С.Амарсайхан: Нийтийн тээврийг шинэчлэхэд 500 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байгаа

Н.Алтанцэцэг / Нийгэм

Нийслэлийн удирдлага 2019 оныг “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарласан. Энэ хүрээндээ өнөөдөр Нийслэлийн 2020 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Нийслэлийн төсвийн хэлэлцүүлэгт 400 орчим иргэд оролцож, 40 орчим иргэн санал бодлоо хэлсэн. Мөн оролцогсод нийслэлийн ирэх оны төсөвт тусгах саналаа бичгээр буюу санал авах маягтыг бөглөж өгсөн юм. Тодруулбал, дүүрэг хороодод хийгдэж буй удаашралтай байгаа төсөл хөтөлбөрийг урагшлуулах, зарим хороонд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг барих, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний ажлыг хийх зэрэг саналыг иргэд хэлж байв. Иргэдээс гаргасан саналуудыг нэгтгэн, Нийслэлийн 2020 оны төсвийн эх үүсвэрийн хүрээнд тусгах аж.

ХЭЗЭЭ Ч БҮТЭХГҮЙ ЗҮЙЛИЙГ ЗУРАГТААР ЗАРЛААД БАЙХ ЮМ

image

Баянзүрх дүүргийн 12дугаар хорооны Засаг дарга н.Батсайхан “Манай хороонд гурван ажил хийгдэж байгаа. Энэ ажлууд бүгд наймдугаар сараас эхэлсэн. Төсөвт тусгасан ажлаа жаахан эртхэн эхэлж байх хэрэгтэй байна. Цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил есдүгээр сарын 1-нд эхэлсэн. Арванхоёрдугаар сарын 20-нд дуусна гэж байгаа. Ийм үлгэрийн юм яриад байж байна. Энэ нийслэлийн ажлын уялдаатай холбоотой. Дүн өвөл болж байхад гадаа ажил эхэлж байгаа нь хэр чанартай болох вэ. Гүйцэтгэж байгаа байгууллагын асуудал яриагүй нийслэлээс ажлыг эхлүүлэх хугацаатай. Нийслэлийн орон сууц корпорициас орон сууцжуулах асуудлыг ярьж байсан. Үүндээ жаахан уяан хатан байгаач. Нийтдээ дөрвөн га газрыг чөлөөлж өг гэж байгаа. Манай хороонд 0.7 га хүрдэг хашаа байхгүй. Бодит байдал 40-50 айл нийлж байж дөрвөн га газар болно. Хэзээ ч бүтэхгүй зүйлийг зурагтаар зарлаад байх юм. Ирэх онд хийгдэх ажлаас эртхэн эхлүүлэх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Манай хороонд хийгдэж байгаа ажлууд нийслэлийн хөрөнгөөр хийгдэж байгаа. Ирэх хавар чанаргүй ажил хүлээж авах нь” гэлээ.

Баянзүрх дүүргийн 19дүгээр хорооны Засаг дарга Ж.Батцэнгэл “Төсвийн хэлэлцүүлэгт оролцох боломж олгосонд баярлалаа. Хоёр санал хэлнэ. 2016 онд НИТХ-ын шийдвэр гаргаж нийслэлийн Засаг даргын захирамж гаргаж нийслэл дахин төлөвлөлтийн хүрээнд ажил зохион байгуулах найман байршил батлагдсан. Энэ байршлын нэг нь БЗД-ийн 19дүгээр хороонд “Цайз хотхон” хэрэгжихээр батлагдсан боловч одоо энэ ажил зогссон. Харин 2017 онд нийслэлийн Захирагчийн ажлын алба иргэдийн бүлэг, Герман-Монголын хамтын нийгэмлэг, “Эрэл” компани , “Ариг” банк гэсэн таван байгууллага санамж бичигт гарын үсэг зурж “Эко цайз” гэдэг төслийг хэрэгжүүлэхээр болсон. Герман-Монголын хамтын нийгэмлэг зураг төслийг батлуулчихсан. Төслийг хэрэгжүүлэхээр хоёр жил боллоо. Энэ хугацаанд нийслэлийн Захирагчийн ажлын алба хүлээсэн үүргээ биелүүлж инженерийн шугам сүлжээг шийдвэрлээд өгчих юм бол тэнд 193 иргэний асуудал шийдэгдэх гээд байна. 2020 оны төсөвт тусгаж өгөх боломж байна уу. Энэ асуудлыг шийдэж өгөөч” гэв.

