“Амин бүс” аян эхэллээ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Зам, тээврийн хөгжлийн яам, Тээврийн цагдаагийн алба, Албан журмын даатгагчдын холбоо, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах байгууллагын чадавхыг сайжруулах нь” техникийн туслалцааны төсөл зэрэг байгууллага хамтран зохион байгуулж буй “Амин бүс” сэдэвт зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх олон нийтийн компанит ажлын нээлт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны 76-р дунд сургууль дээр зохион байгуулагдлаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн яам, Тээврийн цагдаагийн алба, Албан журмын даатгагчдын холбоо, ГССҮТ,Дотоод хэргийн их сургууль, СХД-ийн 76,67,104,134 дүгээр сургуулиудын удирдлага, сурагчид, эцэг эхийн төлөөлөл, хороодын засаг дарга нар болон бусад оролцогч талуудын төлөөлөл оролцов.

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх олон нийтийн компанит ажлын хүрээнд суудлын бүсний талаар мэдлэг, мэдээлэл, үзүүлэн таниулах сурталчилгааны ажил хийгдэнэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.