The Hu хамтлаг Чингис хааны одон хүртэнэ

Aдмин / Энтертайнмент

2019 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр өвлийн сарын шинийн нэгэн Их Эзэн хаан мэндэлсний өдөр тохиож байгаа. Эх Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрөөр Улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх төрт ёс, түүх соёлын уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан түгээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж төр нийгэм, үндэстний өмнө онцгой гавъяа байгуулсан иргэдийг Монгол Улсын төрийн дээд шагнал тэргүүн зэргийн одон Чингис Хаан одонгоор шагнадаг журамтай.

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ жил Чингис Хааны одонг улс орныхоо нэр хүнд, үндэсний урлагийнхаа гайхамшгийг дэлхий дахинаа сурталчлан таниулж, хүн төрлөхтний урлаг соёлын санд нэгэн онцгой өнгө төрхийг бий болгож байгаа “The Hu хамтлагт хүртээхээр шийдвэрлэснийг та бүхэнд уламжилж байна.

The Hu” хамтлаг арван нэгэн хүний бүрэлдэхүүнтэй Хүннү рок урсгалаар уран бүтээл туурвидаг.

Танилцуулга: Үүсгэн байгуулагч продюсер нь Монгол Улсын гавъяат жүжигчин, хөгжмийн зохиолч Б.Дашдондог, Брэндинг прайсинг менежер-Надмидтулга, Хамтлагийн ахлагч –Галбадрах-аянга морин хуур, хархираа хөөмий, Нямжанцан – төмөр хуур, цуур хөөмий, Энхсайхан-гал морин хуур, хөөмий, Тэмүүлэн-товшуур, Одбаяр-бөмбөр, Жамбалдорж-соло гитар, Батхүү-басс гитар, Өнөмөнх-хэнгэрэг гэсэн арван нэгэн хүний бүрэлдэхүүнтэй.

Үүсгэн байгуулагч продюсер нь Монгол Улсын гавъяат жүжигчин, хөгжмийн зохиолч Б.Дашдондог нь 2009 оноос хойш энэхүү хамтлагийн хөгжмийн урсгал чиглэлийг бодож боловсруулан судалсан. Тэрээр Хүннү рок урсгалын үндсэн дуугаралтыг гаргаж авах, хөг өнгийг шинээр зохиох, хамтлагийг бүрдүүлэх, тоглох арга барилыг сайжруулах, дуугаа бичих, өнгө хэв маягийг орчин үеийн рок хэлбэрт шилжүүлэх, хөгжмийн зэмсгийн загвар, загварчлах, хамтлагийн гишүүдийн дүр төрхийг тодорхойлох зэрэг ажлыг хийж ирсэн.

The Hu хамтлаг анхны бүтээлээ 2018 оны сүүлчээс эхлэн нийтийн хүртээл болгосон цагаасаа хойш асар богино хугацаанд маш өргөн хүрээнд түгж дэлхийн хөгжмийн ертөнцөд Монгол агуулгатай нэгэн шинэ төрх уур амьсгалыг бий болгож байна.

Анхны уран бүтээл “Юу вэ? Юу вэ? Юу” нэртэй дууг YouTube сувгаар нэг жилийн дотор хорин зургаан сая удаа үзсэн, “Чонон сүлд” дууг хорин сая удаа үзэж Хүннү рок урсгалыг дэлхийн сонорт чангаар тунхаглажээ.

2019 оны зургаадугаар сараас эхлэн Европын нийт арван гурван орноор, хорин гурван фестиваль тоглолтод оролцож эхний аялан тоглолтоо амжилттай хийсэн.

Одоо АНУ, Канад улсаар аялж бие даасан болон фестивалийн нийт 60 тоглолтыг хийгээд байна.

Их Британи Улсад болдог алдартай рок тоглолтод анх тоглосон хамтлаг нь дүүрэн үзэгчтэй тоглолт болсон нь арван жилийн дараа “The Hu хамтлаг болжээ.

Энэ онд гарсан Чингис хаан дууны клип цацагдсанаар дэлхий дахинд Чингис хааны нэрийг буруу дуудаж, бичиж заншсан байдал засагдаж гадаад харилцаа дипломат ёсонд эерэг үр дүн гарч байгааг дурдах байна.

Түүнчлэн Европын улс орнуудад хийсэн аялан тоглолтын үр дүнд тухайн орны иргэдийн хандлага Монгол Улсын тэнд сурч ажиллаж амьдарч байгаа иргэдэд хүндэтгэлтэй, найрсаг болсон гэдгийг хэлж байна.

