Ч.Даваабаяр: “Капитал” банкнаас авах ёстой 240 тэрбум төгрөгөө төр авах хэрэгтэй

Н.Алтанцэцэг / Нийгэм

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр “Сүүлийн жилүүдэд нийгмийн даатгалын шимтгэл жил бүр өсч байгаа. Баялаг бүтээгчид хуулийн хүрээнд татвараа төлөөд явдаг. Одоо ирэх оноос ахиад нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувиар нэмэгдэх гэж байна. Ажил олгогч 74 тэрбум төгрөг, ажилтан буюу даатгуулагч 74 тэрбум төгрөг төлөх гэж байна. Үүнийг бид эсэргүүцэж байгаа. “Капитал” банкнаас авах ёстой 240 тэрбум төгрөгөө аваач. УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн “Капитал” банкны мөнгийг иргэд төлөх ёсгүй. Монгол Улсын эдийн засаг хүнд байгаа бөгөөд ам.долларын ханш хэлбэлзэлтэй байна. Гэтэл бодит амьдрал дээр цалин хөлс нэмэгдэхгүй байгаа хирнээ татвар, шимтгэл нь нэмэгдээд байхаар ард түмний амьдрал маш хүнд байна. Авч байгаа цалин мөнгө нь амьдралд хүрэлцэхгүй байгаа. Улсын төсөв 2.1 тэрбум төгрөгийн алдагдалтай батлагдахдаа Жижиг дунд үйлдвэрлэлийн мөнгийг оруулж батлаагүй. Өнөөдөр Монгол Улсын зах зээл дээр 80-90 хувийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон баялаг бүтээгчид эзэлж байгаа” гэлээ.

image

Мөн холбооны гишүүн Ц.Бумцэнд “Ажиллах хүчний хомстлын тухай яригдаж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл өөрөө ажиллах хүчний хомстлыг бий болж байна. Авч байгаа цалингийн ихэнх нь шимтгэл, татварт явдаг. Иргэд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа төлж байхад төр тэр мөнгийн найдвартай газар хадгалах ёстой. Гэтэл үе үеийн Засгийн газар нийгмийн даатгалын сангийн мөнгийг байхгүй болгосон. Жишээлбэл, Нас барагчдын нэр дээр мөнгө авсан асуудал хаагдсан. Мөн “Капитал” банкны асуудал гэх зэрэг зүйлд төр хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Ерөнхийлөгч нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдүүлэх асуудалд хориг тавихыг дэмжиж байгаа нь сайн хэрэг” гэв.


Сэтгэгдэл

төрд гарсан хулгайч нараа цэвэрлэ [202.131.244.210] 2019-11-20 01:44:08

Тэр Ундармаа гээч хулгай хийснийг нь нотлочихсон л юм бол яахаараа хөрөнгийг нь хурааж төлүүлдэггүй юм?? жирийн нэг иргэн нэг жижиг дэлгүүрээс хулгай хийгээд баригдахад хэд нугалаад төлүүлдэг юм гэсэн, гэтэл улсын төлөө ард түмний төлөө гэж гарчихаад хулгай хийж байгаа хүнээр хэд дахин нугалж төлүүлээд хариуцлагы нь хүлээлгэж төрд шургалсан хулгайч ах дүүсийг нь ч бас цэвэрлээч, тэхгүй бол төлөөд эргүүлээд нөгөөдүүлээрээ дамжуулаад хулгайлж шархаа нөхнө .. Төрд гарсан хулгайчид Монголын бодит аюул

Зочин [182.160.1.162] 2019-11-19 17:32:28

Хулгайч тонуулчдаа эхлээд шалгаж цэгцлэхгүй ард иргэддээ ачааны хүндийг үүрүүлж хулгач нарын зувчуулсан алдагдлыг үүрүүлэхээ зогсоо.

Zochin [61.156.112.98] 2019-11-19 15:43:38

Doliison baliar avgai huuchin huuhdiin huvtasnii uuldveriig ene avgai hudlaa yarij bairiin avch dampuuruulsan odoonii bishrelt tov yamar saihan uildver bsan chanartai buh huvtsas hiigeed ulsaa hangadag bsan sh dee odoo ene bishreltiin zaraad hamag horongiin tor huraagaach ard tumen bosoh tsag boljee neeree

zochin [202.55.188.33] 2019-11-19 10:38:18

Капитал банкыг сонгож байршуулсан Номтойбаяраас хариуцлага нэхэх ёстой.

Хүн [202.72.245.122] 2019-11-19 09:37:12

Үнэн дэмжие

Зочин [202.55.188.88] 2019-11-19 09:27:01

Shunaltai avgai ingeed 3 say huniig hohiroogood baij bolohgui shdee

зочин [64.119.20.10] 2019-11-19 09:21:08

Тэтгэвэрийн сангийн106,Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум төгрөгийг Капитал банкны хариуцагчаар төлүүлэх сангуудийг хохиролгүй болгоход асуудлыг чиглүүлэх хэрэгтэй.

Зочин [202.55.188.88] 2019-11-19 09:10:02

2 garaa holteigee orgon demjij baina, Undarmaagiin 24 company baidag gee bizdee tedniig ni zarj iregdiin mungiig hohirolgui bolgoh heregtei

Зочин [66.181.184.195] 2019-11-19 06:43:48

Капитал банкнаас авах ёстой мөнгөө авах хэрэгтэй. Ард түмэн авахыг шаардаж байна.

Er [66.181.161.97] 2019-11-19 06:33:14

Tur zasag buruutai. 240b Undarmaagaar tuluulej chadakhgui bol. Tur uuruu tulukh kheregtei. Ard tumen chine yadarch bn. Yu tatvar nemkh

зочин [66.181.187.227] 2019-11-19 06:05:05

Шимтгэл төлөхгүй ,бол ,тэтгэвэр ,авах ,асуудал ,байхгүй ,болно. Яах бэ. Авдаг мөнгөө авна биз . Төлдөг шимтгэлээ ,төлнө өө хө. Хямдхан хувьтай ,зээл ,авах ,гэж байгаа бол ,үүнийг шийдэж өг. Өөр арга өнөөдөр алга даа. Ахмадуудын ,тэтгэвэр ,олгохгүй ,байгаад үз дээ. Нэг ч үйлдвэр ,ажиллахгүй адилхан хоосроно. Ийм л тавилан хүлээж байна.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.