Сургуулийн автобусны үйлчилгээнд явж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын жолооч нарт сургалт зохион байгууллаа

Aдмин / Нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.8 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлж буй нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын жолооч нарт нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Баян-хүрээ” сургалтын төвтэй хамтран арваннэгдүгээр сарын 23-ны өдөр сургалт зохион байгууллаа.

image

Нийтийн Тээврийн үйлчилгээний газрын сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.Базаррагчаа “Сургуулийн автобусны жолооч нарын хөдөлгөөний аюулгүй байдал, анхаарах асуудлууд”, нийслэлийн Боловсролын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга С. Ганчимэг “Хууль эрх зүйн орчин, бодлого зорилт”, нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Э. Батбаяр “Хүүхдийн хөгжил, хүүхэд гэж хэн бэ?”, “Баян-хүрээ” сургалтын төвийн захирал Х.Баянхангай “Сургуулийн автобусанд хүүхэд тээвэрлэх үеийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа” сэдвүүдээр илтгэл тавьж, сургалт зохион байгуулсан юм. Тус сургалтад сургуулийн автобусны үйлчилгээнд ажиллаж буй 10 аж ахуйн нэгж байгууллагын 45 жолооч хамрагдлаа.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР


Сэтгэгдэл

zzz [103.212.116.198] 2019-11-26 03:01:32

томчуулаас 1000 төгрөг аваад суулгаад эхэлсэн.

хүүхдээ харьяалалаар өг л дөө [59.153.114.45] 2019-11-26 00:58:10

яахаараа хүүхдээ харьяалалтай сургуульд нь өгөөгүй бурууг бид дэмжиж байх ёстой юм бэ? тэр авилгал авч оруулсан багш захиралуудаар нь зөөлгөөч харин зардал мөнгө шударга л бай л даа

Зочин [192.82.69.176] 2019-11-25 10:41:12

Түгжрэл багасаж байна лээ шүү, улам сайжруулаарай.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.