УИХ-ын дарга Г.Занданшатар ахмад настан Г.Очирбатад хүндэтгэл үзүүлэв

Aдмин / Улстөр

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2019.11.25) Улсын Их Хурлын Тамгын газрын ахмад настан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, АИХ-ын депутат, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Гомбожавын Очирбатад 90 насны нь ойг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэв.

УИХ-ын Тамгын газрын Ахмадын хороонд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон УИХ-ын гишүүн, Тамгын газарт ажиллаж байсан 90 гаруй ахмад бүртгэлтэй байдаг. Тэрбээр энэ онд 90 насных нь ой тохиож буй хоёр дахь ахмад настан юм.

Г.Очирбат нь МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд 1992-1997 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарчээ.

image

Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг энэ удаагийн парламент амжилттай хийсэнд УИХ-ын дарга Г.Занданшатарт баяр хүргээд нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан батлах бусад хууль, тогтоомжийн талаар санал бодлоо илэрхийлэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар ахмад настан Г.Очирбатад баяр хүргэж, эрүүл энхийг хүсээд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон бусад хуулиудын талаар товч мэдээлэл өглөө. Тэрбээр, удахгүй УИХ-аар Сонгуулийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Засгийн газрын тухай, Шүүхийн тухай зэрэг 30 гаруй хууль, тогтоомжийг хэлэлцэн батлахаар төлөвлөж байгаа гэлээ.

Хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаанд Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн дарга Л.Хосбаяр, Ахмадын хорооны дарга Ш.Ринчин нар байлцав.

Улсын Их Хурлын даргын захирамжаар баталсан Ахмадын сангийн дүрэмд УИХ-ын Тамгын газрын ахмад настнуудын ойг тэмдэглэн, баяр хүргэж, хүндэтгэл үзүүлж байхаар заасан байдаг юм байна.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:26

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:26

Зочин [202.72.240.5] 2019-11-29 01:21:34

Очирбат гуай бол Монгл улсын хөгжил дэвшлийн төлөө зүтгэсэн олон ахмад улс төрчдийн нэгэн төлөөлөгч яахийн аргагуй мөнөөс мөн Урт насалж удаан жаргах ерөөл дэвшүүлэе Ийм сайхан настан буурал төр нийгмийн зүтгэлтниййг /үхэх болоогүй юу монгол хүн мөн үү,,,/ доромжилдог хүмүүс ямар монгол хүн байдаг байнаа,,, Даанчдаа

Зочин [203.91.115.53] 2019-11-28 05:20:02

Очирбат гуайдаа эрүүл энхийг хүсье. Их хурлын дарга овоодоо.

ЧД иргэн [202.179.25.85] 2019-11-26 11:50:02

Г.Очирбат гуай бол 1990 оны ардчилсан төрийн тогтолцооны алтан шанг татсан хүн, ардчиллын анхнаас нь дэмжиж нэмуудтай эв нэгдэлтэй ажиллаж байсан хүн, анхны ардчилсан АИХ-ын сонгуулийг зохион явуулахад намын даргын хувьд удирдаж байсан, анхны ардчилсан үндсэн хуулийг боловсруулахад намын даргын хувьд манлайлж байсан хүн. Тэр үед одоогийн 25 -ууд дөнгөж төрж байсан, одоогийн 35-ууд тэнтэр тунтар алхаж байсан, одоогийн 45-ууд 10 ангийн сурагч байсан, одоогийн 55-ууд их дээд сургуулийн дипломоо дөнгөж авч байсан үе байсан учраас тэр үеийн байдлыг сайн мэдэхгүйн аргагүй биздээ. Энэ бол бидний түүх. Түүхээрээ бид бахархах учиртай. Түүхэн хүмүүсээрээ бас бахархах учиртай.

Дурак [202.70.34.115] 2019-11-26 09:38:53

ЗАХЫН ГЭР ХОРООЛЛЫН ӨНДӨР НАСТАНГ ИНГЭЖ ХҮЛЭЭЖ АВ, УГААРТАЖ ХҮҮХДҮҮДЭЭ АЛДСАН ААВ, ЭЭЖҮҮДИЙГ БАС..................

зочин [103.212.117.97] 2019-11-26 07:03:59

Очирбат гээд новш үхээгүй юмуу?үхэх цаг ни болчихсон доо

Зочин [202.126.88.200] 2019-11-26 11:03:24

Mongol hun mon uu chi. Mongolchuud ch iim bolchihood baigaa daa

Зочин [42.72.118.227] 2019-11-26 05:25:41

Г.Очирбат гуайдаа эрүүл энх, сайн сайхныг хүсэн eрөөe.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.