ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийг ёсчилж, гарын үсэг зурна

Aдмин / Нийгэм

2019 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуй

Төрийн ордны Их танхим

10:00 цагт: Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Монголын залуучуудын холбооноос 17 дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ын ажиллагаа болно. Энэ жил улсын хэмжээнд 42822 арван зургаан настан иргэний үнэмлэх авч байгаагаас нийслэлийн 800 сурагч Засгийн газрын тэргүүн, салбар салбарын төлөөлөл олны танил эрхмүүдээс үнэмлэхээ гардаж авах юм.

Төрийн ордны 9 хөлт, цагаан тугт танхим

11:30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийг ёсчилж, гарын үсэг зурна. УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, бусад төрийн өндөр, дээд албан тушаалтнууд оролцоно.

Сүхбаатарын талбай

12:00 цагт: Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны 95 жилийн ойн хүрээнд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ. Төрийн гурван өндөрлөг оролцоно. Утас: 88087678, 91110416

Тусгаар тогтнолын ордон

14:00 цагт: “Тусгаар тогтнол ба Үндсэн хууль” УИХ-ын дарга Г.Занданшатарын хүндэтгэлийн лекц болно.

“Буянт-Ухаа” спорт цогцолбор

14:00 цагт: Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 95 жил, Их Эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан шигшмэл 128 бөхийн барилдаан болно.


Сэтгэгдэл

Зочин [202.131.227.178] 2019-11-26 02:01:58

ямар балай нь үндсэн хууль өөрчлөөд оролдоод байнаа. ялтан хүмүүс хууль гаргавал ялтангаа хамгаалсан хууль гаргана шүү дээ.

Зочин [202.131.227.178] 2019-11-26 02:01:48

ямар балай нь үндсэн хууль өөрчлөөд оролдоод байнаа. ялтан хүмүүс хууль гаргавал ялтангаа хамгаалсан хууль гаргана шүү дээ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.