Родриго Дутерте: Би өөрийгөө хар тамхины эсрэг хамгийн сайн тэмцсэн Ерөнхийлөгч гэж тодорхойлно

Aдмин / Хууль

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертегийн “Аль-Жазира” агентлагт өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

- Энэ удаа таньтай хар тамхины эсрэг өрнүүлж буй “дайн” болон гадаад бодлогын талаар ярилцмаар байна. Гэхдээ ярилцлагаа хувийн чанартай асуултаар эхэлье. Таны аав улстөрч, ээж тань чөлөөт нийтлэлч байсан. Энэ таньд яаж нөлөөлсөн бэ?

- Би улс төр, эдийн засгийн талаар багаасаа сонсож өссөн. Намайг прокуророор ажиллаж эхэлсний дараахан аав минь нас барсан юм. Хэрэв жаахан удаан амьдарсан бол надад илүү ихийг зааж сургах байсан болов уу.

- Таны хар тамхины эсрэг хийж буй “дайн”-д 3500 орчим хүн өртөж амиа алдсан тухай дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугьж байна. Филиппин хар тамхинаас гадна өөр олон бэрхшээлтэй улс. Яагаад зөвхөн хар тамхины эсрэг тэмцэхээр шийдсэн юм бэ?

- Манай улсад хар тамхинд донтсон тогтмол хэрэглэдэг олон хүн бий. Хар тамхины хор хөнөөлийн талаар бүгд мэднэ. Тэгэхээр хамгийн хор хөнөөлтэй зүйлтэй тэмцэх нь зүй ёсны хэрэг.

- Гэхдээ 3500 гэдэг арай л олон санагдахгүй байна уу?
- Манай улсад хар тамхи тогтмол хэрэглэдэг гурван сая гаруй хүн байдаг гэсэн албан бус тоо бий. Энэ бол албан бус тоо. Үүнээс ч олон хүн байж магадгүй. Би хойч үеийнхээ төлөө хар тамхины эсрэг “дайтаж” байна. Хэрэв хар тамхины хэрэглээ энэ байдлаараа үргэлжилбэл, цаашид юу болохыг үнэхээр төсөөлөхийн аргагүй. Хойч үед минь заналхийлж буй хүмүүсийг устгах юу нь буруу гэж. Ганц улсад гурван сая гаруй хар тамхинд донтогч бий гээд төсөөлөөд үз дээ. Хэрэв та хар тамхи хэрэглэдэг бол хэн нэгнийг татахыг уриална. Таны хар тамхинд оруулсан хүн дахин өөр хүнийг энэ аймшигт бодист донтуулна. 100 сая хүн амтай улсад гурван сая гаруй донтогч байна гэдэг тахал л гэсэн үг.

- Та хуульч мэргэжилтэй. Олон жил прокуророор ажилласан. Хууль, хүний эрхийн талаар хангалттай мэдлэгтэй хүн. Гэтэл хар тамхи хэрэглэгч, наймаалагч байсныхаа төлөө цаазын ялаар шийтгүүлнэ гэдэг хүний эрхийг зөрчихгүй гэж үү?

- Улс орон бүр өөрийн гэсэн хуультай. Манай улсын Хар тамхины тухай хууль маш хатуу. Зөвхөн хэрэглэгч бус наймаалагч болон хэрэглэгч байсан нь тогтоогдвол цаазын ялаар шийтгэдэг.

100 сая хүн амтай улсын хувьд гурван сая гаруй хар тамхинд донтогч байна гэдэг тахал л гэсэн үг

- Яг энэ арга барилаараа хар тамхины эсрэг тэмцсээр байвал ард иргэд таныг эсэргүүцэж, огцрохыг шаардана гэж эмээхгүй байна уу?

-Сайхан асуулт байна. Би өөрийгөө залуу үеийнхээ төлөө, хар тамхины эсрэг хамгийн сайн тэмцсэн Ерөнхийлөгч гэж тодорхойлно. Нийгмийг сүйтгэж, залуу үед заналхийлж буй хамгийн том дайсныхаа эсрэг тэмцэж буй Ерөнхийлөгч яагаад огцорно гэж.

- Та сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хар тамхины эсрэг хатуу тэмцэнэ гэдгээ амласан. Харин Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлуудад Филиппиний тугийг намируулах болно гэж хэлээгүй. Өөрөөр хэлбэл, Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлуудын асуудлыг шийдэх талаар юу ч дурдаагүй. Түүнчлэн Бээжинд айлчлахдаа Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн асуудлыг хөндөлгүйгээр дэд бүтэц, худалдаа, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах талаар ярилцсан. Яагаад маргаантай арлуудын асуудалд хойрго хандаад байгаа юм бэ?

- Энэ шийдэхэд үнэхээр хэцүү асуудал. Арал гэдэг аль ч улсын газар нутаг эсвэл өмч биш. Далай дунд орших арлуудад улс орон бүр үйл ажиллагаа явуулж, ашиглах эрхтэй. Учир нь, Өмнөд Хятадын тэнгис дэх арлуудад хэн ч оршин суудаггүй. Тэгэхээр ямар ч орон арал руу дайрч, ард иргэдийг нь хөнөөж, тухайн газар нутгийг эзэмшилдээ аваагүй гэсэн үг.

