Амралтын өдрүүдэд 89 иргэн угаарын хийн хордлогод оржээ

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2019.11.18/ мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Арваннэгдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн, хүнд хэлбэрээр хордсон гэх 30 өрхийн 89 иргэн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж зөвлөгөө авсан. Аравдугаар сарын 2-ноос 18-ны өдрүүдэд угаарын хийн хордлогын дуудлагаар 415 өрхийн 991 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ өгч, 45 хүн эмчлүүлж байна. Дуудлагын ихэнх шалтгаан нь галлагаа, пийшин зуухны аюулгүй байдалтай холбоотой байна. Сүүлийн өдрүүдэд угаарын хийн хордлогын дуудлагын тоо багасч байна" гэлээ.

Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн " Түүхий нүүрс тээвэрлэсэн иргэдийг буцаадаг байсан. Одоогийн байдлаар түүхий нүүрсийг хураан авч, жолоочид торгуулийн арга хэмжээ авч байна. Энэ сард 47 дуудлагаар түүхий нүүрс түлж байгаа илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу иргэн, аж ахуйн нэгжүүдэд 13 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ ноогдуулж, 86.6 тонн түүхий нүүрсийг битүүмлэн арга хэмжээ авч ажиллалаа” хэмээв.

Цагдаагийн байгууллагаас түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих чиглэлээр Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд 36 өндөрлөг цэгүүдээс хяналт тавьж ажиллаж байгаа аж. Агаарын чанарын мэдээллийн хувьд өнгөрсөн долоо хоногийн байдлаар PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ өнгөрсөн жилийнхтэй ижил хэмжээнд байгаа аж. Харин PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оныхоос 1.3 дахин бага илэрсэн талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр мэдээллээ.

Төвийн зургаан дүүргийн айлуудад угаарын хий мэдрэгчийг суурилуулах ажлын хүрээнд нийт 60 гаруй төрлийн угаарын хийн мэдрэгчийг авчирсан бөгөөд туршилт судалгааны ажлууд хийгдэж байгаа талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дурдлаа. Арваннэгдүгээр сардаа багтаан өрхүүдэд угаар мэдрэгчийг суурилуулна аж.


Сэтгэгдэл

зочин [115.65.93.30] 2019-11-18 15:12:23

2 шөнө 89 хүн угаартсан хэрэг үү? Хүйтний улирал дуустал дахиад 90 орчим хоног үлджээ, хэдэн хүн нэмж угаартах бол оо? хэд хоногийн өмнөөс л хүйтэрснээс биш үндсэндээ бараг хүйтрээгүй биз дээ? Харин 12 ба 1-р сард цаг агаар хамгийн хүйтэн болдог үе биз дээ? Тэр үед л энэ сайжруулсан түлшний чанар, бодит үр дүн харагдах байх даа?

Зочин [202.126.89.3] 2019-11-18 12:44:21

Шахмал түлш хаашаа юм вэ амьтай амьд эд юмуу тэгээд бас олон олон хүний амь нас эрүүл мэнд амьдралаас ч илүү асар үнэтэй цэнэтэй эд юмаа даа. Ингэж олноороо бөөн бөөнөөрөө хлрдоод байж болж л байгаа юм байх даа. Их илчтэй түлш учраас түлэх тусам жирийн зуух пийшин ачааллыг нь даахгүй болж гэмтэж муудах ба ингэснээр илүү олон хүн санаандгүй байж бхйгаад угаартаж хордоно гэсэн үг шүү .

Зочин [202.179.25.28] 2019-11-18 12:03:55

авилгалын загалмайлсан эцэг Н.Энхбаярын тв-9 гэр хорооллоор өвөө эмээ нарт мөнгө өгч сайжруулсан түлшийг муулуулж явна лээ шүү

Зочин [202.21.118.30] 2019-11-18 09:54:44

Bairand baidag bid utaa gaigyi baina geed tsonkhoo ongoilgokhoor gashuun khinshyy shig yum ynerteed baina .

Зочин [66.181.184.195] 2019-11-18 09:02:16

Урьд жилүүдэд утаа, агаарын бохирдлоос үүдсэн өвчнөөр жилд хоёр мянга гаруй хүн амь хохирч байсан гэж нэг эрдэмтэн ярилаа. Түүнийг бодвол овоо л болж байна даа.

Зочин [202.126.89.234] 2019-11-18 07:43:53

Багасаад бн гэхийн, тэгээд 89 хүн хордлоо гэхийн. Юу ч ойлгосонгүй! 89 чинь их бишүү?

Зочин [66.181.168.131] 2019-11-18 07:19:10

utaa ugaar ni bagasaad baigaa ymuu ihseed baigaa ymuu unen bodit medeelel taraagaachee dandaa hudlaa buurinhii medeelel gargahiin


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.