Арвайхээр суманд 14 км хатуу хучилттай авто зам шинээр ашиглалтанд орууллаа

Aдмин / Орон нутаг

Өвөрхангай аймгийн ИТХ-аас 2019 оныг “Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил” болгон зарласны дагуу Арвайхээр суманд 14 км хатуу хучилттай авто замыг шинээр тавиад байна. Үүнээс 12.6 км нь гэр хорооллыг холбосон авто зам юм.

Ард иргэдийн цаг завыг хэмнэх, ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, тоосжилт, бохирдлыг багасгах зэрэг олон талын ач холбогдол бүхий авто замын нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 19-ны өдөр боллоо. Замын ажлыг “Өндөр сант” ХХК улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн бөгөөд удахгүй Дэлгэрэх гол дээгүүр 15 метр төмөр бетон гүүр, 400 метр авто замыг ажил хийгдэнэ гэдгийг хэлж байв.

  • ТИС-ийн хойд уулзварыг дөрөвдүгээр сургуулийн шинэ замын төгсгөлтэй холбох 840 м
  • Гандангийн замаас баруун тийш “Дэлгэрэх” голоор хөндлөн гарч “Буга согоот”-ын өндөрлөгийн авто замтай холбох 1.761 км
  • Гандангийн замаас зүүн тийш тэсэлгээний замтай холбох 410м
  • Хүүхдийн паркийн хойно 143м
  • Наймдугаар цэцэрлэгийн баруун замыг зургаадугаар багийн шинэ замын уулзвартай холбох 412м
  • "ЭНБ" шатахуун түгээх станцын урдуур зүүн тийш гарч Рэнчинпэлжээгийн гудамжтай холбох 299м
  • Наймдугаар цэцэрлэгийн баруун замыг 52 айлын орон сууцны байр хүртэл холбох 370м
  • Тэсэлгээний урд талын замын зүүн уулзварыг зургаадугаар багийн шинэ замын төгсгөлтэй холбох 2.266км
  • Аравдугаар багийн хуучин асфальтан замын төгсгөлийг нисэхийн зүүн талын замын төгсгөлтэй холбох 596 метр
  • Хоёр, долдугаар багийн хуучин замыг шинээр төлөвлөх авто замтай холбох 269 метр
  • Аравдугаар багийн хуучин асфальтан замыг аравдугаар багийн замын төгсгөлтэй холбох тойрог 2.387 км
  • Арвайхээр сумын хоёр ба долдугаар багийн хуучин замыг шинээр төлөвлөх авто замтай холбох авто замын засвар шинэчлэл 630м
  • Хаан банкны урд уулзвараас “Онги” төв хүртэлх 325м нийт
  • ТИС-ийн уулзвараас урагш дэлгэрэх голын баруун эргээр явах 739м авто зам
  • Ренчинпэлжээгийн гудамжны автозамыг ТИС-ийн зүүн талын уулзвартай холбох 268м

Дөрөвдүгээр сургуулийн баруун талын уулзварыг А0301 дугаартай авто замтай холбох 1.717км замын тус тус тавиад байна.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн ИТХ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:01:17

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:01:17

hyn heregtei syy dee!! [148.60.92.227] 2019-11-20 10:13:33

hegjih l heregtei!!!erbiih derbiiheeree orolzochgooyo?ardyyd aa!!!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.