Б.Болор: Гэр бүл болгон бие биенийгээ ойлгож, хүндлээд ирвэл аливаа маргаан гарахгүй

Н.Алтанцэцэг / Хууль

Гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, хохирогчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд дэмжлэг үзүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой хүчирхийллийн эсрэг “ОЙЛГОЁ ХҮНДЭЛЬЕ” урьдчилан сэргийлэх аяныг Цагдаагийн байгууллагаас явуулж байгаа юм байна. Энэ аяны талаар ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Б.Болортой ярилцлаа.

-Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх аяныг өрнүүлж байгаа. Энэ аяныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Цагдаагийн ерөнхий газраас өнгөрсөн саруудад олон аяныг өрнүүлсэн. Энэ оны сүүлийн аян болох “Ойлгоё, Хүндэлье” арга хэмжээг арваннэгдүгээр сарын 21-нээс арванхоёрдугаар сарын 15-ныг хүртэл зохион байгуулна. Гэр бүл нийгмийн хамгийн анхдагч орчин нэгж гэж явдаг. Иймээс монгол гэр бүлийн аз жаргал сайн сайхны төлөө болон гэр бүлийн үнэ цэнийн талаар аянаа зохион байгуулж байгаа. Аяны бэлтгэл ажлын хүрээнд маш олон ажлыг хийж байна. Тухайлбал, гэр судлаач, сэтгэл судлаач нартай уулзаж зөвлөгөө мэдээлэл авсан.

Монголын залуучууд бүгд сайн сайхан амьдралын төлөө тэмүүлдэг. Тэд өглөө эрт гарч, орой гэртээ ядарч ордог. Энэ үед бие биенээ харилцан хүндэлж ойлгохгүйн улмаас маргаан гардаг. Маргааныг эв зүйгээр шийдвэрлэхгүй явсаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх шалтгаан болж байна. Иймээс бидний зүгээс эрэгтэй эмэгтэй хүмүүс харилцан адилгүй байдаг учраас эрэгтэй эмэгтэй хүмүүс бие биендээ байгаа сул талыг эерэг байдлаар нөхөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эрэгтэй хүн хүндлүүлэх хэрэгцээтэй байдаг бол эмэгтэй хүн ойлгуулах хэрэгцээтэй байдаг. Иймээс эрэгтэйчүүдийг хүндэлье, харин эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг ойлгох ёстой. Мөн гэр бүл болгон бие биенийгээ ойлгож, хүндлээд ирвэл аливаа маргаан гарахгүй.

ОНЫ ЭХНИЙ 11 САРЫН БАЙДЛААР 800 ГАРУЙ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ БҮРТЭГДСЭН

-Аяны хүрээнд ямар ажил төлөвлөж байна. Гэр бүлийн хүчирхийлэлд хичнээн хүн өртсөн байна вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэл бусад төрлийн гэмт хэргээс өөр байдаг. Гадаа гудамжинд үйлдэгдэж байгаа хэргийг олон нийт харна, эсвэл камерын бичлэг бичиж байдаг юм. Харин гэр бүлийн хүчирхийлэл хаалттай хаалганы цаана далд хэлбэртэй үйлдэгддэг. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл гурван зүйлээр хэмжигддэг. Энэ нь далд, дахин давтагдаж, даамжирдаг. Энэ оны эхний 11 сарын байдлаар Монгол улсын хэмжээнд 28000 гаруй гэмт хэрэг бүртэгдсэн байна. Үүний 800 гаруй нь гэр бүлийн хүчирхийлэл бүртгэгсэн байгаа. Цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа ажил бол хаалттай хаалганы цаана үйлдэгдэж байгаа гэмт хэргийг илрүүлэх зорилгоор "Ойлгоё, Хүндэлье" аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд 45 ажил арга хэмжээ хийхээр төлөвлөсөн. Эхлээд иргэдэд хуулийн мэдлэг мэдээлэл өгөх ажлыг хийнэ. Иргэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөхдөө хаана хандахаа мэддэггүй. Иймээс хаана хандаж болох талаар видео бичлэг хийж байгаа. Мөн цаашид Монгол гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах ажлуудыг хийнэ. Иргэдийн хандлагыг өөрчлөх самбарыг байршуулж байгаа.

