаа. Манай дарга нар оройн цагаар автобусны буудалд ирж үзээд иргэдийн бодит амьдралтай танилцах хэрэгтэй”

Баянзүрх дүүргийн иргэн Бүжин “Тэтгэвэрт гарах гээд бичиг баримтаа хөөцөлдөөд явж байна. Нийгмийн даатгалын шимтгэлээ 23 жил төлчихөөд тэтгэвэрт гарч чадаагүй. Шимтгэл нэмэгдүүллээ гээд бидэнд ямар ч нэмэр байхгүй. Зүгээр л иргэдэд ачаалал үүсгэж байна. Бид эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг. Харин эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа байдал ямар байгаа билээ. Энэ мэт асуудал зөндөө байгаа. Бидний авч байгаа цалин амьдралд хүрэлцдэг бол хэдэн төгрөгийн шимтгэл авсан ч болно шүү дээ“ гэв.


Сэтгэгдэл

хулгайч нараар өөрсдөөр нь төлүүл [202.131.244.210] 2019-11-19 01:42:35

тэр улсын их хуралд, өндөр албан тушаалуудад шургалсан хулгайч нарынхаа хөрөнгийг хурааж наад онгорхой цоорхойгоо нөх, тэртэй тэргүй хоногийн хоолоо залгуулах гэж яваа жирийн ажилтнууд баялаг бүтээгчдийг тонохоо зогсоо.. хулгайчдын үр удам өөрсдөө түмэн үеээрээ хараал идэг

Иргэн [202.179.4.250] 2019-11-18 05:11:51

НД-ын шимтгэлийг нэр дээр нь банкинд хийж тэтгэвэрийн нас хүрэхээр нь өөрт нь зарцуулах эрхийг нь нээж өгөх журамд шилжмээр байна. Одоо төр барьж буй хулгайч нарт итгэх арга байхгүй. хариуцлага тооцоход хүн бүрийн хүчин зүтгэл чухал цаг ирээд байна.

ЧИНЗОРИГ ГЭЖ САЙДАД ХАТУУ АНХААРУУЛЪЯА. [202.179.24.5] 2019-11-18 03:04:57

ЭХЛЭЭД УНДАРМААГААС МӨНГӨӨ АВЧИХ. .... АРД ИРГЭДДЭЭ ХАНД. ОЙЛГОВ УУ. ЧИНЗОРИГ САЙДАА

ЗОЧИН [202.131.233.190] 2019-11-18 02:43:19

УНДАРМААГИЙН КАПИТАЛ БАНКИНД НДШ-ийн 104 ТЭРБУМ, ЭМД-ийн 136 ТЭРБУМ, ЭНЭ МЭТЭЭР ТӨРИЙН 31 БАЙГУУЛЛАГЫН 375 ТЭРБУМ, БУСАД БАЙГУУЛАГЫНХТ САЙДУУД НЬ УНДАРМААТАЙ ХУЙВАЛДАЖ ЗОРИУД ЭНЭ БАНКИНД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЖ, БАНКИЙГ АЛБААР ДАМПУУРУУЛЖ МАН, ТҮҮНИЙ ТӨР ЗАСАГТ БУЙ ТОМЧУУЛ ХУВААЖ ИДСЭН НЬ ТОДОРХОЙ БОЛЖ БАЙХ, НДШ, ЭМД-ийн АЛДСАН ЭНЭ 240 ТЭРБУМЫГ АЖИЛ ОЛГОГЧ, АЖИЛЧДЫН НДШ-ийг 3 ЖИЛД 5%-иар НЭМЭХ ЗАМААР АРД ТҮМННЭР ТӨЛҮҮЛЖ, ОЛЖ АВЧ НӨХНӨ ГЭЖ САНГИЙН, ХНХ-ийн САЙД НАР МЭДЭГДЭЭД БУЙ, ҮҮНИЙГ АРД ТҮМЭН ТЭМЦЭЛД БОСОЖ ТАСЛАН ЗОГСООХ ЁСТОЙ, МҮЭ УЛС ДАЯАР БҮХ НИЙТИЙН АЖИЛ ХАЯЛТ ЗАРЛАЖ, УБ ХОТ, ХӨДӨӨГИЙН НИЙТИЙН ТЭЭВЭР, БАГШ, ЭМЧ, БҮХ НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР, ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУДЫН АЖИЛЛАГСАДЫН АЖИЛТ ХАЯЛТ, СҮРТ ЖАГСААЛ ХИЙЖ ЭНЭ ДААТГАЛЫН НЭМЭЛТҮҮДИЙГ ЗОГСООЖ, ТӨР ЗАСАГТ БУЙ ЖДҮХС, 60 ТЭРБУМЫН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫГ, ЗАСГИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН МАН-ЫН НӨХДИЙГ ОРДНООС ХӨӨН ЗАЙЛУУЛЖ АРД ТҮМЭН ЛУЙВАРДУУЛСАН ЗАСГИЙН ЭРХЭЭ НЭГ МӨР ЭРГҮҮЛЭН АВАХ ХЭРЭГТЭЙ,

