ЭСЯ-ны газрыг улсын тусгай хэрэгцээнд авна

Aдмин / Нийгэм

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар ЭСЯ-ны газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, нийслэлийн Хан-Уyл дүүргийн нутаг дэвсгэрт орших Арабын нэгдсэн Эмират улсаас Монгол Улсад cyyгaa Элчин сайдын яаманд олгосон 1449 ам. метр газрыг гадаад улсын дипломат төлөөлөгчийн газрын эориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авах тухай хэлэлцэх ажээ. Манай улс АНЭУ-тай 1996 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд одоогоос гурван жилийн өмнө Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээсэн байна.

ЭСЯ-аа нээхийн тулд Хан-Уул дуургийн XY хорооны нутаг дэвсгэрт байрлах "Жаргалан“ хотхоноос өөрийн хөрөнгөөр амины орон сууц бүхий 1449 ам. метр хэмжээтэй газрыг худалдан авч, ЭСЯ-ны байрны зориулалтаар ашиглаж байгаа бөгөөд энэ газрыг улсын тусгай хэрэгцээнд авахуулах хүсэлтийг Барилга, хот байгуулалтын яаманд гаргажээ. Энэхүү хүсэлтийнх нь дагуу тогтоолын төслийг баталснаар Арабын нэгдсэн Эмират улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамны газрын асуудал шийдэгдэж, xoëp улсын харилцааг хөгжүүлэхэд түлхэж үзүүлсэн алхам болно гэж үзэж байна.


Сэтгэгдэл

зочин [150.129.143.138] 2019-11-21 00:55:35

Элчингүүдийн хороолол тусад нь гаргаач харуул хамгаалалтаас өгсүүлээд хэн орж гарч байгаад хяналт тавихад амар.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.