-Аян явагдаж эхэлсэн байна. Иргэд рүү чиглэсэн ажил хийгдэж эхэлсэн үү?

Аян энэ сарын 21-нд эхэлсэн. Энэ аян НҮБ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа. Иргэд рүү чиглэсэн мэдээллээ хэвлэл мэдээлэл болон цахим орчноор явуулахаар төлөвлөж байна. Учир нь Монгол улс цахим хэрэглээгээр дэлхийд 10-т ордог бол Ази тивдээ нэгдүгээрт ордог. Ихэнх нь цахим орчинд байдаг учраас мэдээ мэдээллээ цахим орчинд байршуулаад явна. Цаашлаад иргэдээс гадна байгууллага аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүдийг оролцуулна.

-Хүчирхийлэлд бага насны хүүхэд өртөх тохиолдол цөөнгүй гардаг?

-Бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөх тохиолдол гарч байгаа. Эцэг эхчүүд өөрсдөө зөв байх юм бол хүүхэддээ зөв тусгал болно. Өнгөрсөн жил бага насны хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Зөв тусгал” гэдэг аяныг зохион байгуулсан. Энэ аяны хүрээнд бодит үр дүнд хүрсэн. Бид энэ удаа гэр бүл гээд зөвхөн эхнэр нөхөр рүү чиглээгүй. Эхнэр нөхрийн цаана байгаа хүүхэд рүү бас чиглэж байгаа. Хүүхэд бол гэнэн цагаахан цаас байдаг. Иймээс хүүхдийн хүмүүжлийг зөв төлөвшүүлэх хэрэгтэй байна. Хүчирхийллээс хүчирхийлэгч төрдөг гэдэг. Иймээс эцэг эхчүүд зөв байх хэрэгтэй.

-Хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг хамгаалах байранд байрлуулдаг. Ер нь хамгаалах байранд хэр удаан байрлах ёстой вэ. Байрлахгүй байж болдог юм болов уу?

-Цагдаагийн байгууллагад хуулиар харьяалагдсан олон хэрэг маргаан байдаг. Иргэд өөрсдөө гэр бүлийн хүчирхийлэлд өртлөө гэж байгаа бол цагдаагийн байгууллагад хуулийн дагуу амаар болон бичгээр өргөдөл гомдлоо гаргадаг. Өргөдөл гомдлын дагуу цагдаагийн байгууллага шалгадаг. Иргэдийн зүгээс түр хамгаалах байранд байрладаг, байрладаггүй гэх мэт зөрүүтэй маргаантай асуудлууд байгаад байдаг. Түр хамгаалах байранд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн нь тогтоогдсон тохиолдолд ямар ч иргэнд нээлттэй. Түр хамгаалах байр 24 цагийн үйл ажиллагаа явуулдаг. Харин гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс өөрсдөө түр хамгаалах байранд байрлах сонирхол байдаггүй. Бидний зүгээс түр хамгаалах байранд байрлах заавар зөвлөмжийг өгдөг. Харин иргэдийн зүгээс гадуур ажил төрлөө хийгээд явмаар байна гэдэг. Түр хамгаалах байранд байрлахгүй гэсэн хүсэлтээ тавьдаг. Албадан байлгах боломжгүй.

