Найруулагч Ц.Дэнсмаа Японы кино наадмаас тусгай шагнал хүртжээ

Л.Батцэнгэл / Энтертайнмент

Д.Золбаяр найруулагчийн гарын шавь, залуу найруулагч Ц.Дэнсмаа Япон улсын Токио хотноо болсон "Цүрүкава" Залуу уран бүтээлчдийн богино хэмжээний кино их наадмаас "Аргал” киногоороо тусгай шагнал хүртсэн байна. Японы өнцөг булан бүрээс ирсэн 92 бүтээлээс 24 кино шалгарч сүүлийн шатанд өрсөлдөнөөс ийнхүү манай найруулагчийн бүтээл ялгаран шалгарч тусгай шагнал хүртсэн юм. image

Тус наадмын гол шүүгч найруулагч Когава Казуяа “Би урьд өмнө нь дэлгэцээр Монголын нүүдэлчний амьдрал, тал нутаг, хөдөө дүр зургийг бишгүй олон харж байсан ч ийм бодит зураглал, реалист дүр төрхийг анх удаа харж байна. Богино хэмжээний баримтат киноны хувьд өндрөөр үнэлж болохуйц бүтээл гэж хэлж болно” гэсэн байна.

Тав дахь удаагаа болж буй энэ наадамд залуу уран бүтээлчид инээд хөөр, гуниг, баяр баясгалан, уур хилэн, хайр дурлал, харамсал гашуудал, айдас хүйдэс, догдлол зэрэг хүмүүний сэтгэлийн ертөнцийг илэрхийлсэн олон төрлийн киногоор өрсөлджээ. Шүүгчээр ажилласан Японы алдарт найруулагч Кёохара “Кино хийнэ гэдэг сансар огторгуйн ертөнцөөр аялж байна гэсэн үг” гэж залуу уран бүтээлчдэд урмын ташуур хайрласан байна. Шагнал гардуулах үеэр найруулагч өөрийн биеэр хүрэлцэн очиж амжаагүй тул Японд ажиллаж амьдардаг сэтгүүлч Х.Эрдэнэцэцэг шагналыг гардан авсан байна.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:44

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:44

зочин [122.201.21.230] 2019-11-25 07:18:03

Баяр хүргэе.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.