Х. Баттулга: Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг ёсчлон баталгаажуулж байна

Н.Алтанцэцэг / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анхдугаар Үндсэн хуулийн 95 жилийн ойн өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн уг эхийг ёсчлон баталгаажууллаа. Монголын ард түмэн, олон нийт, парламентын гишүүд 11 жилийн турш идэвхтэй хэлэлцсэн Үндсэн хуулийн өөрчлөлт ийнхүү баталгаажив.

Энэ удаагийн парламент чуулганы болон байнгын хорооны хуралдаанаар төслийг 36 удаа, 105.9 цаг хэлэлцэж, УИХ-ын гишүүд төслийн танилцуулгыг орон нутагт зохион байгуулж, иргэдээс 306 мянган санал авсан юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн уг эхийг ёсчлон баталгаажуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

image

Монголчуудаа, УИХ-ын эрхэм гишүүд ээ, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд аа,

Анхдугаар Үндсэн хуулийн 95 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг ёсчлон баталгаажууллаа. 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хуулийг орчин цагийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд тохируулан өөрчлөх асуудлыг Монголын олон нийт, улс төрийн хүрээнд сүүлийн 11 жилийн турш идэвхтэй хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн зүгээс дөрвөн удаа төсөл өргөн барьжээ.

Миний бие УИХ-ын 2018 оны намрын чуулганы нээлт дээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар засаглалын тогтолцооны зохист хэлбэрийг сонгох, улс төр, нийгмийн хуримтлагдсан асуудлуудыг нэг мөр шийдэх эрс өөрчлөлт хийхийг парламентын гишүүдэд уриалсан билээ. Өнгөрсөн хаврын чуулганаар УИХ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхээр шулуудаж, нийгмийн захиалгыг хагас боловч биелүүлээд байгааг бид чамлах ёсгүй юм. Энэ удаагийн УИХ эрс өөрчлөлт хийж чадаагүй ч урагш хагас алхлаа. Уг нь нэг мөр шийдэх олон асуудал шийдлээ хүлээж байсан боловч олигарх цөөнхийн эрхшээлд автсан бүлэглэлүүдийн явуулгаар бүтэн урагш алхаж чадсангүй.

image

Бид сонгуулийн тогтолцоогоо оновчтой болгож чадсангүй. Жалга, довын төлөөлөл хэвээр байх үзэл санаа нь амь бөхтэй зуурч үлдсэн. Гэхдээ чамлахаар чанга атгах цаг иржээ. Үгүй бол бид дахиад найман жил хүлээх билээ. Улс орны хөгжил тэр хугацаагаар саарч, нийгмийн шаардлага цаг үеийн шаардлагаас хоцрон сугарч үлдэх болно. Төр улс орныг удирдан, зохицуулах чадвараа бүрэн алдах, энэ нь олон нийтийн зүгээс эрсдэлийг дагуулах уршигтай байхаар нөхцөл бүрджээ. Учир иймд улс орны эрх ашгийг эн тэргүүнд эрхэмлэх, үндэсний эв нэгдлийг бүхнээс дээгүүр эрэмбэлэх зарчмын үүднээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг соёрхон батлах, ёсчлох нь зүйтэй гэж үзлээ.

image

Бүхний түрүүнд Монголын эрх ашиг, ард түмний ирээдүй, сайн сайхан эрэмбэлэгдэх учиртайг хэн ч мартаж болохгүй. Монголчууд бид сөргөлдөх бус эвлэлдэх, хойч үеэ хойш нь чангаах биш урагш тэмүүлэх цаг ирсэн тул ийнхүү Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг ёсчлон баталгаажуулж байна.

Иргэн бүр унштугай, ухаартугай, дагатугай! Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол даяар хуульт ёс тэгш үйлчилж, зон олон шударга төрийн далбаан дор энх тунх жаргах болтугай.


ҮНДСЭН ХУУЛИЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛЛӨӨ

Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн 1 хувиас доошгүй иргэд эвлэлдэн нэгдэж байгуулна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх эсэхийг хуулиар тогтооно.

Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д анх оруулснаас хойш 45 хоногийн дотор, эсвэл 43.1-д “Ерөнхий сайдыг огцруулснаас” эсвэл Ерөнхий сайдыг огцорсонд тооцсоноос хойш 30 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол УИХ-ыг тараах шийдвэр гаргана. Шийдвэр гаргаснаас хойш УИХ 10 хоногийн дотор шинэ сонгууль зарлана. Шинэ сонгууль явагдаж дуустал УИХ бүрэн эрхээ эдэлнэ.
Шүүхийн сахилгын хороо ажиллана.
Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд мөнхүү зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно.
УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн бол УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна.
Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, баялаг ой, усны нөөц, ан амьтан төрийн, нийтийн өмч мөн. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж шударга хүртээхэд чиглэнэ.
УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. УИХ-ын ээлжит сонгуулийн явуулахын өмнө хуульд өөрчлөлт оруулж, батлах, өөрчлөлт оруулахыг хориглоно.
УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний 3/2 үзэж, эсвэл Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөж санал гаргасан бол УИХ-ын гишүүний 3/2-оор шийдвэрлэнэ.
Улсын төсвийг батлахдаа Засгийн газрын өргөн мэдүүлснээс бусад зарлагыг нэмэгдүүлж үл болно.
Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд хүрээ хязгаарыг хуулиар тогтооно.
Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын уугуул иргэнийг зөвхөн нэг удаа сонгоно.
Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн байж болно.
Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ.
Засгийн газрын гишүүнийг УИХ Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө.
УИХ-ын гишүүдийн 4/1-ээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг тавьсан бол УИХ 3 дараа хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүд хэлэлцэн дэмжвэл тогтоолыг баталж, Ерөнхий сайдыг огцорсонд тооцно. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар огцорсонд тооцно. Шинэ Ерөнхий сайдыг 10 хоногийн дотор томилно.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:26

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:25

зочин [1.209.175.36] 2019-11-27 07:56:40

худал

ЗОЧИН [64.119.22.251] 2019-11-27 04:51:45

ЭНЭ ӨӨРЧЛӨЛТӨӨС МОНГОЛЫН АРД ТҮМЭН, ЖИРИЙН ИРГЭД, ЯДУУСТ НААЛДАХ ЮМ ОГТХОН Ч ҮГҮЙ, ХАРИН ОДОО ТӨР ЗАСГИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМДСЭН МАН, ДАРХЛАГДСАН ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИД, АВИЛГАЧИД, ОФФШОРЧДИД ЦААШДАА МУ-ЫН ТӨР ЗАСГИЙГ ХЭМЖЭЭ, ХЯЗГААРГҮЙ ЭЗЭМДЭЖ, МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ МӨНХӨД ДАРЛАЖ МӨЛЖИХ ЗАМАА ЗАССАН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТӨӨ ҮХ, БУСАД ХУУЛИУД ЗӨРЧИН БАЙЖ, МОНГОЛЫН АРД ТҮМЭН, НАМУУД, ТББ-УУДААС АСУУЛГҮЙ ӨӨРСӨДДӨӨ АШИГТАЙГААР ХҮЧЭЭР ХИЙЖ АВЛАА, ҮХ-Д НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ӨДИЙД ШОРОНД СУУЖ БАЙХ ЁСТОЙ УИХ-Д БУЙ МАН-ЫН, МУ-ЫН ШАЛГАРСАН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД, АВИЛГАЧИД, ОФФШОРЧИД БАТЛАХ ХУУЛЬ, ЁС ЗҮЙН ЭРХГҮЙ БАЙВ, ЦААШДАА МУ-ЫН ЗАСГИЙН ЭРХ, ТУСГААР ТОГТНОЛ, БҮРЭН ЭРХЭТ БАЙДАЛ, ОРШИН ТОГТНОХ, ЭС ОРШИХ АСУУДАЛ ГАДНЫ ГАР ХӨЛ БОЛСОН, МУ-ЫН БАЯЛГИЙГ ХОВХ СОРЖ ХАГАРЛАА БАЯЖСАН ЭНЭ ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧДЫН МЭДЭЛД ОРЛОО, МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЛУЙВРААР МАН-Д АЛДСАН ЗАСГИЙН ЭРХИЙГ ЭГНЭГТ ЭРГҮҮЛЭН АВЧ, УЛС ЭХ ОРНЫХОО ЖИНХЭНЭ ЭЗЭН БОЛОХ АСУУДАЛ 2020 ОНЫ СОНГУУЛИАР ШИЙДЭГДЭХ АЛТАН МӨЧ, САЙН ЦАГ АЙСУЙ.

Зочин [122.201.22.166] 2019-11-27 04:11:06

Маш сайн байна. Ямарч байсан урьдахаас ахиц дэвшил гарна. Энэ УИХ_ын гишүүд ёрөнхийлөгчид баярлалаа. Багач гэсэн сайн зүйл . Бидний болохгүй бүхэн 1992 оны маш муу үндсэн хуулиас болж байсныг иргэд харах болно. Эргэлзэх юм үгүй.

Зочин [194.228.76.213] 2019-11-26 19:48:30

энэ 3 хүн энгэр заамаа ярсан байж эсгий малгай донхойлгоод яадаг л бол? үндсний гувцаан өмсч дүр үзүүлж байгаа юм биздээ0?

zol [202.126.89.4] 2019-11-26 17:35:26

sain ajilaj bgaa amjilt ta buhend. 20ond demjine. eh oronii toloo 2gui setgeleer zutgej bga yls torch humuus. eh oronch tushee nar. erch huchtei zorigtoi ajillaj bgaa. owuynetdened ajliin amjilt husie.

Бат-Эрдэнэ [202.72.244.219] 2019-11-26 15:27:43

Сайн цаг ирэх дөхөж байна. Хүрэлсүхийг дэмжиж байна.

