“Монгол бахархал”-ыг хэн, юу гэж тодорхойлов

Ц.Анударь / Нүүр

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эрдэмтдийн судалгааны үр дүн, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн өргөн барьсан саналыг үндэслэн Бахархлын өдрийг тэмдэглэж байх тухай зарлигийг 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр гаргасан. Тус зарлигт Эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр хэмээн тогтоож, Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байх тухай заасан билээ.

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн нь билгийн тоолол учир аргын тоололтой нийцүүлэн тэмдэглэхэд жил бүр өөр өдөр тохиож байгаа юм. Энэ жилийн хувьд арваннэгдүгээр сарын 27-ны өдөр тохиож байна.

Хоёрдугаар мянганы суут хүн Чингис хаан

АНУ-ын “Вашингтон Пост” сонин 1996 онд Чингис хааныг “Хоёрдугаар мянганы суут хүн” хэмээн зарлаж, 2005 оны арваннэгдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблей Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрүүлэх талаар тусгай тогтоол гаргав. Энэ тогтоолд “нүүдлийн соёл иргэншил нь худалдаа, арилжааны өргөн сүлжээг хөгжүүлж, захиргаа, соёл, шашин болон худалдааны томоохон төвийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн” гэж тэмдэглэжээ. Монгол Улсад жил бүр их эзэн хааны мэндэлсэн өдрийг тусгайлан тэмдэглэх болсон нь Чингис хаан төдийгүй, монголчуудын түүх, соёлыг дэлхийн олон орны ард иргэдэд үнэн зөвөөр ойлгуулах, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой юм.

“Монгол бахархал”-ын талаар хэн юу хэлснийг тодруулан хүргэж байна.

image

Монгол Улсын mөрийн соёрхолт, түүхч Д.Өлзийбаатар: Бид бахархах зүйл олонтой ард түмэн. Яагаад гэвэл монголчууд чинь дэлхийн түүхэндээ “өвөг ард түмэн” гэгддэг. Шинэ үндэстэн биш, олон үндэстний нийлбэр биш. Төв Азийн өндөрлөг нутагт хүн анх үүссэн цагаас эдүгээ хүртэлх хугацаанд оршин тогтнож байгаа. Дэлхийн түүхэнд ийм ард түмэн ховор байдаг. Энэ улсын иргэн болж төрөөд Монгол гэдэг нэрээр овоглож байгаагаа л өөрийнхөө үнэ цэнэ гэж ойлгох цагт монгол хүнд бахархал гэх ойлголт суух юм. Тэрнээс Монголоос дайжъя, Монгол муухай байна гэж хэлж байгаа хүнд ямар бахархал байх юм. Энэ бол урвагчийн зиндаанд яригдах асуудал.Монгол хүн бол Монголын бахархал. Нэг нэгнээ үзэн ядах, үгүйсгэх нь бахархал биш. Аль ч оронд ард түмэн нь бахархал болж байдаг.

Монголчууд өрнө, дорныг холбосон их улс байгуулсны үр дүнд өнөөгийн дэлхий ертөнц бий болсон. Дэлхий бол Монголын бүтээл. Нэгдүгээр мянганы суут хүнээр Есүс Христ, хоёрдугаар мянганы суут хүнээр Чингис хаан тодорсон. Энэ бол Монголын бахархал.

image

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Энэ бол маш чухал зүйл. Монгол Улс түүхээрээ бахархдаг. Өнөөдөр дэлхий биднийг Их эзэн Чингис хаанаар мэддэг болсон. Тийм учраас энэ өдөр монгол бахархлын өдөр, монгол түүхийн өдөр юм. Дэлхий дахинаа тусгаар тогтнолоо баталгаажуулж, их түүхийг бий болгоход чухал нөлөө үзүүлсэн аугаа хүн бол Чингис хаан учраас энэ өдрийг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэх нь хамгийн зөв.

image

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Монгол үндэстний, монгол хүн бүрийн эрхэмлэн дээдэлдэг зүйлийг монгол бахархал гэж ойлгоно. Бахархал болсон олон зүйл бий. Өв соёл, түүх, уламжлал, ард түмэн гээд энэ бүхэн дэлхийд бахархуулах монгол бахархал юм.

