"Чингис хаан" одон хүртэгчийг зарлана

Н.Алтанцэцэг / Нийгэм

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд 11.00 цагаас Монгол Улсын Төрийн тэргүүн зэргийн "Чингис хаан" одон хүртэгчийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд зарлана. Энэ шагналыг өнгөрсөн жил олголгүй өнжсөн билээ.

“Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журамд:

  • Одон хүртэгч Монгол Улсын иргэнд тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг олгоно.
  • “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн “Чингис хаан” одонг гардуулах ёслолын ажиллагаа, Үндэсний их баяр наадам, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулах төрийн ёслолын арга хэмжээнд уригдаж байна.
  • “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэнд Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлэг өгнө.
  • “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй гэж заажээ.

2005 оноос “Чингис хаан” одонг олгож эхэлсэн бөгөөд 2007, 2008 онд алгасч байв.

“Чингисийн одон” хүртэж байсан эрхмүүд:

  1. 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
  2. 2006 онд Төрийн шагналт Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
  3. 2009 онд Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
  4. 2010 онд Удирдлагын академийн хүндэт профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
  5. 2011 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди
  6. 2012 онд Монгол Улсын гавьяат эдийн засагч, доктор Дамдины Дэмбэрэл
  7. 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд асан Думаагийн Содном
  8. 2014 онд Академич Хавтгайн Намсрай
  9. 2015 онд Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
  10. 2016 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Ганбаатарын Ариунбаатар
  11. 2017 онд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, жүдоч Найдангийн Түвшинбаяр нар тус тус хүртэж байсан.


Сэтгэгдэл

Зочин [103.26.193.100] 2019-11-18 15:21:59

Өнөө Сүхбаатарын одон гэдэгээс илүү юмуу дутуу юмуу .

Дорнод [66.181.184.195] 2019-11-18 05:46:15

Одоо манай Одбаяр даргын ээлж эрэмбэ болсон байх аа. Энүүнээс илүү Монгол улсаа сурталчилна, нэрд гаргана гэж юу байхав.

а [202.55.188.45] 2019-11-24 10:58:16

итлд

Зочин [66.181.184.195] 2019-11-18 05:43:41

Тарваганы тараасан ч дээ. Голдуу өөр шигээ шуналтай Монголчууд сэжиг нь хүрдэг жигшчихсэн хүмүүст тарааж дээ.

Zoogii [172.58.45.202] 2019-11-18 05:43:12

Muur nohoi boljmort ogdog ed uu

Zochin [172.58.45.202] 2019-11-18 05:41:35

Ikh khaanii neriig barij tolbor ondortei odon bii bolgoj tuuniig n zuusen humuus huuhed shig ch yumaa daa ,odoo joohon mongo hayad odon avsan ulsuud undesnii tov arhivt ooriin neree chingisiin altan urgiin hun geed shurguulchih tuuhiin huudas ergeh tusam uneheer boloh ch yum biluu tiimee

тогтох [202.21.100.210] 2019-11-18 05:27:05

Очирбат, Багабанди, Дэмбэрэл, Гончигдорж, Бямбасүрэн... дэмий байсан шүү эзнээ олоогүй шагнал шившиг болдогдоо.

Шарав,Түвшинбаяр хоёроос бусад нь эргэлзээтэй л юм даа [192.82.67.114] 2019-11-18 04:41:20

Шарав,Түвшинбаяр хоёроос бусад нь эргэлзээтэй, тэгээд Гончигдорж,Багабанди хоёр бр ч өмнөөс нь ичмээр бна

Зочин [103.229.123.133] 2019-11-18 04:32:13

Janzannorov guai avaagui bhad Ariunbaatar , bagabandi ntr avch kkk

Зочин [202.179.25.28] 2019-11-18 04:18:42

Эзэн Чингис хардагсан бол бөгс нь улалзах байсан даа

иргэн [202.179.26.167] 2019-11-18 04:10:39

Энэ Чингисийн Одон хүртэгчидыг харж байхад Багабаньди, Очирбат, Дэмбэрэл, Гончигдорж энэ хэд Чингисийн Одон авчихаар Улс орон Ард иргэдийнхээ төлөө хийж бүтээсэн зүйл юу байдаг нь тодорхойгүй , Зүгээр л Намынх нь Нөхдүүд нь Шагнасан шагнал байх түүнээс Ард иргэдийнхээ Саналыг авсан бол энэ 4н Этгээд хэзээ ч авахааргүй л байсан шүү, Ялангуяа Очирбат Багабаньди нарын Төр тэргүүлж байх үед Улс орны байдал, Ард иргэдийн амьдрал доройтож Хувьчилал нэрээ Улсын хөрөнгийг Луйвардаж Хулгайлж авч Авилга гаарсан үе байсан шүү дээ,

Зочин [49.0.218.181] 2019-11-18 03:41:25

Ochirbat, gonchigdorj, bagabandias huraa. Yuun chngisiin odon !!!

Zochin [223.104.15.115] 2019-11-18 03:17:57

Baganandi, Gonchigdorj 2 yasan gj avch bga um be?! Huraaj avaasai!! Odoo ugoh hun bhgui biz de?!

Зочин [43.228.131.77] 2019-11-18 02:53:22

ГОНЧИГДОРЖ ХЭРЭГГҮЙ ЭЭ

Зочин [203.91.119.42] 2019-11-18 02:32:35

Д.Одбаяр уу? Монгол улсын нэрийг дэлхийд үнэхээр сайн суртчиллаа шүү дээ. Яахав дээ заавал сайнаар сурталчилах албатай биш, муугаар байсан ч болно. Сүүлийн сарын хугацаанд Манай улс Дэлхийн шившиг боллоо шдээ. Яахав дээ гадаад, дотоод харилцаа муутай, гадны найз нөхөдгүй мань шиг хүнд бол хамаа алга. Гадаадад амьдардаг, гадны байгууллагуудтай хамтран ажилладаг хувь хүн, байгууллагууд яаж байгаа бол гэхээс яс хавталзаж байна шүү.

Зочин [202.131.227.51] 2019-11-18 02:28:12

очирбат бага баньди 2 л дэмий нөхөд харагдаж байнаа,бусад нь болж байнаа

Зочин [192.82.69.77] 2019-11-18 02:42:40

бямбасүрэн үү

зочин [203.91.119.42] 2019-11-18 02:26:45

ерөнхийлөгч өгч байгаа бол Түүхч, доктор Д.Өлзийбаатар гуай байх магдлал их шүү. Ер нь ерөнхийлөгч энэ хүнд их ээлтэй хандаж байх шиг санагддаг. Гэхдээ яах аргагүй л мундаг бүтээл гаргаж, залуу, хойч үед хэрэгтэй зүйл хийсэн хүн.

зочин [202.131.229.246] 2019-11-18 02:25:40

очирбат багабаньд хоёроос энэ шагналаа хураа дэмбэрэл ч гэсэн дээ улс орноо дээш нь татсан нь хэн юм их эзэн өөрөө байсан бол цаазаар авах хүмүүс байна


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.