Дубайн экспогийн танилцуулгад оролцов

Aдмин / Нийслэл

2020 оны Дубайн ЭКСПО-д оролцох бэлтгэлийг хангах Ажлын хэсгийн төлөөлөл АНЭУ-ын Элчин сайдын яаман дээр болсон үзэсгэлэнг зохион байгуулахтай холбоотой мэдээлэл танилцуулах арга хэмжээнд оролцов.

Монгол Улс Дубайн ЭКСПО-д оролцоход өндөр ач холбогдол өгч ажиллаж байгаа бөгөөд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараар ахлуулсан бэлтгэл ажлыг хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсэгт Гадаад харилцааны яам, Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхим болон бусад холбогдох яам, байгууллага хамтарч байна.

Дубайн ЭКСПО нь “Оюун санааг нэгтгэж, ирээдүйг бүтээе” сэдвийн дор зохион байгуулагдах бөгөөд 2020 оны аравдугаар сараас 2021 оны дөрөвдүгээр сарыг хүртэл үргэлжилнэ. Тус олон улсын үзэсгэлэнг 25 сая орчим хүн үзэж сонирхоно гэж Элчин сайд Абдулла Аль-Тунейжи мэдээлэв.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.