Хүйс толгойн бичээсийг Төрийн ордонд залав

Aдмин / Энтертайнмент

Булган аймгийн Могод сумын Хүйс толгой хэмээх газраас олдсон Хүйс толгойн бичээсийг Төрийн ордонд заллаа. Монгол брахми бичиг бүхий энэ дурсгал нь ОХУ-ын Эрмитаж дахь “Чингисийн чулуу”-ны бичгээс 600 орчим жилийн өмнөх үед буюу 1400 жилийн тэртээд хамаарахыг тогтоосон юм.

Бичээсийг залах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо. Тэрээр эх хэл, соёлын амин сүнс, дархлааг энэ ёслол улам бэхжүүлж байгааг тэмдэглэж, монгол хэл бичгийн түүхэн баримт, хосгүй үнэт дурсгал гэдгийг тогтоосон бүх хүн, байгууллагад Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлэв.

БНМАУ-ын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Д.Цэнд ахлагчтай анги 1967 онд Булган аймгийн Могод сумын нутаг, Хүйс толгой хэмээх газраас үл мэдэгдэх бичээс бүхий гурван хөшөө олсон түүхтэй. 1972 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан М.Шинэхүү үүнийг баримтжуулж, эртний брахми бичиг болохыг тогтоожээ. 2014 онд ХБНГУ-ын Д.Мауэ нарын дөрвөн улсын эрдэмтэд брахми үсгээр монгол хэлний авиаг тэмдэглэсэн бичээсийг бүрэн тайлж уншсан байна. Эрдэмтэн, судлаачид Хүйс толгойн бичээсийг Түрэгийн хаант улсын эхэн үед хааны тахилгад зориулан босгосон гэж үздэг. Бичээст Түрэгийн хааны нэр, цолоос гадна түүнээс өмнөх үе буюу Монголын эртний төрт улс Жужаны Анахуэй хааны нэр ч байдаг юм.

Монгол Улсын Засгийн газар 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тогтоол гарган Хүйс толгойн бичээсийг “Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт”-д оруулжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:44

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:44

Иргэн [202.179.31.42] 2019-11-26 03:59:20

1400 гаад гээд юу гэж байгааг ойлгосонгүй. Хэрэв их хаанаас 600 аад жилийн өмнө гэвэл МЭ 600 оны үед юм болов уу

Зочин [203.169.49.112] 2019-11-25 15:57:10

Учрыг нь бүрэн тайлаагүй байж эртний монгол нутаг дээр эзлэн, түрэмгийлэн амьдарч байсан гадны хааны бичгийг шууд л төрийн ордондоо хүндэтгэн зална гэдэг арай яаруу, хожмын өдөр ичих зүйл болж болохыг үгүйсгэхгүй байна.

мгл [202.126.89.97] 2019-11-26 14:20:45

түрэг гэж нэртэй л болохоос монгол үндэстэн болон корёгоос каспийн тэнгис ижил мөрөн хүтэл өргөн газар нутагтай холбооны нэгдсэн улс байсан хаадууд нь ч монгол нэртэй билгээ түмэн бат баян гээд энэ бичээс ч одоогийн монголчууд галигийг нь мэдэж байвал ойлгогдохоор хэл үгтэй өгүүлбэр зүй нь ч одоогийн монголтой таарч байгаа харин энд дэлгэрэнгүй юу гэж бичснийг нь нийтлэх ёстой байсымдаа энэ сурвалжлагч

Зочин [103.26.193.100] 2019-11-25 13:56:54

Түрэг гэдэг нь Түрк юмүү. Түрэг .хүннүү Сянби , Их Юан...гээд байх юм. Тэхэнр Монгол тийм их өв соёлтой эртний улс биш бололтой.

Зочин [64.119.25.140] 2019-11-25 08:21:26

Эртний энэтхэгийн брахми бичгийг сурах судлаачид хэрэгтэй болох нь дээ. Эртний монголчууд ашиглаж байсан бичиг үсэг тул. Энд мэдээ дутуу оруулжээ. Чулууны бичээсийн гол агуулга нь хаана байна. Бичээсд хаан эзэнээ бодьсадва гэж үзсэн байсан ба энэ нь эрт үeд буддын шашин төрийн шашин байсныг харуулдаг. Хэл шинжлэл төдийгүй, монголчуудын шашны түүх, соёлд бас чухал нээлт болж байгаа юм.

Зочин [202.9.46.124] 2019-11-25 06:57:13

Yu vee iim olon jil tailj unshij chadaagyi gjuu. Tur zasag ynen archaagyi bn shyy. Hurungu gargaj sain sudluulku.

Зочин [66.181.191.114] 2019-11-25 06:44:16

40 жилийн дараа мэджээ манай эрдэмтэдийн чансаа ийм л байна

Зочин [64.119.25.140] 2019-11-25 08:24:14

Зүгээр. Коммунист үeд бичгийг нь тайлсан бол хар шар фeодалын үлдэгдэл дурсгал гээд устгаж байж магадгүй харанхуй муйхар үe байсан. Өвгөн эрдэмтэд албаар тайлж чадахгүй байна гээд үлдээсэн ч байж мэднэ


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.