"Хүртээмжтэй ирээдүйн төлөө хүн бүрийн оролцоо" өдөрлөг болов

Aдмин / Нийгэм

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон зарлаж дэлхий нийтээрээ 20 гаруй жил тэмдэглэж байна.

НҮБ-аас бүх гишүүн орнууддаа 2019 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдрийг “НҮБ-аас бүх гишүүн орнууддаа 2019 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдрийг “Хүртээмжтэй ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан юм.

Энэхүү өдрийг угтаж Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулж ХБХХЕГ, Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Чингэлтэй дүүргийн ХХҮХ хамтран “ХҮРТЭЭМЖТЭЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО” өдөрлөгийг 2019 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Тус өдөрлөг нь хүн амын бүлгийн тодорхой хувийг эзэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарлаа хандуулж, нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн оролцох нөхцөл боломжийг нь бүрдүүлэх, тэдэнд тулгамдаж буй хүндрэл, бэрхшээлийг илрүүлэх, түүнийг шийдвэрлэх, бодлого үйл ажиллагаандаа тусгах, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх мэдээлэл, арга зүйгээр хангах зорилготой.

Өдөрлөгийн арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, ХБХХЕГ-ын дэд дарга Д.Ганболд, Бодлогын хэрэгжилтийн газрын дарга У.Сосорбурам, Чингэлтэй дүүргийн ХХҮХ-ийн дарга А.Сэрээтэр болон бусад албаны хүмүүс оролцлоо.

ХБХХЕГ, Чингэлтэй дүүргийн ХХҮХ, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс, ХБХХЕГ-ын харьяа байгууллагууд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, СЗСҮТ-ийн Мэргэжлийн боловсрол ур чадвар олгох сургууль зэрэг байгууллагууд хамтран мэдээлэл хийсэн.

Өдөрлөгт Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд нийт 240 гаруй иргэд оролцсон бөгөөд хууль эрх зүй, сэтгэл зүй, боловсрол, эрүүл мэнд, протез, ортопед, туслах хэрэгсэл, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн талаарх зэрэг зөвлөгөө, мэдээллүүдийг өгч, төрийн үйлчилгээг хүргэж ажилласан байна.

Эх сурвалж: ХБХХЕГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.