Хонконгт авто замын гол хонгилыг нээснээр тээврийн хөдөлгөөн хэвийн байдалд орлоо

Aдмин / Гадаад мэдээ

Лхагва гарагийн өглөө “Кросс Харбор” авто замын гол хонгилыг нээснээр тээврийн хөдөлгөөн хэвийн байдалдаа эргэн орлоо. Хоёр долоо хоногийн өмнө тус хонгилыг жагсагчид жагсаалаас гаргасан юм.

Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, энэ долоо хоногийн сүүлээр хонгилыг нээхээр төлөвлөж байсан хэдий ч засварын ажлыг зогсолтгүй хийсний үр дүнд ийн хугацаанаас өмнө нээсэн байна. Засварын ажилд 800 хүнийг дайчилсан бөгөөд усан доорх энэхүү хонгил Хонконгийг эх газрын Хятадтай холбодог гурван хонгилын нэг юм.

Эл хонгил жагсагчдын сүүлд байрлаж байсан Политехникийн сургуультай ойрхон байрладаг тул оюутнууд шатах бодис бүхий лонх ашиглан тус хонгилд удаа дараа гал тавьж, зорчих хэсэгт тоосго, хог хаяж, хөдөлгөөнийг хянах систем зэрэг төхөөрөмжүүдийг эвдэн сүйтгэжээ. Эмх замбараагүй байдлын үеэр төлбөр хураах цэг, хонгилын агааржуулалт болон галын аюулгүй байдлын системийг бүрэн жагсаалаас гаргасан байна. Стратегийн ач холбогдолтой энэхүү хоёр км урт хонгилыг хааснаар замын ачааллыг нэмэгдүүлж, түгжрэл үүсэхэд хүргэжээ.

“Кросс Харбор” хонгилоор зорчих төлбөр нь 20 хонконг доллар буюу 2.6 ам.доллар байдаг бөгөөд өдөрт тус хонгилоор 112 мянган автомашин зорчдог байна.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:02:44

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:02:44

Зочин [103.229.120.79] 2019-11-28 05:53:43

замын голоор явж хашлага тавьдаг машин оруулж ирээч

Зочин [223.11.137.209] 2019-11-27 06:50:37

odoo Hong Kong ruu yavah hun.mash tsoohon bolson bna lee. hed honogiin omno ochihod orj garch bgaa hun tsoohon bolson bna lre


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.