Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Aдмин / Нийгэм

Хүйтний улиралд цасан болон шороон шуурга шуурах, зам даваа хаагдах, иргэд төөрөх, сураггүй алга болох, автомашин цасанд суух зэрэг цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас нөхцөл байдал хүндэрч, онцгой байдлын байгууллагад иргэдээс ирэх дуудлагын тоо эрс нэмэгддэг.

Тиймээс Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас Цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төв, “Дархан-Авто зам засвар арчлалт ТӨХК”, Ус цаг уур, орчны шинжилгээний төвтэй хамтран “Болзошгүй аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Энэ хүрээнд цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, хүний амь нас, эд хөрөнгө, мал амьтан, байгаль экологийн аюулгүй байдлыг хамгаалах, хохирлыг багасгах арга хэмжээг оновчтой зөв, шуурхай зохион байгуулах, удирдлага, зохицуулалтаар шуурхай хангах, хот хооронд болон орон нутгийн нийтийн зорчигч тээвэрлэлтийг хэвийн, саадгүй зорчих боломжийг хангах, мэдээлэл солилцох юм гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

szqsgyhhie [109.70.100.34] 2020-07-25 01:02:17

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

fdegugzpyi [109.70.100.34] 2020-07-25 01:02:17

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

Зочин [150.129.143.39] 2019-11-18 03:45:54

ЕР НЬ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ХАМТРАН АЖИЛЛАХ ЁСТОЙ БИЗ ДЭЭ. ТЭГЭЭД НЭГ ОРОН НУТАГТ БАЙЖ. ЭНЭ ТЭНЭГЛЭЛЭЭ ХЭЗЭЭ ЗОГСООХ ИСДА НАР ВЭ. ХИЙХ АЖИЛГҮЙ НЬ ТЭР. НЭГДМЭЛ УДИРДЛАГААР ХАНГАХ ДАРГА НЬ ХАА ЯВНА.

ККК .... [202.179.24.5] 2019-11-18 03:01:52

ХОЁР ӨӨР ОРНЫ БАЙГУУЛЛАГУУД ШИГ Л ЮМ БОЛЖЭЭ... НЭГДМЭЛ НЭГ УЛСЫН ТӨРИЙГ ХОЁР БАЙГУУЛЛАГА ХАМЬРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ ҮЙЛДСИЙМ БИЗ ДЭЭ .......

Зочин [103.57.94.131] 2019-11-18 02:32:56

Төрийн байгууллагууд тэнэгтэхээ болимоор юм

Зочин [103.229.123.45] 2019-11-18 02:21:34

өмнө нь нэг нэгнээсээ нуугаад мэдээллээ солилцдоггүй бсан юм уу

Zochin [119.40.103.3] 2019-11-18 02:01:57

Turiin baiguullaga uureg chigleliin daguu xamtarch ajillax yosoti baimaae. Ingej xuviin xevshil, gadaad ornuudtai ajillax gej bgaa yum shig ingex ni zuv uu???????


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.