Шинжээчдийн баг ажиллаж байна

Aдмин / Нийгэм

Онцгой байдлын ерөнхий газар, Швейцарын Хөгжлийн агентлагтай хамтран “Монгол Улсын Хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад эрэн хайх, аврах ажиллагааны сургалт, бэлтгэлийн байгууламж байгуулжийг байгуулан, сургагч багш нарыг бэлтгэх юм.

Төслийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, явц, төлөвлөгөөтэй танилцах зорилгоор Швейцарын Холбооны Улсын аврах ажиллагааны шинжээчдийн баг Онцгой байдлын ерөнхий газарт ажиллаж байна.

Төслийн багт барилга, байгууламж, сургалт, техник тоног төхөөрөмж болон удирдлагын баг гэсэн дөрвөн дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүн багтсан бөгөөд энэ сарын 11 дугаар сарын 18-22-ний өдрүүдэд ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газарас мэдээллээ.


Сэтгэгдэл

зочин [150.129.143.138] 2019-11-21 00:56:37

Сайн байна онцгойгын албан хаагчдыг жилд нэг удаа сувилалд явуулж бай.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.