НИТХ дахь МАН-ын давхар дээлтнүүд хэн хэн байна вэ?

Л.Батцэнгэл / Нийгэм

НИТХ-ын МАН-ын төлөөлөгчид давхар албан тушаал хашиж байгаа талаар судалгаа гарчээ. БГД-ийн 4, 5, 20дугаар хорооноос сонгогдсон Жамсрандоржийн Батсайхан Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар даргаар ажиллаж байсан бөгөөд “Үндэслэлгүй халагдсан” гэсэн гомдлоор шүүхдэж байгаа аж. Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Жанцангийн Батбаясгалан, Засаг даргын орлогч Дашнямын Мөнхжаргал, Шижирбаатарын Анхмаа нарын нэр давхар дээлтний тоонд автоматаар бичигдэх нь тодорхой. Баянзүрх дүүргээс сонгогдсон Чулууны Гантулга Агаар орчныг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа бол төлөөлөгч Борхүүгийн Сүхбаатар НОСК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

БЗД-ээс сонгогдсон Дашзэгвийн Амарбаясгалан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар, төлөөлөгч Түдэвийн Цэрэнноров Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-н даргаар, Сайхансамбуугийн Эрдэнэтуул Нийслэлийн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар тус тус ажиллаж байгаа юм. Мөн Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Батсуурийн Отгонсүх Нийслэлийн Засаг даргын орлогчоор, Цогтсайханы Төрхүү Нийслэлийн Ус сувгийн удирдах газрын даргаар, Бямбадоржийн Цолмон Нийслэлийн “Автобус-3” баазын даргаар, Батсүрэнгийн Бямбадорж Хот тохижилтын газрын даргаар, Сонгинохайрханаас сонгогдсон Дагвын Баярсайхан Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэмжих төвийн даргаар ажилладаг юм байна.

Самданнямын Мөнхчулуун НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан бол Мягмаржавын Халиунбат Нийслэлийн засаг даргын орлогчоор, Рэнцэндагвын Дагва Нийслэлийн Иргэдийн хурлын даргаар ажилладгийг хүн бүхэн мэднэ. Сүхбаатар дүүргийн 12,13, 14 дүгээр хорооноос төлөөлөгч болсон Оросбаатарын Мөнгөншагай Нийслэлийн засаг даргын орлогч, Готовын Төмөрбаатар Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэлийн дарга, Пүрвээгийн Баярхүү НЗД-ын Орлогч дарга, Хан-Уул дүүргээс сонгогдсон Цагааны Байгалмаа МАН-ын бүлгийн дарга, НИТХ-ын даргын Гадаад, бодлого хариуцсан зөвлөх зэрэг албан тушаалыг хашиэ байгаа юм.

Хан-Уулаас гарсан Жуковын Алдаржавхлан Хан-Уул дүүргийн Засаг даргаар ажиллаж буй бол Чингэлтэй дүүргийн төлөөлөгч Балжиннямын Мөнхбат Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар, Шагдаррагчаагийн Үнэнбат Нийслэлийн өмч, ашиглалтын газрын даргаар, Мангалжавын Эрдэнэтуяа НИТХ-ын даргын Хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөхөөр, Жамсрангийн Эрдэнэбат Чингэлтэй дүүргийн Засаг даргаар, Багнуураас сонгогдсон Цэндийн Сандаг-Очир Багануур дүүргийн Засаг даргаар, Налайхаас сонгогдсон Сайнбуянгийн Амарсайхан Нийслэлийн Засаг даргаар тус тус ажиллаж байгаа юм.


Сэтгэгдэл

Хүн [202.72.245.122] 2019-11-19 09:38:30

МАНАН -1,2-ыг ирэх сонгуулиар зайлуулая

Бүтэхгүйээ [123.113.159.54] 2019-11-19 08:12:03

Яаж харахаараа тэр Мөнхжаргалыг орлогч болгоод бдгий. Архангайн багшийн сургуулийг бага ангийн багшаар төгссөн хүн хотын утаа гэр хорооллыг сайжрууллаа юу. Хачин2 юм манайхаас гарна шүү. Тэр нь өөрийнхөө ямрыг сээлфий гээч юмаар ёстой тод харуулсан даа хаха

novshnuud [103.99.103.99] 2019-11-19 08:07:38

bugd darga bolj mungu idej bna unheer teneg novshnuud bugdiin haraal ideg

Зочин [66.181.184.195] 2019-11-19 06:41:23

НИХТөлөөлөгч цалин авдаггүй, байнгын ажиллагаагүй учир давхар дээл биш. Төлөөлөгчид ажилтай хүн, захирал, эмч багш дэвшиж болно шүү дээ. Ажилгүй хүн дэвшинэ гэсэн хууль хаана байна вэ? АНус-ынхан улс төржих гэж ядчих юмаа. Ядахдаа наад захын юм ойлгодог болоосой.Чааваас гэж.

Зочин [202.126.89.110] 2019-11-19 06:26:56

D. Munhjargal gej avgai songogdson toirogtoo yu ch hiisengui 4 deh jildee boloh gej bn. Iim malnuudiig songohoo bolimoor yu

Хаха [123.113.159.54] 2019-11-19 08:10:05

Яах гэж тэр балай авгайг сонгосон юм?


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.