Чингэлтэй дүүргийн наймдугаар хорооны зохион байгуулагч н.Түмэнбаяр “Гэр хороололд өвөл болохоор хөрсний ус дээшээ гарч айл өрхүүдийн хашаа руу орж байна. Чингэлтэй дүүргийн наймдугаар хороо хотын төв хэсэгт ордог боловч өвөл болохоор хөрсний бохирдлын халиа үүсч байна. Хөрсний усны асуудлыг шийдэх асуудлыг 2020 оны төсөвт тусгах хэрэгтэй. Мөн хяналтын камерын асуудлыг тусгаж өгөх хэрэгтэй” гэдэг саналыг хэлсэн юм.

ИРЭХ ОНЫ ТӨСВӨӨР АХУЙН ЧИГЛЭЛИЙН АЖЛУУДЫГ ХИЙНЭ

image

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Амарсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

-Улсын төсвийн дараа нийслэлийн төсөв анхаарал татаж байгаа. Нийслэлийн төсөв хэдээр батлагдах вэ. Хамгийн их хөрөнгө оруулалт хаашаа чиглэх вэ. Иргэдийн тавьж байгаа асуудлууд дээр их анхаарах вэ?

-Иргэдийн оролцоотой 2020 оны төсвийг батлах ажлыг эхлүүлж байна. Жил бүр иргэдийнхээ саналыг авдаг. Энэ жил нийслэлд нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт орлого төлөвлөсөн байгаа. Суурь орлогыг 800 тэрбум төгрөг гэж төлөвлөж байгаа. Үүнээс урсгал засвар хөрөнгө оруулалт гээд 100 гаруй тэрбум төлөвлөсөн. Энэ жил улсын төсөвт 319 тэрбум төгрөгийн төвлөрүүлж байгаа. Энэ онд өөрсдийнхөө нөөц бололцоогоор орлогоо нэмэгдүүлж, зарлагаа багасгах чиглэлийг барьсан. Ирэх оны төсвөөр ахуйн чиглэлийн ажлуудыг хийнэ. Тухайлбал, иргэдийн хашаа хороо, хог хаягдал ангилах цэвэрлэх, нийтийн тээврийг шинэчлэх чиглэлд анхаарна. Мөн эмнэлэг цагдаа, онцгой гэсэн байгууллагын үйлчилгээнд шаардлагатай автомашин, техник, тоног төхөөрөмжийг авч өгнө. Олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр камерын болон замын хөдөлгөөний удирдлагын системийг бүрэн байршуулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Эдгээрийг хэрэгжүүлснээр замын хөдөлгөөнийг бууруулж хянах боломж бүрдэнэ. Мөн хотын стандартад анхаарлаа хандуулна. Харин томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж байхгүй. Гадаадын зээл тусламжаар нэг хоёр төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа. Нийслэлийн өөрийн төсвөөр дээр дурдсан ажлууд хийгдэнэ. Мөн иргэдээсээ саналаа авна.

-Нийтийн тээврийг шинэчлэх ажилд хэчнээн төгрөг төсөвлөгдөх вэ?

-Нийтийн тээврийг шинэчлэхэд 500 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Эхний ээлжинд 20-30 хувийн хөрөнгө оруулалтыг тусгана. Мөн саяхан эхлүүлсэн сургуулийн автобусны тоог нэмэгдүүлж, 2020 оны эхэнд үйлчилгээнд гаргахаар ажиллаж байна.

-Нийслэлийн дүүргүүдэд хуваарилалтыг яаж хийх вэ. Багануур дүүрэг хотын статустай шүү дээ?

-Дүүргүүдэд орон нутгийн сангийн хөрөнгөө хувиарлана. Зарим дүүргүүд өөрсдөө орлого төвлөрүүлдэг. Иймээс дүүргүүд орлого, зарлагаа хянаж явна. УИХ дээр 2020 оны төсвийг батлаагүй байгаа учраас эцсийн байдлаар тоо хэлэх боломжгүй. Урьдчилсан байдлаар хэлэлцүүлэг хийж, бэлтгэлээ хангаж байна. Төсвийн тухай хуулиар орон нутгаас улсын төсөвт төвлөрүүлэх орлого гэж бий. Энэ жил орлогынхоо 30 хувийг улсын төсөвт төвлөрүүлж байгаа. Энэ нь 319 тэрбум төгрөг юм. Улсын төсөвт ийм хэмжээний мөнгө төвлөрүүлж байгаа нь нийслэлд үлдэх мөнгө багасч байна гэсэн үг.

