Нийслэлийн Байгаль хамгаалагчид дэлхийн байгаль хамгаалагчдын чуулганд оролцлоо

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчид Непал улсын Саураха хотноо зохион байгуулагдсан Дэлхийн байгаль хамгаалагчдын есдүгээр чуулганд амжилттай оролцлоо. Олон улсын Байгаль хамгаалагчдын холбооноос гурван жилд нэг удаа зохион байгуулдаг тус чуулган нь дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж буй байгаль хамгаалагчдад тулгардаг бэрхшээлийг шийдвэрлэх, ололтыг түгээх, сайн туршлага, мэдлэгийг хуваалцах зорилготой бөгөөд энэ жил анх удаа Ази тивд зохион байгуулагдсанаараа мөн хамгийн олон улсын буюу 70 орны 550 байгаль хамгаалагчид оролцсоноороо онцлог байв.

Нийт байгаль хамгаалагчдын 82% нь амь нас эрсдэх аюултай нөхцөлд ажиллаж байгаа ба 2009-2019 онд нийтдээ 1,027 байгаль хамгаалагч ажил үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан байна.Олон улсын хэмжээнд хууль бус мод бэлтгэл, хууль бус ан, байгалийн нөөцийн зохисгүй ашиглалт өнөө хир явагдсаар байгаа тул эдгээртэй тэмцэхийн тулд 2019 оны чуулганаар байгаль хамгаалагчдын нийгмийн хамгаалал, аюулгүй байдал, чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллах, ажиллах нөхцөлийг сайжруулах, технологи ашиглалтыг сайжруулах, эмэгтэй байгаль хамгаалагчдын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зэрэг үндсэн 7 сэдвийг хэлэлцэв.

Энэ удаагийн чуулганы оролцогчдын 40 гаруй хувийг эмэгтэй байгаль хамгаалагчид эзэлж байв.Зохион байгуулагч Непал улсын Засгийн газар сүүлийн арван жилийн хугацаанд ховор, нэн ховор амьтны хууль бус антай амжилттай тэмцэж, 2011 оноос хойш хирс, заан, бар зэрэг амьтдын хууль бус ангийн тоог тэглэж чадсан нь тус чуулганыг зохион байгуулах орноор сонгогдох зүй ёсны үндэслэл болжээ.Чуулганы үеэр болсон онцлох үйл явдлын нэг нь Нийслэлийн Байгаль орчны газраас 2018 оноос эхлэн Олон улсын Байгаль хамгаалагчдын Кампус сантай хамтран Улаанбаатар хотод бэлтгэсэн цахим сургалтын модулийн нээлт байлаа. Цахим сургалтын материалуудыг олон улсын байгаль хамгаалагчдын сургалтад үндсэн гарын авлага болгон ашиглах юм гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллэв.


Сэтгэгдэл

Zochin [172.58.227.243] 2019-11-23 01:39:56

Buu olgoh heregtei,amia HAMGAALAH zereg,unaaa og


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.