“Барилгын салбарын ажилтны мэргэшил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох орон тооны бус зөвлөл” хуралдав

Aдмин / Нийгэм

“Барилгын салбарын ажилтны мэргэшил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох орон тооны бус зөвлөл”-ийн 2019 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн ээлжит хуралдаан боллоо.

Хуралдааныг Зөвлөлийн дэд дарга, БХБЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан удирдан явуулав.

Хуралдааны үеэр Зөвлөлийн ажлын албаны дарга М.Батбаатар “Мэргэшлийн зэрэг олгох, сунгах, багц цаг тоолох сургалт”-ын явц, шалгалтын нэгдсэн дүнг Зөвлөлийн гишүүдэд танилцуулж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал авч, ажлын хэсгийн гишүүдийн асуултад хариулт өглөө.

Мөн Барилгын хөгжлийн төвийн дэд захирал М.Ибрай “Барилгын салбарын мэргэжилтний мэргэшил дээшлүүлэх шалгалтын тест, мэргэжлийн ур чадварын шалгалтын даалгавар”-ыг боловсруулсан тухай багц асуудлыг танилцуулж, найман зөвлөх багийн гишүүдийг байлцуулан асуулт асууж, санал сонссоноор тайланг баталлаа.

Эх сурвалж: БХБЯ


Сэтгэгдэл

dgjkg [202.131.225.197] 2019-11-21 12:24:53

тэтгэвэрт суусан хэдэн хөгшчүүлийг одоо халах цаг нь болсон хэдий хүртэл энэ хүмүүс тэтгэвэрт гарсан гараагүйч хийх юм бэ. залуу хүмүүсийг шинээр бүрдүүлж байгуулах нь зүйтэй байхаа салбар салбарын зөндөө л хүмүүс байх юм яачихсан тархитай улсууд энэ хөгшин төгцөгнүүдээс салдаггүйн бэ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.