МҮОХ-ны Ерөнхийлөгчийн “сунгаа” айсуй

Н.Саранчимэг / Спорт

Монголын Үндэсний олимпийн хороо /МҮОХ/ гэж салбартаа л “саалийн үнээ” болсонбайгууллага бий. Цагтаа “ШО” хэмээн олноо алдаршсан, “Эрдэнэт”-ийн Ш.Отгонбилэг энэ байгууллагыг удирдаж явсан түүхтэй. Түүнээс хойш МҮОХ эмч мэргэжилтэй Д.Загдсүрэнгийн “эрхшээлд” 20 гаруй жилийн нүүрийг үзсэн билээ. Харин тэгтэл 2017 оны МҮОХ-ны долдугаар чуулганаар тав дахиа сонгогдож, 2021 он хүртэл олимпизмыг хөгжүүлэх байгууллагаа толгойлох эрхээ авчихсан байсан Д.Загдсүрэн өнгөрөгч аравдугаар сарын 3-нд “өөрийн хүсэлтээр” ажлаа өгөхөө мэдэгдсэн хүсэлтээ гаргаж өргөдлөө МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцүүлэх нь тэр. Гүйцэтгэх зөвлөлийнхөн ч суудлаас нь буулгах шалтаг гарлаа гэсэн шиг шалавхан өргөдлийг нь хэлэлцээд ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулж дараачийн Ерөнхийлөгчийг сонгоно гэдгээ зарлаад тэр хүртэл МҮОХ-ны Ерөнхийлөгчийг түр орлон гүйцэтгэгчээр тус холбооны дэд ерөнхийлөгч Б.Баттүшигийг томилсон.

Ер нь ээлжит олимп хаяанд ирчихсэн байхад манайх шиг Олимпийн үндэсний хороо нь “эзэн”-гүй сууж байдаг улс орон хэд бол. Аягүйтвэл 2020 оны Токиогийн олимпод амжилт гаргахгүй тохиолдолд МҮОХ-ны удирдлагын асуудал шийдэгдэхгүй байснаас болсон гэж хээвнэг хэлээд сууж байж мэдэх улс шүү. Адуучийн Басхүүг МЧБХ-ны “генсек”-ээс нь авч хаяхын тулд FILA-д нууц захидал илгээж байсан шиг, албан тушаалаас нь Д.Загдсүрэнг буулгахын тулд ОУОХ-ны Ёс зүйн хороон дарга Бан Ги Мунд захидал бичиж, зарим нэг нь шүүхэд өгч, бас ч гэж хэд хоногоор “хэцүү нэрт”-д суулгаад авсан паян манай МҮОХ-ны Ерөнхийлөгчийн зөөлөн суудалд санаархагчдад бий. Олимпизмыг Монголд төлөөлөгч энэ байгууллагад спортын бүх холбоод төдийгүй бөхчүүдийн дунд хэрүүлийн алим хаяад байгаа Допингийн эсрэг үндэсний төв харъяалагддаг. Энэ утгаараа зөвхөн спортынхны бус элдэвт шуналтай улс төрчдийн ч сонирхлыг татдаг нь нууц биш. Үгүй ядаж МҮОХ-г толгойлоод суучихвал өвөл, зуны бүх олимпийг өөрийн биеэр очиж үзнэ шүү дээ. Зардал энэ тэр нь цаанаасаа. Олимпод оролцож, амжилт гаргахгүй байсан ч хамаагүй. “Хамгийн гол нь оролцохдоо”л гэдэг ОУОХ-ны зарчмыг хангасан байхад л болно. Тийм болохоор ийм сайхан суудлын төлөө янз бүрийн хор найруулж гүйхээс биш яахав. Одоо энэ сунгаа бүр хүчээ авч байна. Яагаад гэвэл МҮОХ-ны дараачийн Ерөнхийлөгчийг сонгох ээлжит бус чуулган энэ сарын 28-нд болохоор тов гарчээ. Өөрөөр хэлбэл, эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болон Улс тунхагласны баярын өдрөө тэмдэглээд хоёр хоног амраад ирэнгүүтээ МҮОХ-ны шинэ Ерөнхийлөгчийг тодруулах нь. Одоогоор МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөж байгаа хүмүүсийг танилцуулья.

image

Б.Баттүшиг: МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Монголын Бадминтоны холбооны ерөнхийлөгч, ОУОХ-ны Маркетингийн комиссын гишүүн. Одоогоор МҮОХ-ны Ерөнхийлөгчийн албыг түр орлон гүйцэтгэж байгаа. Энэ утгаараа ээлжит бус чуулганаас санал авах өндөр магадлалтайд тооцогдож байгаа залуу.

image

Э.Мөнх-Очир: Монголын буудлагын холбооны ерөнхийлөгч. МҮОХ-ны ерөнхийлөгчийн өмнөх сонгуульд Д.Загдсүрэнгийн дараа орсон олон саналыг авсан хүн. Бас Д.Загдсүрэнг албан тушаалаас нь огцруулахаар Хан-Уул дүүргийн шүүхэд хандаж явсан удаатай. Монголын топ дөрвөн төрлийн нэг буудлага спортыг удирдсанаас хойш мэргэн буудагчдаа хооронд нь талцуулж, тухайн төрлийн амжилт эрс буурсан нь ч түүнтэй холбоотой гэж яригддаг. Гэсэн ч энэ удаа хүчтэй өрсөлдөгчийн нэг байх болов уу гэсэн таамаг байна.