-Төсөв мөнгө нь байгаа хирнээ ажлаа хугацаандаа эхлэхгүй байна гэдэг асуудал яригдаж байна. Яагаад ажлаа хугацаанд нь эхэлж болохгүй байгаа вэ?

-Удаашралтай зүйл байгаа. Энд хэд хэдэн шалтгаан бий. Тендер зарлагддаг боловч хуулийн хугацаа 30-60 хоног гэж явдаг. Хоёр гурван сарын хугацаанд тендер зарлах процесс явагддаг. Тендерт яллаа гэхэд зарим нэгэн гомдол гаргаж хоорондоо шүүх цагдаа гэсээр байж хойшлогдож байгаа. Зарим нь аж ахуйн нэгж урьдчилгаа авчихаад цагтаа ажлаа хийдэггүй. Чанарын шаардлага хангахгүй байх, хугацаа алдах гэх мэтийн олон төрлийн шалтгаан байна. Иймээс цаашид нарийн төлөвлөгөө гаргаж анхаарч ажиллах ёстой.

-Хот зардлаа хэр танаж байгаа вэ. Гадаад томилолтын зардал их байна гэдэг шүүмжлэл нэлээд гардаг?

-Гадаад томилолтын зардал ийм өндөр байхгүй. Мэдээж гадаад дотоодод айлчилж явж, туршлага судлах гэх мэтийн төсөв байгаа. Энэ мөнгийг цаашид нэмэгдүүлэхгүй, гадаад дотоодод зугаалах гэдэг асуудал байхгүй. Шаардлагатай үед гадагшаа явдаг төсөв нь байж байгаа. Үүнээс гадна өөр зардал байхгүй. Шаардлагагүй зүйлд мөнгө зориулахгүй гэдэг байр суурийг баримталж байна.

-Нийслэлийн 380 жилийн ойд зарцуулсан хоёр тэрбум төгрөгийн задаргаа байна уу. Ойн хүрээнд дүүргүүдэд цэцэрлэгт хүрээлэн барина гээд өнөөдрийн байдлаар баригдсан хүрээлэн байхгүй байна?

-Дүүрэг болгонд цэцэрлэгт хүрээлэнгийн ажил эхлээд явж байгаа. Эхнээсээ ашиглалтад орсон. Чингэлтэй дүүрэгт олон улсын стандартын хөл бөмбөг ногоон байгууламж бүхий талбай. Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд хуучин хогийн цэг байсан талбайг цэгцэлж усан спортын ордон барих ажил дуусч байна. Хан-Уул дүүрэгт спорт талбайтай болсон. Олон дүүрэгт ногоон байгууламж, спорт талбайнууд хийгдэж байгаа. Цаашид нэлээд ажил хийхээр төлөвлөж байгаа.


Сэтгэгдэл

Зочин [203.91.112.146] 2019-11-21 03:46:39

Бүх л \юманд сургууль цэцэрлэг барих гэдэг болж УБт шилжин ирэлтийг цэгцэлж хөдөөний иргнэшилтэй нөхдүүдийг албадан нутагт нь буцааж УБт төрөлтийг хязгаарлах бодлого барихгүй бол хүүхэд гэдэг нэрийн дор жил бүр сургууль цэцэрлэгт хичнээн мөнгө урсаж байнаа УБт 2с дээш хүүхэд төрүүлэхийг хориглох хэрэгтэй

Зочин [209.95.56.51] 2019-11-21 00:51:37

УЛААНХУАРАН ГЭГЧ ХАЯАГДСАН ГАЗАР ХОТЫН ТӨВӨӨС 4 ХҮРЭХГҮЙ КМ ЭНДЭЭС ГАНЦХАН №40 НЬ ШУУД ЯВДАГ НӨГӨӨ 2 НЬ ЦАЙЗ РУУ ЭРГЭЭД ТАГ ТҮГЖИРНЭ. ӨГЛӨӨД ХҮҮАДҮҮД ХӨЛДӨЖ ҮХТЛЭЭ ХҮЛЭЭНЭ ХҮМҮҮС Ч АЖИЛДАА ХОЦОРНО. УЛААНХУАРАНГИЙН ЭЦЭСТ ЖИЛД Л 2-3 БЛОК БАЙШИН БАРИГДААД ХҮМҮҮС НЬ БАГТАЛЦАХГҮЙ ТАЛДАА ТОМООХОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦЭГҮҮД АЛГА ХАРИН ӨНДӨР ӨНДӨР ЗОЧИД БУУДАЛ БАР ИХ БОЛЧИХЛОО ХААНА ХУУЛЬ ҮЙЛЧИЛЭХГҮЙ БАЙНА ТЭНД ИЙМ НӨХЦӨЛ ИХЭЭР БҮРДЭЭД Л....ХҮМҮҮС АЖИЛ СУРГУУЛЬДАА ХОЦОРОХГҮЙН ТУЛД ОФИЦЕР ЛУУ АЛХАЖ ХҮЙТЭНД НИЙЛЖ БАЙГААД ТАКСИДАЖ ЯВНА ЭНЭ ХЭВИЙН ҮЗЭГДЭЛ ҮҮ