image

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Монгол бахархал гэдэг бол Монголынхоо төлөө гайхамшигтай зүйлийг хийж, бүтээсэн тэр хүмүүсийг хэлнэ. Тухайлбал, Их эзэн Чингис хаан бол Монголын аугаа их бахархал юм. Монголын үнэт зүйл болсон гайхамшигт урлаг соёлын өвүүдийг хамгаалж, хайрлаж, өнөөдрийг хүртэл бидэнд өвлүүлсэн тэр гайхамшигтай авъяас билэг, суут хүмүүс бол монгол бахархал юм. Монголын хамгийн эрхэм нандин зүйл бол монгол хүн. Аугаа, авъяаслаг, хөдөлмөрч монгол хүн бол эрхэм бахархал. Тэр хүмүүсээрээ бид бүхэн бахархаж, хүндлэх ёстой.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:07:48

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:07:48

Зочиэ [202.126.89.212] 2019-11-28 19:35:56

Өнгөрсөнд гутаадч яахав бахархаад ч яахав ирээдүйгээ өөдрөг харвал энэ чинь бидний бахархал...

Зочин [202.9.43.97] 2019-11-27 09:36:52

УИХ-ын гишүүн оюунчимэгийг шалгаачээ.

зочин [139.5.217.68] 2019-11-27 08:28:04

Бахархал гэдэг маани улс үндэстэн,газар нутагаа бүрэн бүтэнээр ни авч үлдэж хойч үедээ үлдээсэн бол бахархал,хойч үе ирээдүйн тэр улс орондоо сэтгэл хангалуун ажиллаж амидрах,бүх хүний хүсэн хүлээсэн нийгмийн тогтолцоог зөв зохистой бий болгож байгуулсан бол бахархал,манайд энэ дээрхи зүйлүүд эсрэгээрээ явагдаж дууссан учир юунын бахархал байх вэ? Сүүлийн 30 жилд уруудана доройтож дэлхийн шившиг болсоноо бахархал гэх үү?харин 1924-1988 оны хооронд монгол оронд дэлхийн хэмжээнд бахархал,дэлхийн улс оронд үлгэр жишээ болж явсан монгол түмний дуурсгалтай он жилүүд байсан шүү,үүнийг түүхэнд алтан үсгээр бичигдэж үлдсэн түүхийн товчоон юм шүү,

Зочин [103.212.116.181] 2024-02-05 16:30:52

Яг үнэн

Зочин [192.82.77.93] 2021-02-18 12:49:29

Хагас колони байсан. Монгол гэдэг улс хаана байдгийг мэддэг хүн цөөн байсан үнэнийг мартаа юу?

Зочин [192.82.74.136] 2019-11-27 15:50:13

1924-1988 оны хооронд ямар ч гэмгүй 30000 гаруй хядаж, 60000 гаруй хүнээ шорон, цөллөгөөр тарчлааж , малчин ардынхаа мал сүргийг үнэгүй хурааж авч модыг нь бариулж, үнэнийг хэлсэн сэхээтнүүдээ залхаан цээрлүүлж байснаар бахархах хицүү дээ.

Зочин [202.9.43.97] 2019-11-27 07:48:35

Чингисийн цагаан солио туссан монголчууд

Bold [78.35.216.242] 2019-11-27 06:46:26

Uhsen atsanii chingis hend heregtei er ni yu uldeeesen geed baharhaliin udur Geed bgaan bolj uzeesei gadaad ornuud hezee tooj bisan ym hudalaa yrih ym aluuruuchin ubgun gej yridag ch dee zarim ulsad medehgui yaadag hun ym burhan ymuu geed ternii orond uuriinhuu aab eejee ahmad buurluudaa huuheduudee hairlaj hamgaalaj yvah heregtei baih bolson boloogui neg uvguniig tursun udur geed unen ch ymuu hudalaa ym uu delhiin taliig ezelsen gej hutsaldaad baidagiin zugeer end tend ochij hun alj hulgai deerem hiij ybdag hun baisan biz