image

Н. Түвшинбаяр: Олимпийн аваргыг энэ “местэнд” тун чиг тохирох хүн гэж олон нийт үнэлсэн байна лээ. Гэхдээ олон нийтийн үзэмжээс илүүтэй ээлжит чуулганд оролцогчдын санал л мэдэх хэрэг. Олимпизмыг хөгжүүлэх үйлсэд бол олимпийн алт, мөнгө гэсэн хошой медальтай жүдочид эрхий хуруу өргөхөөс өөр гарцгүй.

Ц. Бат-Энх: МВХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын албыг олон жил тууштай гүйцэтгэж байгаа залуу. Урьд нь МҮОХ-ны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд өрсөлдөж байсан туршлагатай. Эдийн засагч мэргэжилтэй түүнд ч спортын салбарыг мөн чанараар нь хөгжүүлэх ёстой гэсэн зорилго бий.

Ч. Бат-Эрдэнэ:МонголынДаамныхолбооны “генсек” байснаа дэд ерөнхийлөгч хүртлээ дэвшиж байсан хүн. Одоо боулингийн спортыг хөгжүүлэхийн төлөө зүтгэж яваа нэгэн.МҮОХ-ныажлыгэсэргүүцдэгбайсан удаатай ч одоо бол өөрөө нэр дэвшүүлэн өрсөлдөж байгаа.

Ч.Зоригтбаатар: Их спортын хаан гэгддэг Хөнгөн атлетикийн холбооны “генсек”. Цагтаа БТСУХ-г удирдаж явсан түүхтэй. МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн тэрээр өмнөх МҮОХ-ны чуулганд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчид хоёуланд нь нэрээ дэвшүүлж байсан юм.

Эднээс гадна цахим ертөнцөөр тархсан мэдээллээр бол “Олимпийн амьд нэвтэрхий толь” гэгддэг Ж. Отгонцагаан, УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ аварга нарын нэр хүртэл сунгаанд яригдаж байгаа. Эцсийн эцэст МҮОХ гэдэг нэр хүндтэй, ОУОХ-ны ивээлд багтдаг энэ байгууллагыг зуны XXXII олимпоос өмнө толгойлох эзэн нь тодорход долоо хоног л үлдлээ.


Сэтгэгдэл

Иргэн [66.181.187.42] 2020-08-11 23:28:02

Сү. Батболд улс төрд орж хог болоод хүүгээ бас спортлуу оруулж хоглоруулахнжу больж үз .Шуналтаггууд хулгайлж олсон их мөнгөө аваад офшорлуугаа зайл. Монголчуудад дахин бүү гай бол зайл.

Иргэн [66.181.187.42] 2020-08-11 23:24:38

Ц.Бат-Энхиыг дэмжиж байна. Хамгийн тохиромжтой хүн.

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:59

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:59

ILVV,ILVV [103.80.211.130] 2019-11-25 03:34:38

OTOO ILVV TOHIROH HVN. MASH IH DEMJIJ BNA.

зочин [192.82.65.160] 2019-11-22 02:32:06

БАТ-ЭНХ гэдэг хүн л байна даа. Бусад нь цааш л юм

Зочин [64.119.23.140] 2019-11-21 03:40:57

Су батболдын шуналтай хэнхэг хуу хаана л бол хаана шургачих санаатай юмаа

T.Эрдэнэбат [103.194.176.117] 2019-11-21 03:35:43

БатЭнхийг дэмжиж байна

зочин [66.181.166.196] 2019-11-21 03:09:59

МҮОХ-ны ерөнхийлөгч сайн менежер хүн байх шаардлагатай, Түвшинбаяр, БатЭрдэнэ мэтийн бөхчүүд бол бүр дэмий, өөрийн толгойгүй хэн нэгний үгээр явдаг улс хэрэггүй дээ

Зочин [66.181.184.195] 2019-11-21 02:42:54

Бүгд үл бүтэх, албан тушаалын амбицитангууд байна даа. УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан хүмүүсийн дийлэнх ихэнхи нь цаанаа шуналын амбицитай тун тааруу өөд муутай нөхөд байдаг. Өөрөөр хэлбэл албан тушаал, хөрөнгө мөнгөний донтой амьтад байдаг нь амьдрал дээр батлагдаж байгаа.

иргэн [122.201.24.163] 2019-11-21 02:04:19

Ж.Отгонцагаан хамгийн их тохирох хүний нэг дээ. Одоо ч суудлаа олоогүй олон албан тушаал бий болсон цаг даа .......монголоо бодвол Отто дээр дээ

Иргэн [112.72.9.38] 2019-11-21 01:51:26

Энэ нэр яригдаж байгаа эрхэмүүдээс спортын байгууллагын бэрхшээл, үйл ажиллагааг мэдэх спортын төлөө гэсэн жинхэнэ хүн Ц.Бат-Энхийг гэж бодож байна. Сонгуульд нь амжилт хүсье.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.