Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сэлэнгэ аймгийн Түшиг сумыг Алтан гадас одонгоор шагналаа

Aдмин / Нийслэл

Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Сэлэнгэ аймгийн Түшиг сумыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Атар газар эзэмшсэний 60 жилийг ойг тохиолдуулан Атрын – 1, 2, 3 дугаар аянд манлайлан оролцож, Монгол Улсын газар тариалан, мал аж ахуйн салбарын тэнцвэртэй хөгжлийг хангах болон улс, аймгийнхаа хөгжилд оруулж буй тус сумын иргэдийн өндөр хувь нэмрийг үнэлж Сэлэнгэ аймгийн Түшиг сумыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийн дагуу шагнал гардуулах ёслол өчигдөр /2019.11.17/ болж, шагналыг Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа гардууллаа.


Сэтгэгдэл

Зочин [103.229.120.254] 2019-11-19 09:14:36

Одоо энэ тэнэглэлээ зогсоох хэрэгтэй ш дээ. Хаа байсан коммунизмын үед дэлхийн 2 дугаар дайны дараа оросууд хотуудаа баатарлаг хот гээд шагнаад байсан шиг аймаг сум, байгууллагыг шагнаж, эзэн биегүй балайрч байхаа больё.

Зочин [202.126.88.56] 2019-11-18 23:05:31

НАСААРАА АЖИЛ ХИЙГЭЭГУЙ НЭГ АВГАЙ АЛТАН ГАДАС АВЧ БАЙХАД

zochin [202.55.188.34] 2019-11-18 21:58:07

Naad sumaa sain avch yavaa hvnee shagnahgvi tugand tumur zvvgeed yahavde

Зочин [103.57.92.73] 2019-11-18 20:10:50

мэдрэл фязданууд

Зочин [66.181.184.195] 2019-11-18 18:51:40

З.Энхболд сумандаа өгч дээ.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.