Уул уурхайд мах, махан бүтээгдэхүүнээр ханган нийлүүлэлт хийнэ

Aдмин / Орон нутаг

Өмнөговь аймаг 2019 оныг Хөдөө аж ахуй үйлдвэржилтийн жил болгон зарласантай холбогдуулан малчид, иргэд, газар тариалан эрхлэгчдийг дэмжсэн ажлуудыг хийж байна.

Түүний нэг болох махны үйлдвэрийг Даланзадгад хотноо байгуулж өнөөдөр байнгын ашиглалтад орууллаа. Төр, хувийн хэвшил, Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хамтарсан 3.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар мах хадгалах зоорь, лаборатори бүхий бог, бод малыг нядлах мах боловсруулах үйлдвэрийг байгуулжээ.

Үйлдвэр ашиглалтад орсноор нэг зуу гаруй ажлын байр бий болохын зэрэгцээ малчдын орлого нэмэгдэнэ. Мөн уул уурхай руу мах, махан бүтээгдэхүүнээр ханган нийлүүлэлт хийх боломжууд бий болно.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:01:13

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:01:13

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.