Зочин [139.5.219.204] 2019-11-18 02:22:03

ГАДНЫ БОДЛОГООР ЯВААД БАЙГАА ШҮҮ ИД АЖИЛ ХИЙХ НАСНЫ ЗАЛУУС ГАДАГШАА ГАРЧ АЖИЛ ХИЙХ СОНИРХОЛТОЙ БОЛООД ЭХЭЛЛЭЭ ДЭЭ НОВШИЙН ТӨР ЗАСАГ

ЗОЧИН [202.180.216.19] 2019-11-18 01:54:54

УИХ-ЫН ГИШҮҮН Б.УНДАРМААГИЙН ГЭР БҮЛИЙН ИДЭЖ ШАМШИГДУУЛСАН НДШ-ИЙН МӨНГИЙГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН НӨХӨЖ ТӨЛӨХ ЮМ УУ ? ТЭР БИШРЭЛТ ХОЛДИНГИЙН ӨМЧ ХӨРӨНГИЙГ ЗАРЖ БОРЛУУЛААД НДШ-ИЙН МӨНГИЙГ БУЦААЖ АВАХ ХЭРЭГТЭЙ

НДШ их буруу байна [64.119.16.250] 2019-11-18 01:51:11

НАСААРАА НДШ төлөөд тэтгэвэрт гарахын өмнө бурхан болоход хуримтлуулсан мөнгийг нь төр авдаг тогтолцоо байгаа. ЭНЭ МАШ буруу. ҮР хүүхэд нь эцэг, эхийнхээ хуримтлуулсан НД мөнгийг уламжлан эзэмших ёстой. ХҮНИЙ хураасан мөнгийг ШУУД төр авдаг энэ тогтолцоо байж болохгүй. ШУДАРГА бус байна.

ИРГЭН [202.180.220.172] 2019-11-18 01:51:01

ҮЭ ХАМГИЙН ТҮРҮҮНД ДУУГАРАХ ЁСТОЙ. НИРГЭСЭН ХОЙНО НЬ ХАШГИРАВ ГЭДЭГ ШИГ ЮМ БОЛОХ ЮМ. АЖИЛЛАГСАД ЭМЭРГҮҮЦЭЭГҮЙ БОЛ ЕР НЬ ДУУГАРАХГҮЙ НЭЭ.

Зочин [202.131.233.214] 2019-11-18 01:30:09

Энэ С.Эрдэнэ-ий хийсэн гай.

зочин [202.126.89.248] 2019-11-18 01:26:11

Малчид НДШ төлөхгүй мөртлөө тэтгэвэр авч байгаа нь энэ санг хоосруулж байна Иймд малчдыг НДШ төлдөг зөв эрүүл систем хэрэгтэй. малчид гэхээр л татвар НДШ төлдөггүй байх нь гаж тогтолцоо.. Малчид бол өөрийн малаа өсгөн зүр шимийг хүртэн амьдарч байгаа, хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс ч мөн л хөдөлмөрийн үр шимээ хүртэж байгаа тиймд адилхан лтатвар НДШ авдаг байх ёстой ялавгартай хандаж болохгүй.

Зочин [202.21.120.42] 2019-11-18 02:10:18

ЯГ ЗӨВ МАЛЧИД ДАВАРСАН ГАРУУД

Зочин [202.131.227.178] 2019-11-18 01:09:29

хулгайч нар хулгайлж ардууд төлдөг манжийн үе эргэн ирлээ шүү дээ. бослого хувьсгалаа хийж төрийн хятадын гүйуэтгэгч нараасаа салая.

Зочин [139.5.219.89] 2019-11-18 00:41:03

2017 онд нэмж байхад чимээгүй л байсан биз дээ.


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.