Бүртгэлтэй ажилгүй иргэд 21.9 мянга байна

Aдмин / Нийгэм

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны эхний 10 сард ажилгүй 69.0 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 19.1 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 52.9 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 6.8 (9.0%) мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 1.8 (3.3%) мянган хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 185 (1.0%) хүнээр буурчээ.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны аравдугаар сарын эцэст 34.6 мянга, үүнээс 21.9 (63.3%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 12.7 (36.7%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

image


Сэтгэгдэл

Eh oron [202.126.88.139] 2019-11-19 09:52:20

ajild aban gesen zariin daguu zaluuchuud irheeree 1 diflom vzvvleed ymar dargiin orontoo bain ymar zalin ogoh ym gehiin hubiin hebshiliin bid heden diflomtoin hamaagvi bvr diflomgvi baisan ch hamaagvi setgeleesee ajilah hvniig ajild abii geheer har ajil hiihgvi geh ymdaa hoorhii toriin ajil bish bolhoor hubiin bid negel daragtai baidag bolhoor gezvv ymdaa

зочин [66.181.187.227] 2019-11-19 07:39:14

Худлаа байна даа. Ийм цөөхөн байхгүй шүү. Нэг аймаг ,хотод л ийм байгаа.

Зочин [66.181.161.93] 2019-11-19 09:28:03

Ажилд авна гээд зар тавиад хүн ирдэггүй улаан дипломтой хүн монголоор дүрэн дарга авна гэвэл хаалгаар багтахгүй хүн ирэх юм

Зочин [66.181.161.117] 2019-11-19 07:15:01

Монголоор дүүрэн ажилгүй иргэд.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.