-Баярлалаа


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:41:32

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:41:32

Зочин [103.229.120.79] 2019-11-28 05:55:54

тайчих урлаг

Зочин [103.229.120.79] 2019-11-28 05:55:29

хүн нэгээс илүү хүнтэй бэлгийн харьцаанд орвол хордлогонд ордог

Зочин [66.181.161.20] 2019-11-27 12:18:43

Энэ бид хоёр юугаа мэдэхэв дээ хөөрхий өөрөө дарга нартаа хүчиндүүлж л байгаа доо

VOVKA [153.208.78.41] 2019-11-27 10:57:30

Emegteichuud ni turuulj uurlaj, utsaarlaj, buhimdaj, ulaan heruulch zangaaraa bainga heruul uddug, erchuud ni uund ni setgel sanaagaar unaj, shanalj, guniglaj arhi gudarsaar bgaad adag suuld ni tesch tevchihee boliod, tesver aldagdaad emegteidee alganii amt uzuulj ehelj bgaa yum daa pizda gej, ulaan heruulch, yamaan omogtoi muu teneg, erguu avgai naraas ih bolj bgaa shuu pizda!!!!!.....

Зочин [43.242.243.22] 2019-11-27 04:20:05

маргаангүй амьдрал гэж хаана байхав дээ. аль ч улсад байна ш дээ. Нөхөр нь амьдралын төлөө бухимдаад ганц үг хэлэхээр эхнэр нь богино ухаанаар цагдаа дуудаад, улмаар нэр төр хөөцөлдсөн совестьгүй өмгөөлөгч нэртэй юмнууд өдөөгөөд хүний хувь заяаг сүйрүүлдэгийг болих хэрэгтэй!!!!!

Зочин [222.128.198.2] 2019-11-27 03:42:14

cham shig tsagdaagiin surguuli tugsson huduunii hulgaich l ingej helne l dee, joohon deer bolovsroltoi arai deer surguuli tugssun hunees ochij asuu altsgar min.iimerhuu novsh jorlon l ugaah setgehui yos zui, chadvartai, muu huduunii esvel hotiin ger horoolliin gichiinuud, bas nuuree shavardchihjee, kkk, uzliin yum baigaa daa

hun [222.128.198.2] 2019-11-27 03:38:54

niigmiin undes suuri geed olo. yumnaas shaltgaaldag yumaa, harvaas huduunii muu ORK. cham shig yumaar yag zaalgana sh tee, unhii am shiver saltaigaa ugaa, bolovsrolgui muu hogiin tsagdaa, ORK

Хөөрхөн хошууч байна [66.181.187.165] 2019-11-27 02:09:34

Царайлаг хошууч байна, чамд амжилт хүсье

иргэн [122.201.31.45] 2019-11-27 01:02:47

Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийлэл, бэлгийн дарамт, хүний эрх гэж хашгирагчид бол зүгийн муу зүүн зүгээс Монголчуудын эв нэгдэл, үнэт зүйлийг үгүй хийх зохион байгуулалттай буруу санхүүжилттэй бусармаг увайгүй явуулга. Дээрх асуудлыг ярих тусам Монголчуудын гэр бүл хэвригшиж, хүүхдүүд эцэг эх найз нөхөд багш нараасаа хөндийрч, хэрүүл уруул гаарч байгаагаар энэ нь батлагдана. Тэд их эзэн Чингис хааны маань сургаал бүрийн эсрэг үйлдэл хийж байгаа олон үеэрээ удам судраараа үйлийн үүрээ үүрч даахгүй нүгэл үйлдэж байгаа хөөрхийлөлттэй үнэгэн шулмууд юм. Монголчууд ухаарч сэхээрэх хэрэгтэй. Хүнд сэтгэл чухал. Сэтгэл санаа зөв бол заяа зөв явна. Сэтгэлээсээ нэг нэгийгээ хайрлан хүндэлж сэтгэлээсээ бусдыг хайрлаж зөв үйлдэл бүрийг хийж явбал аяндаа ажил үйлс бүтэж амьдрал тэгширч ирдэг нь амьдралаар батлагддаг юм. Зөв хүнийг аз ивээдэг юм

Зочин [202.9.43.97] 2019-11-27 00:37:37

Эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийллийг өдөөдөг. Эрчүүд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.