зочин [150.129.143.138] 2019-11-21 00:48:49

Нийтийн тээврийг сэтгэл байвал шийдэж ядаад байх зүйлгүй авилгал авсан хүмүүсийн хөрөнгийг хураагаад эхнээс нь парк шинэчлэлт хийхэд л хангалттай.Монгол босоход маш амархан хэн хэн ямар байгаад ард олны нүдэн дээр хөрөнгөжөөд байгаа нь илт, утаанаас салж чадлаа гадныхан гайхаж байна хамгийн их утаатай хотуудын эхний 3-р байранд байсан хот 69-р байр хүртэл ухарлаа юу хийчихэв бараг туршлага судлах юм ярьж байна.

Зочин [103.229.121.207] 2019-11-20 17:01:13

Amarsaihan huuhdiin tuluu mash tom buyn hiij bgaa n huuhdiin avtobus.bur olon chigleld yvuulj ugnu uu?gej huseh bna.etseg ehchuud huuhdiin avtobus yvj ehelseneer ajil turulduu hocrohgui huuhddee sanaa zovohgui huuhdee zuuj zamiin hudulguund oroltsohgui tugjirel buurna geed mash zuv buyntai ajil ehluulsen.erunhii said zuv hunee demjij gargaj irsen.ta buhend amjilt husie.

зочин [192.82.78.225] 2019-11-20 14:35:28

Нийтийн тээвэр болүе үеийн улс төрд орогчдын мөнгө угаадаг газар шүү.

зочин [203.91.115.38] 2019-11-20 11:44:32

Амарсайхан дарга минь ээ Япон улсад үйлдвэрлэгдсэн шинэ загварын том оврын автобусаар парк шинэчлэлээ хийгээрэй одоо явж байгаа Солонгосын Хятадын хуучин их засварт орсон утаа хаясан төмрийн сэг шиг юм битгий оруулж ирээрэй 1990 онд Ниссаны цэнхэр өнгийн том автобуснууд их сайн байсандараа нь хотын дарга нар булхай хийгээд авлига өгдөг болхоор нь Хятад Солонгосуудаас хуучин муу автуус оруулж ирээд нийтийн тээвэр төмрийн хогны цуглуулга болсон доо Японы ч юм уу Германд үйлдвэрлэсэн автуус иргэд сэтгэл хангалуун олон жил ашиглагдлах цэвэр цэмцгэр хотын өнгө үзэмжинд таарсан гэж бодож байна та уншаад нэгийг болно биз

ба [103.11.195.34] 2019-11-20 10:34:06

Нийтийн тээвэр хөгжихгүй байна Үе үеийн засаг дарга нар юуу ч хийхгүй байна. Нисэх бөмбөгөр өглөө орой 2 цаг гаран хүлээдэг арай гэж ирээд багтдаггүй автус нь зугтаад явдаг. тэгээд бохир заваан карт цэнэглэх цэгүүд нь байхгүй. хаацан. хүүхэд хөгшид бүр хөөрхий хэцүү байнааааааа

Зочин [66.181.170.215] 2019-11-20 09:26:03

Монгол инженерүүдийнхээ бүтээсэн автобуснуудаа явуулж үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Гадны орнуудад хөрөнгө оруулалт хийж, хуучин муусайн автобус оруулж ирж мөнгө идэх, үндэсний үйлдвэрлэлээ унагааж байгаа нь эх оронч үйлдэл биш гэмт хэргийн шинжтэй үйлдэл шүү хотын даргаа.

Зочин [66.181.161.65] 2019-11-20 09:21:39

Баян зүрэх дүүргийн 10 хорооны 1а 1б хэсгийн зам..тавьж өхүй юм уу хар замтай болчуул..ард ирэгдэд.сайн л байна аа.

Зочин [202.9.42.113] 2019-11-20 09:14:33

Больж уз бараг долларынтэрбкмтан болох нь байшд эд нар нийтийн тээврээ нэгмосон хувьд нь гарга эсвэл нэгмосон торийн омч болго ингэж монго идсээр 30 жил болоо одоо больж уз


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.