Жоргүйгээр антибиотик олгох асуудал цэгцэрсэн

Н.Алтанцэцэг / Спорт

Эрүүл мэндийн яам, ДЭМБ, НЭМҮТ-өөс “Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх Дэлхийн 7 хоног”-ийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал ”Жил бүрийн арваннэгдүгээр сард Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас антибиотикийн талаар мэдлэг хандлагыг дээшлүүлэх дэлхийн долоо хоногийг тэмдэглэдэг. Энэ жилийн дэлхийн долоо хоног өнөөдрөөс эхэлж байна. ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улсын нийт хүн амын дунд хэрэглэж байгаа эм, эмнэлгийн хэрэгслийн долоо орчим хувийг импортоор авч хэрэглэдэг. Монгол Улсын эмийн бүртгэлд 5900 эм бүртгэгдсэнээс 14 хувь нь нянгийн эсрэг үйлдэлтэй байна. Манайх антибиотикийн хэрэглээгээр нэлээд их хэрэглэдэг орны тоонд орсон байгаа. Иймээс антибиотикийг жороор олгодог үйл ажиллагааг идэвхжүүлсэн. Сүүлийн үед жоргүйгээр антибиотик олгох асуудал цэгцэрсэн. Эмийн сангууд жоргүйгээр антибиотик өгөхөө больсон байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгож байгаа эмийг цахим жорыг нэвтрүүлснээр антибиотикийн жор бичих, хэрэглээний хяналт хийх үйл ажиллагаа сайжирсан байгаа. Иргэд эмийн санд очиж дур мэдэж эм авч ууж, хэрэглэдэг байдлыг цэгцэлснээр иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах боломж бүрдэнэ” гэсэн юм.

НЯНГИЙН ТЭСВЭРЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭГ ЭРЧИМЖҮҮЛСЭН

image

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др Сергей Диордица”Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс нянгийн тэсвэржилтийн асуудлыг чухалчлан авч үздэг. Иймээс дэлхийн болон бүсийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан гаргасан. Түүнчлэн энэ оны аравдугаар сард ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 70 дугаар чуулганаар эрүүл мэндийн салбарын удирдлагууд Номхон далайн баруун бүсэд нянгийн тэсвэржилттэй тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх үйл ажиллагааны хүрээг баталсан. Гол зорилго нь бүсийн улс орнуудад тогтвортой, ирээдүйг харсан шийдлийг хэрэгжүүлэхэд удирдамж болох юм. МУ-ын Засгийн газраас нянгийн тэсвэржилттэй тэмцэхээр олон талт үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай. Одоо түүний хэрэгжилтийг эрчимжүүлэхийн тулд бид хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх хэрэгтэй байна” гэв.

МАЛЧИД МАЛЫГ ТАРГАЛУУЛАХ ЗОРИЛГООР АНТИБИОТИКИЙГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭЖ БАЙНА

image

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал “Энэ жилээс нянгийн тэсвэржилттэй байдлыг авч үзэх арга хэмжээнд хөдөө аж ахуйн салбар нэгдэж байна. Антибиотик зөвхөн хүн эмнэлгийн асуудал биш. Мал аж ахуйн салбарын асуудал учраас хамтарч тэмцэх шаардлагатай байгаа. Антибиотик дэлхийн хурцдмал асуудал болсон. Хүний эрүүл мэнд болон эдийн засагт маш их хэмжээний хор хохирол учруулж байгаа учраас тодорхой арга хэмжээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Малчид антибиотикийг малыг таргалуулах зорилгоор замбараагүй хэрэглэж байгаа асуудлыг таслан зогсоох хэрэгтэй. Малын эмчийн жоргүйгээр антибиотикийг худалдаалдаг байдал сөрөг нөлөө үзүүлж байна. Энэ асуудлыг салбар дундын хамтын ажиллагааны хүрээнд засч сайжруулах шаардлагатай. Мөн вакцины журмыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Мал эрүүл байх тусам антибиотик хэрэглэх шаардлагагүй болно. Иймээс вакциныг журмын дагуу хэрэглэдэг байх хэрэгтэй. Үүнийг малчид болон малын эмч нар хатуу мөрдөх шаардлагатай байна” гэлээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:55

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:55


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.