Нууц [202.21.109.29] 2023-11-29 21:34:53

Чи монгол хиүний үр сад биш үү

Зочин [222.128.198.2] 2019-11-27 11:41:39

kkk, ene ORK oorooroo hemjij bainaa, hahaha

Ичмээр гэдэг нь [150.129.141.92] 2019-11-27 06:00:25

Эзэн Чингисийн их нэр алдрыг тун ч их гутааж байгаа ард тумэн дээ. Дээр доргуй, гадаад дотоодгуй хамаагуй худал ярьж, халаасны хулгай хийнэ, Олон улсад хар тамхи, улаан махны хэрэгт холбогдоно г.м........ Заримдаа ичиж ухэх шахах юм.

Зочин [66.181.181.146] 2019-11-27 02:48:22

БАХАРХАХ ЮМ ДЭНДҮҮ ИХТЭЙ АРД ТҮМЭН ДЭЭ

зочин [103.26.195.160] 2019-11-27 02:43:03

энэ их хурлын гишүүдээс ярилцлага аваад хэрэггүй ээ наадуул чинь худал ярихын мастерууд худлаа гэвэл энэ Ж.Мөнхбатын цөанхи баыхдаа хэлж байсан үг одоо бгаа байдлаас тод харагдана .Давхар дээл, баахан мөнгө барьж бгаад ярисан зэргээс

Зочин [139.5.219.40] 2019-11-27 02:13:29

Их хааны төрсөн сар өдрийг будлиантуулсан нь харамсалтай. Зун төрснийг нь өвөл болгох ямар хэрэг байж вэ

Зочин [192.82.74.136] 2019-11-27 15:41:07

Эртний түүхэн эх сурвалж бичгүүдийг уншаад тулгаад үзчихвэл өвлийн эхэн сарын шинийн нэгэнд мэндэлсэн гэдгийг амархаан мэдээд авнасанж .

зочин [66.181.160.24] 2019-11-27 01:53:37

баярын мэнд хүргэе бх ёстой ёмтой

иргэн [122.201.31.45] 2019-11-27 01:11:57

Аугаа их эзэн Чингис хааны мэндэлсний баярын мэнд хүргэе. Монголчуудын үнэт зүйл бол зөв сэтгэл, сайхан сэтгэл. "Санаа зөв бол заяа зөв" гэж үнэн үг. Санаа зөв хүний ажил үйлс аяндаа бүтэж хүссэн бүхэн нь зам дээр нь таардаг, буруу санаатай хүний үйлс зовж зүдэж байж бүттэг, аз хийморь нь хажуугаар нь зөрдөг.Гадныхан тэр дундаа зүгийн муу зүүн өмнөд зүгийнхэн эзэн Чингис хааны маань сургаал бүрийн эсрэг үйлдэл хийж үзэл хэрэгжүүлж залуучуудын сэтгэлийг гундааж байгаагаас бусармаг үйлдэл үзэл санаа цухалзаж байгааг таслан зогсоох хэрэгтэй. Тэд Монголчуудын сэтгэлийг үймүүлж санааг буруулах зохион байгуулалттай увайгүй үйлдэл хийж байгааг Монгол хүн бүр ойлгож ухаарах хэрэгтэй. Түүний гор нь Монголчуудын "элэг эмтэрч" элэгний хорт хавдар ихэсч байгаагаар тайлбардаж болно. Сэтгэлээ хатамжил

Д,Энхтайван [182.160.36.16] 2019-11-27 00:48:44

ард түмэндээ монголын бахархалын өдрийн баярын мэнд хүргэе

Зочин [202.9.43.97] 2019-11-27 00:34:21

Засс.

Зочин [202.126.89.223] 2019-11-27 14:03:49

Эзэн хаанаараа бахархаж байгаа бол түүний нэрийг согтууруулах ундаа болон ёс бусын хаяг шошгонд ашиглахыг хориглох хэрэгтэй Үүнээс л бахархал эхэлнэ


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.