- Өмнөд Хятадын тэнгис дэх арлуудын маргаан зөвхөн БНХАУ, Филлипиний бус нэлээд хэдэн орны хооронд өрнөдөг. БНХАУ-ын эсрэг Филиппин хүчтэй зогсож чадах байтал арлын талаар юу ч дуугарахгүй байгаа нь Манилаг Бээжингээс айж байна гэх бодол төрүүлж байна?

- Энэ таны л бодол. Яагаад Филиппин бусад улсын өмнөөс БНХАУ-тай тэмцэлдэх ёстой гэж. Филиппин, БНХАУ-тай хар тамхины эсрэг тэмцэхэд нэлээд нягт хамтран ажилладаг. Бээжин манай баримталж буй хар тамхины тухай бодлогыг дэмжиж байгаа.

- АНУ-тай таарамж муутай байгаа учир тивдээ хүчтэйд тооцогдох БНХАУ-ыг түшиглэн Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг сөхөхгүй байна гэж ойлгож болох уу?

- АНУ их гүрэн гэсэн үзлээр дэлхийн улс орнуудад ханддаг. Тиймээс Филиппин АНУ-тай тийм ч таатай харилцаатай биш. АНУ-аас харилцаагаа тасалсан ч манай улсад алдах юм байхгүй. Харин тус улс зэвсэг экспортолдог хамгийн том орноо алдаж байгаа юм. Филиппин хаанаас ч зэвсэг худалдаж авах боломжтой. Тухайлбал, ОХУ, БНХАУ-аас авсан ч болно.

- Таныг дипломат хүнд байх ёстой ёс суртахуунаар дутмаг гэх шүүмжлэл их гардаг. Энэ талаар юу хэлэх вэ?

- Дипломат хүний ёс суртахууныг ярихаасаа өмнө яагаад миний хэлсэн ганц үгийг дэлхий нийтээрээ дуулиан болгон хүлээн авдаг атлаа шалтгааныг нь тайлбарлахад орон нутгийн хэдхэн хэвлэлээс өөр гаднын ямар ч хэвлэл дамжуулдаггүй вэ гэдгийг ярих нь зөв байх.

Эх сурвалж: npost.mn


Сэтгэгдэл

Зочин [202.9.43.97] 2019-11-22 02:38:45

ДЭЛХИЙН ХАР ТАМХИНЫ ОРОН МЕКСИКЭЭС БОЛОН МЕКСИК ОРНООР ДАМЖИН АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД ХУУЛЬ БУСААР НЭВТЭРЧ БУЙ ДҮРВЭГСЭДИЙН ЭСРЭГ ЕРӨНХИЙЛӨГЧ ТРАМП ХАНА ХЭРЭМ БОСГОЖ ЭХ ОРНОО ХАР ТАМХИ ХУУЛЬ БУС ДҮРВЭГСЭДЭЭС ХАМГААЛЖ БАЙХАД МАНАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА ХУЖАА НАРЫГ МОНГОЛД ЧӨЛӨӨТЭЙ ОРУУЛЖ ИРЖ ХАР ТАМХИНЫ НАЙМАА УЛАМ НЭМЭГДЭЖ БАЙНА.

hmm [182.160.35.43] 2019-11-22 02:15:34

MANAI MONGOL YALNA GEED GARCH IRSEN BATTULGA GEJ HUN NEEREE ODOO TAAAG DUUGUI BOLJEEE, YU CH HIIHGUI BAIH UM, ENE HUN SHIG NEREE TUUHEND ULDEEY GEJ BODDOGGUI UM BHDAA, ZUGEER L ERUNHIILUGCH BSNAAS GANTS AMIDRAH UEDEE TOM UURCHLULT HIIGEED ULDEEHED CHINGIS SHIG L NER ALDAR N MARTAGDAHGUI DEE GEJ BODDOGGUI L UM BHDAAA

kkk [202.55.180.58] 2019-11-25 10:21:53

odon garduuldag l hvn bson shte zi ovogt enhbold ajliig n hiij bgaa kkk

зочин [202.126.89.206] 2019-11-22 01:48:13

Манай улсын ерөнхийлөгчийг урилгаар ирж хийхгүй юм байх даа. Бид ч цөхрөнгөө барж байна дөө.

Зочин [192.82.69.43] 2019-11-22 01:41:16

Дэлхийн хамгийн ард түмэндэн хайртай зрѳнхийгч.Ард түмнийхээ эсрэг ирээдүйн эсрэг үйлдлийг таслан зогсоохын тѳлѳѳ дайсануудыг бүгдийг үг дуугүй буудах ёстой .тэдэнтээ шүүх байцаалт?гэж цаг алдаж зардал гаргах хэрэггүй.цусанд нь шинжилгээ хийхэд хангалттай. Зѳвхѳн буудах.Ялангуяа борлуулагч худалдагч нартай тэдний гэр бүлийг тэр мѳнгѳнѳѳс идсэн гэж буудахгүй шоронд илчлээгүй бол багадаа з жил ялла .манайд залууч хамгийн сул хуультай тул залууст ердийн болж маш их?хэрэглэж бна.дуучин лхавгасзрэн амархүү гм

зоёин [202.179.30.6] 2019-11-22 00:39:28

авилгачидтай хайр хайр найргүй тэмцдэг ерөнхийлөгчтэй болох юм сан

Зочин [202.179.8.210] 2019-11-22 00:32:23

Манай улсын ерөнхийлэгч хар тамхины эсрэг хатуухан хууль санаачилбал хойч ирээдүйд маань мх л буян болох байх даа.Манай улсад хар тамнины эсрэг хууль үнэхээр сул байна


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.