“Гэрэгэ” хэмээх анхны цомгоо энэ оны есдүгээр сард гаргаснаар борлуулалтаараа дуу хөгжмийн ертөнцийн жагсаалтыг тэргүүлж байна.

Их эзэн Чингис хаан, Эзэнт гүрэн, өвөг дээдсийнхээ суу алдар, бахархалт түүх хийгээд үндэсний уламжлалт урлаг соёлынхоо арвин өвдөө тулгуурлан бий болгосон Хүннү рок хэмээх шинэ урсгалыг дэлхий дахинд сурталчлан түгээж, Монгол Улс, монгол хүний нэр төрийг өндөрт өргөн гялалзаж яваа монгол залуусдаа баяр хүргэж талархал илэрхийлж байна.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:28:00

kLZDAS http://pills2sale.com/ levitra nizagara

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:46

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:46

зочин [202.126.88.206] 2019-11-20 00:36:35

Энэ шагнал эзнээ олоогүй бололтой. Заримдаа шагналыг зохион байгуулагчдын бизнес сонирхлоос хамааруулдаг гэдэгт итгэмээргүй л байна шүү

Bolor [202.9.42.56] 2019-11-19 14:01:41

Amidral beleglej obchingoos salgaj bgaa erhten shiljvvlen suulgaj bgaa bagt ogoosei

Bolor [202.9.42.56] 2019-11-19 13:57:51

Eeg boor shiljvvlen suulgadag emch nart ogoh baisan gej bodoj bna

z0chin [203.91.115.40] 2019-11-19 08:13:51

ene arai bish ee hawdariin emch nart ogoh heregtei bn shuu ene hediig duulaa ch ugui yum bn ednii uls eh orond oruulsan gawya gej yu baisiin be boh duuchin geh met n uls orond gawya baiguuldagguim aa harin emch bagsh nart bol bolnoo ard tumneer heleltsuuleh heregtei sh dee

125 [103.80.210.99] 2019-11-19 04:55:50

Арай дэндэнээ. үгүй байлгүй дээ

ylas torchided egsen chingis haan odon bol yamarch yne chenegyi zyil!!! [148.60.92.227] 2019-11-18 14:19:26

ene chingis haan odong ylas torchided egdeg hamgiin byryy bolson,yrlag soyol,tamirchidad bag emch nart egeh ni zyitei!

Зочин [194.228.76.213] 2019-11-18 13:54:49

тэр шынгис одоныг хэдэн тугрик дагадаг вэ?

Зочин [202.9.45.58] 2019-11-18 13:41:15

Супер!

Зочин [43.242.242.59] 2019-11-18 12:42:22

эмч, эрдэмтэд, багш нартаа өгч болдоггүй юм уу. Энэ хамтлагийн тоглолт болоод улс эх орны хөгжилд нөлөөлсөн юм байна уу

Ax [43.242.243.89] 2019-11-18 08:59:20

Udaxgui untarnaa

Зочин [202.126.89.39] 2019-11-18 08:31:40

arai l ert bishvv. neg xoyor jiliin daraa boloxgvi de

Зочин [202.179.31.101] 2019-11-18 07:24:36

нээрээ л шуугиан тариад бх шиг бсан шүүүү

Зочин [202.9.44.120] 2019-11-18 06:46:30

Баяр хүргэж уран бүтээлийн өндөр амжилдт хүсье.

Tsetseg [66.181.188.69] 2019-11-18 05:58:10

Ene hamtalgiig hen delhiid gargaj ireb ee .dashdodog lab bish .tsaad dald ibeegchiig ni yugaar shagnah be ?

Zochin [172.58.45.202] 2019-11-18 05:48:24

Belgiin tsoonhod odoo bur baichaad tolgoi daraalan ikh khaanii nertei garhi huzuuvchilehvnuudee, orond tashuur gav har savhin bandaash ogohguidee ,tsoonhiig n elton john batlaad ogoo bizdee

zov [202.179.25.69] 2019-11-18 05:08:31

argagui e

Sukhee [64.119.18.56] 2019-11-18 04:56:23

Ok

Зочин [202.9.45.58] 2019-11-18 04:11:01

гайхалтай супер

Puujee [192.82.76.30] 2019-11-18 03:59:10

Bayar hurgie

Нараа [202.9.43.32] 2019-11-18 03:50:42

HU ХАМТЛАГТАА БАЯР ХҮРГЭE . ГАЙХАЛТАЙ. АМЖИЛТ


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.