Зочин [122.201.22.146] 2019-11-26 15:10:37

Сайн ч муу ч олон хоног сууж ажилласан хүмүүсдээ урмын үг хэлчих ухаан алга даа хөөрхий.

Ih mongol [202.126.89.232] 2019-11-26 11:51:15

Jinhen erchuud , bayar hurgiee

Зочин [59.153.114.165] 2019-11-26 11:13:19

Hyatadiin undsen huulias sain taliin av jishee neg hyatadiin toloo buh hyatad temtsene

Зочин [202.9.44.60] 2019-11-26 10:27:11

энэ УИХ-ыг хуулинд өөрчлөлт оруулахыг ард түмний 99%нь зөвшөөрөөгүй шүү дээ. Ингэж хүчээр хийж ард түмнээ дахин доромжилж б.на.

Зочин [202.126.89.232] 2019-11-26 11:50:37

Hutsaa chi, cham shig suvsaar yadin

Зочин [202.9.40.79] 2019-11-26 10:20:05

Баас

цэцэг [59.153.113.224] 2019-11-26 08:44:43

энэ үйл явдал түүхэнд хараар үлдэнэ .хөрөнгө үрсэн жинхэнэ өөрчилөх юмаа өөрчилөж чадаагүй таг харанхуй өөрчилөлт нэртэй хууралт болсон .загданшатарын тархийг эргүүттэл барьсан балмад хар ламын хэрэг түр зуур бүтсэн өөрчилөлт нэртэй булхай хууралт болсон гэхдээ монголын оюун ухаантаныг балмад хар лам хар шашин хуурч чадахгүй ээ үндсэн хуулийн өөрчилөлт нэрнээс цаашгүй заваан будлианы эзэд удахгүй ард түмэнийхээ доог болж адлагдана .

Зочин [66.181.161.7] 2019-11-26 09:26:06

Газар дороор байгаа баялаг бол Нит Монгол түмний өмч

Зочин [66.181.161.78] 2019-11-26 07:05:29

Одоо тэр шүүгч огцруулдаг эрх мэдлээсээ та 3 татгалз.

Зочин [49.0.218.181] 2019-11-26 06:23:53

Sain bn, ev eiee barj, avilgal hahuulaas hol sain ajillah heregtei. Eronhiilogch offshore mngool oruulj irj, hariutslaga tootsvolch bolood yvchlaa shuu,,,,

Зочин [202.21.107.251] 2019-11-26 06:21:30

Жээнкоо юундаа гоншигоноод байгаан бэ дажгүй сайн заалтууд нэмэгдсэн байна шдээ. хаант засагтай байна гэж оруулсан нь бүтээгүй болохоор уу

Зочин [202.9.46.43] 2019-11-26 08:14:46

Cham shig yumnuud uhej dald orohgui uchraas ene uls oodlohgui bgaam

Зочин [192.82.69.176] 2019-11-26 06:16:54

Холимогоор сонгуулЬ явуулбал намын жагсаалтаар мөнгөтэй олигархиуд төлбөрөө хийгээд шууд орцгоочихно, дээр нь мөн Элбэгдорж, Миеэ. Энхболд, Эрдэнээ, Хурц, Баярцогт, Эрдэнэбатууд, Бат -Үүл, Дорлигжав, сахал Эрдэнэбилэг, фортуна Батбаяр, Лүндэндорж, шүүхийн Зоригт, прокурор байсан Энх-Амгаман, атг Энхжаргал, ... гээд л МАНАН-гийн Хонгилын дээрэмчид Их Хуралд хуц ухна тавьчихсан юм шиг л байнгын уяатай байж дээрэм луйвраа чөлөөтэй үргэлжлүүлэн хийнэ, хариуцлага хүлээхгүй хоргодох байранд тарвалзана шүү дээ. Тиймээс одоогийн тогтолцоо зөв өө зөв.

Зочин [103.212.116.117] 2019-11-26 14:28:59

Яг үнэн энэ нь зөв байхгүй юу \

Зочин [112.96.71.118] 2019-11-26 09:55:59

Oimsoo gozolzuuldag hunee durdahgui yagaav ta?

зочин [66.181.180.191] 2019-11-26 06:08:32

Олон юм хуцалгүй, монголын эрх ашгаас урвасан хулгайч баттулга тэргүүтэй хотны ноходыг гадны цөөвөрүүдтэйн хамт устгаж монголын ард түмнийхээ төрийн эрхийг,монголын хуви заяаны төлөө тэмцэлд нэгдцгээе

Зочин [150.129.142.53] 2019-11-26 06:24:54

чи цаашаа буюу урагшаа хараад хуц чам шиг буруу хуцдаг золбин хэнд хэрэгтэй

зочин [122.201.21.230] 2019-11-26 06:00:03

Эв эеэ хичээгээд хөгжил өөд зүтгье Монголчууд аа.


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.